Loading...
Зураг солилцох харилцааны систем (pecs)-ийг аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд ашигласан үр дүн
Зохиогч
Л.Лхагвасүрэн
Б.Мөнх-Эрдэнэ
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
74
End Page
80
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) нь нийгмийн харилцааны хязгаарлагдмал байдал, дахин давтагдах үйлдэл, хязгаарлагдмал сонирхол зэрэг хэв шинжээр тодорхойлогддог мэдрэлийн гаралтай хөгжлийн бэрхшээл юм. Аутизмтай хүн бүрд аутизмын нөлөөлөл нь өөр өөр байдаг. Зарим аутизмтай хүмүүсийг хэл ярианы чадваргүй тул аман бус гэж үздэг. Мөн тэд хэл яриагаа нөхөхийн тулд дохио зангаа ашигладаггүй. Хэл яриа сайн ч харилцан ярианд буруу оролцох, санаагаа зөв илэрхийлэхгүй, дууны хэмжээгээ тохируулахгүй, харилцааны бусад аргийг (дохио зангаа, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал) ойлгодоггүй. Эдгээр хүүхдүүдэд харилцан ярианы нөхцөл байдлыг эхлүүлэх, дэмжих, өргөжүүлэх арга чухал хэрэгцээтэй байгаа бөгөөд манай улсад тухайн чиглэлээр хийсэн судалгааны ажил ховор, хязгаарлагдмал байна. Зорилго: Зураг солилцох харилцааны систем (Picture Exchange Communication System (PECS))-ийг аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд практикт ашигласан үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид эмнэл зүйн туршилт судалгааны загвар ашиглан энэхүү судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд аутизмтай 60 хүүхдийг туршилтын (n=30), хяналтын (n=30) 2 бүлэг болгон хуваасан. Туршилтын бүлгийг 15 долоо хоногийн турш PECS сургалтад хамруулж, хяналтын бүлгийг 15 долоо хоногийн турш ердийн сургалтад хамруулж үр дүнг харьцуулан судалсан. Сургалтын өмнө болон дараах үр дүнгийн хэмжүүрт аутизмын эмчилгээний хяналтын хуудас (Autism Treatment Evaluation Checklist (ATEC)) үнэлгээг ашигласан. Хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдаас зөвшөөрөл авч судалгааны талаар танилцуулж 15 долоо хоногийн турш 7 хоногт 3 өдөр 20-30 минутаар сургалтад хамруулсан. Үр дүн: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд туршилтын бүлэгт PECS хэрэгжүүлэхийн өмнөх болон дараах ATEC оноог харьцуулахад PECS хэрэгжүүлэхийн өмнө 97.9 (30.4), PECS хэрэгжүүлсний дараа 84.3 (28.5) статистик ач холбогдол бүхий сайжрал (p<0.0001) ажиглагдав. Дүгнэлт: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд зураг солилцох харилцааны систем (PECS)ийг ашигласнаар хүүхдүүдийн хэл яриа, харилцааны чадвар, нийгэмшихүйн чадвар, мэдрэхүйн дадал, танин мэдэхүйн чадвар, эрүүл мэнд бие бялдрын хөгжлийн чадварууд сайжирсан бай на.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1060
Эшлэл
Л.Лхагвасүрэн, Б.Мөнх-Эрдэнэ. Зураг солилцох харилцааны систем (pecs)-ийг аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд ашигласан үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):74-80.
