Loading...
Нүдний харах чадлын өөрчлөлтийг харьцуулан судалсан нь
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
157
End Page
160
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: ДЭМБ-ын 2014 оны судалгаагаар олон улсын хэмжээнд 90 орчим сая хүүхэд харааны ямар нэгэн асуудалтай байна. Мөн дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байгаагаас 39 сая хүн бүрэн хараагүй, 246 сая хүн сул хараатай байна. Бүрэн хараагүйдлийн 80% нь зайлсхийж болох буюу урьдчилан сэргийлж, эмчлэгдэх боломжтой гэж дүгнэжээ. Монгол улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй нийт 14800 хүн байгаагаас 6-15 насны 1209 (86.1%) хүүхэд байна. Иймд бага насны хүүхдийн сул харааг эрт илрүүлж, харааны бэрхшээлээс сэргийлэх шаардлагатай байна. Зорилго: Нийслэлийн төвийн болон алслагдсан бүсийн 6 настай хүүхдүүдийн нүдний харааны өөрчлөлтийг харьцуулан үнэлэх Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загварийг ашиглан 2023 оны 09 сараас 11 сарын хугацаанд Баянгол, Чингэлтэй дүүргийн 6 настай нийт 200 хүүхдийн харааны чадлыг Снеллений хүснэгт ашиглан үнэлж, статистик боловсруулалтыг SPSS программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд нийт 200 хүүхэд хамрагдсанаас нүдний шил зүүдэг 9 (4.5%), харааны чадал алдагдалтай 75( 37.5%) хүүхэд байв. 6 хүүхэд мохос хараатай байх магадлалтай тул нүдний эмчид илгээв. Нийслэлийн төвийн бүсийн хүүхдүүдийн дундаж харааны чадал 0.67-0.69, алслагдсан бүсийн хүүдүүдийн дундаж харааны чадал 0.87-0.88 байгаа бөгөөд хотжилт ихтэй төвлөрсөн бүсийн хүүхдүүдийн харааны чадал 0.180.20-оор багассан байна.(p<0.005) Дүгнэлт: Төвлөрсөн хотжилт нь хүүхдийн нүдний хараанд нөлөөлж болохуйц байна. Иймээс хотын төвлөрөлт ихсэх тусам хүүхдийн хараанд нөлөөлж, харааны чадал буурч хуурамч миопи болон мохос харааны тохиолдол нэмэгдэхээр байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1074
Эшлэл
А.Мядагбадам, Б.Золбоо, Э.Нансалмаа, А.Цолмонтуяа, Д.Мягмарцэрэн. Нүдний харах чадлын өөрчлөлтийг харьцуулан судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):157-160.
