Loading...
Анагаахын суурь боловсролын дамжаанд суралцагчид хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгөх сэтгэл ханамж
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
174
End Page
179
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хүний их эмчийн сургалтын хөтөлбөрийн үнэлгээнд ихэвчлэн анагаахын суурь боловсролын дамжааны дараах дөрвөн жилийн сургалтад сурч буй суралцагчдыг илүү төлвөрч үнэлгээ хийдэг. Гэхдээ анагаахын суурь боловсролын дамжаа нь хүний их эмч бэлтгэх сургалтын нэгээхэн хэсэг бөгөөд бид энэхүү судалгаагаараа хүний их эмчийн хүрэх үр дүн болох цогц чадамжийг анагаахын суурь боловсролын дамжаанд суралцаж буй суралцагчдаар үнэлүүллээ. Зорилго: АШУҮИС–ийн АУС–ийг “Хүний их эмч” мэргэжлийн цогц чадамжид өгөх анагаахын суурь боловсролын дамжааны суралцагчдын сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан 2023 оны 6-р сараас 2024 оны 3-р сарын хооронд АШУҮИС–ийн АСБД –нд суралцаж буй нийт 633 суралцагчдаас судалгааг авсан. Судалгаанд хамрагдсан суралцагчдаас хүн амын ерөнхий үзүүлэлтүүд (5 асуулт), ерөнхий сэтгэл ханамж (17 асуулт), цогц чадамжийн чиглэлээр (18 асуулт) гэсэн чиглэлээр нийт 40 асуулт бүхий асуумжийг цахим хэлбэрээр судалгааг авсан. Судалгааны мэдээллийг IMB SPSS Statistics 17 програмыг ашиглан боловсруулж, үр дүнд дескриптив болон нарийвчилсан статистик шинжилгээ хийсэн. Судалгаанд хамрагдагчдын сэтгэл ханамжийн түвшинг 5 оноо бүхий Ликертийн хэмжүүрээр үнэлэн, судалгааны үр дүнг SPSS-19.0 программыг ашиглан бүх үр дүнгийн хувьд статистик үнэн магадлалыг 95% хувийн (p<0.05) магадлалаар баталгаажуулсан болно. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан нийт 633 суралцагчдын 20.9% (132) нь эрэгтэй, 79.1% (501) нь эмэгтэй байсан бөгөөд тэдгээрийг насны байдлаар нь авч үзвэл дундаж нас нь 20.0±1.8 байлаа. 1-р дамжаанд 47.9% (303), 2-р дамжаанд 52.9% (330) суралцаж байсан. Хугацаандаа суралцаж байсан 89.1% (564), улиран суралцсан буюу жилийн чөлөө авч байсан 10.9% (69) суралцагч байсан. Нийт суралцагчдын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 3.64±0.84, үүнээс хамгийн өндөр нь 1-р дамжааны суралцагч нар харилцагч байх чадвар сайн эзэмшиж байгаа гэж 3.87±0.81, хамгийн бага нь 2-р дамжааны суралцагч зохион байгуулагч чадвар сайн эзэмшиж байгаа гэж 3.30±0.84 гэж үнэлсэн байна. Суралцаж буй суралцагчдын сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлтийг хүйс хоорондын ялгаа байгаа эсэхийг судлахад зөвлөгч байх чадвар сайн эзэмшиж байгаа гэж эрэгтэй суралцагч - 3.51±0.91, эмэгтэй суралцагч - 3.68±0.83 гэж үнэлсэн статистик үнэн магадлалтай байна. (p<0.05) Дүгнэлт: “Хүний их эмч” цогц чадамжид өгсөн анагаахын суурь боловсролын дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 3.64±0.84 үнэлсэн нь дундажаас дээгүүр байна. Суралцагчдын цогц чадамжийн өгөх сэтгэл ханамжийн түвшин суралцаж буй дамжаа, хүйс, хугацаандаа суралцаж байгаа зэргээс хамаарч харилцан адилгүй байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1077
Эшлэл
М.Өсөхбаяр, Н.Эрдэнэхүү, Я.Энхтөр, Б.Оюунгоо. Анагаахын суурь боловсролын дамжаанд суралцагчид хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгөх сэтгэл ханамж. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):174-179.
Түлхүүр үг
