Loading...
Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилсэн үр дүн
Зохиогч
Он
2024 оны тавдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
6
Start Page
83
End Page
86
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол анагаах ухааны ясны бариа засал нь Монгол үндэстний Монгол анагаах үлэмж баялаг соёлын өв хөрөнгийн чухал хэсэг болох бөгөөд тус арга ухаан нь монголчуудын амьдрал дундаас үүсч, нийгмийн хөгжлийг дагалдан Ясны бариа тасралтгүй хөгжин төгөлдөржиж, биеэ даасан өвөрмөц онцлогтой, засал онолын системтэй, эмчилгээний үйлдэлтэй уламжлалт ясны бариа засал Алга ясны болж хөгжжээ. Модон хавтсан бэхэлгээ нь уян хатан чанартай байдаг хугарал бөгөөд үений хөдөлгөөнийг алдагдуулах байх сайн талтайгаас гадна хугарсан ясны зөрүүг дахин зөрөхөөс маш сайн сэргийлж хамгаалдаг. Мөн эдгэрэлтийн явцыг рентгэн шинжилгээгээр хянаж, зөрүү үүсвэл ясны бариа заслыг хийж, засах боломжтой. Энэ нь мөчдийн физиологийн үйл ажиллагааг хангахаас гадна гаднах бэхэлгээний механик зарчимд нийцэж, нөхөн сэргээх нөлөөг хангаж, хугарлын эдгэрэлтийг хурдасгах нөлөөтэй байдаг. Тиймээс алга ясны хугарлын үед монгол анагаах ухааны бариа заслын аргаар эмчилж, үр дүнг тооцох нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой байна. Зорилго: Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилж үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 60 эмчлүүлэгч хамруулан, эмчилгээний бүлэгт архи шүршиж, илж нухалж, гар аргаар Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээгээр хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боосон. Хяналтын бүлэгт гар аргаар хугарлыг засч, гөлтгөнөн боолтыг хийсэн. Бугуйн үений үйл ажиллагааг «Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээ”-гээр (PRWE-Patient Rated Wrist Evaluation) үнэлсэн. Ясны бороололт, гарын жижиг үенүүдийн хөдөлгөөн, гарсан хүндрэлийг 1975 онд АНУ-ын Гарны мэс заслын нийгэмлэгээс боловсруулсан гар сарвууны хөдөлгөөний алдагдлыг үнэлэх “Нийт идэвхтэй хөдөлгөөний (TAM-Total Active Movement) үнэлгээ”-гээр үнэлэв. Үр дүн: Нэг сар эмчилгээ хийсний дараа эмчилгээний бүлэгт бугуйн үений өвдөлтийг үнэлэх Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо 40.75, хяналтын бүлэгт 50.25 байсан бөгөөд энэ нь бугуйн өвдөлт эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий буурсан байгааг харуулж байна (Z=-6.308, P<0.001). Эмчилгээ эхэлснээс хойш гурван сарын дараа Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо эмчилгээний бүлэгт 0.50, хяналтын бүлэгт 6.00 болж, бугуйн үений өвдөлт эмчилгээний бүлэгт статистик ач холбогдол бүхий буурсан байлаа (Z=-6.474, P<0.001). Гарны жижиг үенүүдийн үений хөдөлгөөний далайцын нийлбэрээр үнэлэгдэх нийт идэвхтэй хөдөлгөөн (TAM) 3 сарын дараа эмчилгээний бүлэгт 229.50 хэм, хяналтын бүлэгт 218.50 хэм болсон байсан нь үенүүдийн хөдөлгөөний далайц эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий нэмэгдсэн байгааг харуулж байна (Z=-2.345, P=0.019). Дүгнэлт: Алганы 2-5 дугаар ясны хугарлыг архи шүршин илж нухалж, гар аргаар хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боох Монгол анагаах ухааны ясны бариа засал эмчилгээ нь гөлтгөнөн боолт тавьж эмчлэх эмчилгээний аргатай харьцуулахад үр дүн сайтай байна.
Background: Mongolian medical bone manual therapy is an important part of the extremely rich cultural heritage of the Mongolian national, and the method originated from the life of Mongolians, continuously developed along with the social development, and developed into a traditional bone manual therapy with its own unique characteristics, theoretical system, and therapeutic action. Wooden splints are flexible and have the advantage of not immobilizing the joint, but also provide excellent protection against re-dislocation of the fractured bone. Also, the healing process can be monitored by x-rays, and if two ends of fractured bone is not lined up straight, bone manual therapy can be performed and corrected. It not only ensures the physiological inactivity of the limbs, but also conforms to the mechanical principles of external fixation, provides a regenerative effect, and accelerates the healing process of fractures. Therefore, it is important to conduct a clinical study to evaluate the results of treatment of palmar bone fractures using Mongolian medical bone manual therapy. Aim: Estimating the results of treatment of palmar bone fracture using Mongolian medical bone manual therapy Materials and Methods: The research was carried out by clinical randomized controlled trial method, based on the day treatment department of Central hospital of Mongolian medicine and the bone department of the International Medical Committee of Inner Mongolia, and included 60 patients. The treatment group was sprayed with alcohol, the fracture was localized manually, and was tied with a wooden splint. While in the control group, the fracture was localized manually and a plaster cast was applied. Wrist joint function was evaluated by “Patient Rated Wrist Evaluation” (PRWE). Bone healing, movement of the small joints of the hand, and complications were evaluated by the “Total Active Movement assessment (TAM)” which is developed by the American Society for Surgery of the Hand in 1975. Results: After one month of treatment, the mean score of Patient-Rated Wrist Evaluation (PRWE) for wrist pain in the treatment group was 40.75 and 50.25 in the control group, indicating a statistically significant decrease in wrist pain in the treatment group (Z=-6.308, P< 0.001). Three months after the start of treatment, the mean score of the PatientRated Wrist Evaluation (PRWE) was 0.50 in the treatment group and 6.00 in the control group, and wrist joint pain was statistically significantly reduced in the treatment group (Z=-6.474, P<0.001). The Total Active Movement assessment (TAM) evaluated by the sum of motion of the small joints of the hand was 229.50 degrees in the treatment group and 218.50 degrees in the control group after 3 months, indicating a statistically significant increase in the range of motion of the joints in the treatment group. (Z=-2.345, P=0.019). Conclusion: The bone manual therapy of Mongolian medicine reduces hand and wrist pain in a short period of time and improves functional loss compared to the treatment method of applying plaster cast (Z=-6.474, P<0.001, Z=-2.345, P=0.019).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1093
Эшлэл
Сайнбуян, Н.Оюунцэцэг, З.Болортулга, Х.Авдирахман, Н.Занди. Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилсэн үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(6):83-86.
