Loading...
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацааны горимоор эмчлүүлэгчдийн сонсголын бууралтыг судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны тавдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
6
Start Page
114
End Page
120
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: “Монгол улс дахь сүрьеэги н тархалт”-ын 2014-2015 оны судалгаагаар сүрьеэ өвчин 100’000 хүн амд 757 гэж мэдээлсэн байна. ДЭМБ нь 2016 оноос эхлэн ОЭТС-и н эмчилгээнд богино хугацааны горимыг хэрэглэхи г зөвлөсөн. Энэхүү горимд канамициныг тарилгаар хэрэглэхийг зөвлөсөн ба мана улсад 2017-2021 оны хооронд мөрдсөн. Аминогликозид (АГ) нь дотор чихний дунгийн гадна үслэг эси г гэмтээж сонсгол хордуулах нөлөө үзүүлдэг тул 2021 оноос ДЭМБ-аас зөвлөсний дагуу бедакулин эмийг уухаар хэрэглэж байна. Манай орны хувьд канамицин тариа ба бедакулин эмийг ОЭТС-ийн эмчилгээнд хэрэглэх явцад сонсгол буурах гаж нөлөөний талаар судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Олон эмэнд тэсвэртэ сүрьеэ өвчни г богино хугацааны горимоор эмчлүүлэгчди н сонсгол бууралтыг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Бид дагах ба эргэмж когорт судалгааны аргаар 2020-2022 оны хооронд оношлогдсон олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээнд канамицин тариулж, бедакулин уусан 2 бүлгийн эмчлүүлэгчдээс судалгаанд оруулах ба хасах шалгуурын дагуу сонгож, эмчилгээ эхлэхийн өмнө, 4 дэхь сард, эмчилгээний төгсгөлд сонсгол шалгах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээний зарим үзүүлэлтийг үзэж, SPSS IBM 23 программ ашиглан үр дүнг тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 23 эмчлүүлэгчдийн 17 нь канамицины бүлэгт (n-17), 6 нь бедакулины бүлэгт (n-6) байсан. Эмчилгээ эхлэхийн өмнө ба дараахь сонсголын босгын дундаж канамицины бүлэгт 16.29дБ байснаас 22.72дБ болж өссөн, бедакулины бүлэгт 17.14дБ байснаас 18.23дБ болж өссөн байна. Канамицины бүлгийн 10 (58.8%), бедакулины бүлгийн 4 (66.7%) эмчлүүлэгчид ототоксик нөлөө үүсэн ба хоёр бүлгийн харьцуулсан харьцааг (OR) тодорхойлоход канамицины бүлэг нь бедакулины бүлгээс 1.4 дахин их сонсгол бууруулах эрсдэлтэй байна (p=0.736). Нас (p утга=0.049) ба цусан дахь сахарын хэмжээ (p утга=0.002) нь сонсгол бууралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Дүгнэлт: Канамицин ба бедакулин эм хоёулаа сонсгол бууралт үүсгэж байгаа ч канамицин нь илүү сонсгол бууралт үүсгэж байна. Нас ба цусан дахь сахарын хэмжээ сонсгол бууралтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Background: According to a study conducted in Mongolia in 2014-2015, the prevalence of tuberculosis is 757 per 100,000 population. The World Health Organization has recommended a 9-12-month regimen for the treatment of MDRT since 2016, and in our country, kanamycin is being used as an injection from 2017-2021, and bedaquiline is being used as an oral drug from 2021. Aminoglycosides (AGs) can cause ototoxicity, but bedaquiline is considered by researchers to have no ototoxic effect. In our country, there has been no research on ototoxicity side effects of kanamycin injections and bedaquiline, which is the reason for conducting this research. Aim: The objective of this study was to evaluate changes in hearing in patients treated with a short-term regimen for multidrug-resistant tuberculosis. Materials and Methods: Using a prospective and retrospective cohort study design, we selected 2 groups of patients with multidrug-resistant tuberculosis diagnosed in our country between 2020 and 2022 who were injected with kanamycin and took bedaquiline according to the inclusion and exclusion criteria. In 2 groups, before the start of treatment, in the 4th month, and at end of the treatment, audiometry, complete blood count tests, and biochemical tests were performed, and the results were calculated using SPSS software. Results: Of the 23 patients studied, 17 were in the kanamycin group (n-17) and 6 were in the bedaquiline group (n-6). The average hearing threshold before and after treatment increased from 16.29dB to 22.72dB in the kanamycin group and from 17.14dB to 18.23dB in the bedaquiline group. Ototoxicity occurred in 10 (58.8%) patients in the kanamycin group and 4 (66.7%) patients in the bedaquiline group. When comparing the odds ratio (OR) between the two groups, the kanamycin group had a 1.4-fold higher risk of hearing loss than the bedaquiline group (p=0.736). Age (p value=0.049) and blood sugar level (p value=0.002) influence hearing loss. Conclusion: Both kanamycin and bedaquiline cause hearing loss, but kanamycin causes more hearing loss. Age and blood sugar are factors that increase hearing loss.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1099
Эшлэл
Л.Нямдулам, М.Заяа, Д.Доржмаа, Д.Наранзул, О.Баатархүү, З.Хишигсүрэн нар. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацааны горимоор эмчлүүлэгчдийн сонсголын бууралтыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(6):114-120.
