Loading...
Багануурын нүүрсний уурхайн ажилчдын нойрны чанарт хооллолтын нэр төрлийн үзүүлэх нөлөөг судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны арван нэгдүгээр сарын 7
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
7
Start Page
24
End Page
28
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монголчуудын дунд мах, сүү, үр тариа зэрэг илчлэг өндөртэй цөөн нэр төрлийн хүнс давамгайлан хэрэглэдэг хооллолтын өвөрмөц хэв маяг зонхилдог. Хоолны дэглэм, хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээл, төрөл, хэрэглээ зэрэг нь нойрны чанар, нойрны үргэлжлэх хугацаа зэрэгт ихээхэн нөлөөлдөг байна. Манай орны хувьд хоолны нэр төрөл болон нойрны чанар хоорондын холбоо хамаарлыг судалсан судалгаа харьцангуй цөөн хийгдсэн байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл. Зорилго: Уул уурхайн ажилчдын нойрны чанар болон хооллолтын нэр төрлийг үнэлж, тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ 2023 оны 10-11 сарын хооронд 329 уурхайчдыг оруулав. Нойрны чанар болон хооллолтын нэр төрлийг үнэлж, бие махбодын зарим хэмжилтүүдийг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдийг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй 288 (87.5%), эмэгтэй 41 (12.5%), харин 197 (59.9%) нь 40-өөс доош насныхан байв. Судалгаанд нийт оролцогчдын 54.1% нь нойрны чанар муутай байсан бол 52.3% нь цөөн нэр төрлийн хоол хүнс хэрэглэдэг нь тодорхойлогдлоо. Хооллолтын нэр төрөл болон нойрны чанар зэрэг үзүүлэлтүүдийн хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p=0.048). Логистик регрессийн үр дүнгээс цөөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь нойрны хямралд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байсан. Дүгнэлт: 1. Багануурын нүүрсний уурхайн ажилчдын дийлэнх нь чанартай нойр авч чадахгүй, хангалттай олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна, 2. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь тэдний нойрны чанарыг сайжруулах боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1131
Эшлэл
Н.Зууннаст, Хиромицу Шинозаки, Шота Огава, Ч.Дорждэрэм, Э.Бат-Өлзий, Б.Оюунгоо нар. Багануурын нүүрсний уурхайн ажилчдын нойрны чанарт хооллолтын нэр төрлийн үзүүлэх нөлөөг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(7):24-28.
