Loading...
Туршилтын амьтны уушгинд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэн судалсан дүн
Зохиогч
Д.Анужин
Б.Маналжав
М.Барсболд
Ч.Алтанчимэг
Б.Отгонсүрэн
Ү.Сувд-Эрдэнэ
Он
2025 оны тавдугаар сарын 5
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
4
Start Page
19
End Page
23
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Өнөө үед бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар (БШГХХ) нь дэлхий дахинд түгээмэл тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хорт хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаарт орж байна. БШГХХ нь элэг (50%), уушги (10-15%), хэвлийн гялтан хальс (4%), яс (10.723.7%), тархи (0.3-6%) болон нугас руу ихэвчлэн үсэрхийлдэг ба нийт тохиолдлын 35% нь анхдагч голомтоос тархахаас өмнө, 36% нь ойролцоох тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн үедээ, 23% нь алсын эд, эрхтэнд үсэрхийлсний дараа оношлогддог байна. Манай оронд туршилтын хулганад хорт хавдрын анхдагч загвар үүсгэсэн судалгааны ажил цөөнгүй байгаа ч туршилтын хулганы уушгинд хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: C57BL/6J хулганад MC38 хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглан бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг авсны (хурлын тэмдэглэл №2023/3-09) үндсэн дээр лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Туршилтын амьтны төвд үржүүлсэн C57BL/6J эрэгчин хулгана, хулганы MC38 бүдүүн шулуун гэдэсний хавдрын эсийн шугаман өсгөвөр ашиглав. Туршилтын хулганы сүүлний венд 0.25*106 MC38 эсийг (n=12) тарьж хавдрын үсэрхийллийн загвар үүсгэж, гистологи шинжилгээгээр дүгнэсэн. Үр дүн: Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байдлыг судлахад хулганы уушгины эдийн хэвийн бичил бүтэц алдагдсан, гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж уушгины хэвийн бүтцийг алдагдуулсан голомттой харагдаж байв. Элэг, дэлүү, бөөр, бүдүүн гэдэсний гистологи бүтцэд өөрчлөлт ажиглагдсангүй. Дүгнэлт: Хулганы сүүлний венээр бүдүүн шулуун гэдэсний аденокарцинома MC38 эс тарихад уушгинд холбогч эдэн дэвсгэр бүхий гиперхроматик будагдсан, плеоморфик эс шигүү нэвчиж булчирхайлаг бүтэц бүхий хавдрын үсэрхийлэл үүсэж байна.
Background: Currently, colorectal cancer (CRC) ranks as the third most common cancer and the second leading cause of cancer-related mortality worldwide. CRC frequently metastasizes to the liver (50%), lungs (10–15%), peritoneum (4%), bones (10.7%–23.7%), brain (0.3%–6%), and spinal cord. Approximately 35% of CRC cases are diagnosed before distant metastasis, 36% upon lymph node involvement, and 23% after distant organ metastasis. Although several studies have established primary tumor models in mice in our country, there are limited studies on experimental lung metastasis models, prompting the need for this research. Aim: To establish and evaluate a lung metastasis model of colorectal cancer in C57BL/6J mice using the MC38 cell line. Materials and Methods: This study was conducted at the Institute of Biomedical Sciences, Mongolian National University of Medical Sciences. Approval was obtained from the Ethics Review Board of the Mongolian National University of Medical Sciences (2023/3-09) and all laboratory safety regulations and protocols were strictly followed. Male C57BL/6J mice bred at the Experimental Animal Center of Mongolian National University of Medical Sciences were used. MC38 murine colorectal carcinoma cells were cultured and injected intravenously (via the tail vein) at a concentration of 0.25×10⁶ cells per mouse (n=12) to induce lung metastasis. Histological analysis was subsequently performed. Results: Histological examination revealed significant alterations in lung tissue architecture, characterized by areas of dense infiltration by pleomorphic, hyperchromatic cells, disrupting the normal alveolar structure. No histological abnormalities were observed in other organs. Conclusion: Intravenous injection of MC38 colorectal adenocarcinoma cells into the tail vein of C57BL/6J mice successfully induced lung metastases, characterized by hyperchromatic, pleomorphic cell infiltrates forming glandular structures within the lung parenchyma.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1207
Эшлэл
Д.Анужин, Б.Маналжав, М.Барсболд, Ч.Алтанчимэг, Б.Отгонсүрэн, Т.Хүсэлт-Од нар. Туршилтын амьтны уушгинд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үсэрхийллийн загвар үүсгэн судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(4):19-23.
