Loading...
Монгол уламжлалт анагаах ухааны эх сурвалжууд дахь хятад анагаах ухааны эмчилгээний арга туршлагын зарим нөлөөлөл
Зохиогч
Он
2025 оны тавдугаар сарын 5
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
4
Start Page
122
End Page
127
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхий дахинаа өнөөг хүртэл хэрэглэгдэж ирсэн, өвөрмөц онцлог агуулсан, эмнэн засах арга бүхий эмнэлгүүд болон европ анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ нь өнөөгийн олон улс орны эрүүл мэндийн үйлчилгээнд хосолмол хэлбэрээр хэрэглэгдэж буй бөгөөд тэдгээрийг нэгдмэлжүүлэн нэгтгэх боломж бололцооны асуудал судлаачдын дунд өргөн хэлцэгддэг асуудлын нэг ажээ. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд Хятад болон бусад эмнэлгүүдийн нөлөөлөл хэрхэн тусгагдсан талаар нарийвчлан дүн шинжилгээ хийсэн, бие даасан судалгааны ажлын үр дүн өнөөг хүртэл хэвлэгдээгүй байгаа тул энэ асуудлыг чиглэл бүрээр тус бүрчлэн задлан шинжилж судлах нь өнөөгийн Монголын уламжлалт анагаах ухаан хэрхэн бүрэлдэн бий болсон түүхэн явцыг тодруулахад чухал шаардлагатай хэмээн үзэж байна. Зорилго: Монгол эмч нарын бүтээлүүдэд тодорхой кодуудын хүрээнд судалгаа явуулж хятад анагаах ухааны өгөгдөл, мэдлэг, мэдээлэл байгааг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгааны ажлыг түүх, эх сурвалж зохиолуудад тулгуурлан чанарын судалгааны аргаар явуулав. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүнүүдэд эх бичгийг кодлон судлах, сэдвээр бүлэглэх болон агууламжийн судалгааны аргуудын дагуу уг ажлыг гүйцэтгэв. Үр дүн: Кодлох судалгааны үр дүнгээс үзэхэд хятад эмнэлгээс авч хэрэглэсэн мэдээллүүдийн ихэнх нь “Халдвар” гэсэн кодод хамрагдаж байгаа болох нь илэрч байна. Үүнийг тус бүрчлэн авч үзвэл Сүмбэ Хамба Ишбалжирын бүтээлд уг мэдээллийн 42.8%, Цахар Гэвш Лувсанчүлтэмийн номд 50%, Миндол Хутагт Жамбалчойжиданзанпэрэнлэйн зохиолд 47.05%, Ишданзанванжил зохиосон “Шүрэн Чимэг”–т 87.5% нь халдвар гэсэн кодод хамарч байсан. Үүний дараагаар “Бэртэл гэмтэл” гэсэн кодод хамрагдах мэдээллийг зохиол тус бүрээр ангилан ялгахад Ишбалжирын бүтээлд 33.3%, Лувсанчүлтэмийн бүтээлд 0%, Миндол Хутагт Жамбалчойжиданзанпэрэнлэйн бүтээлд 24,0%, Ишданзанванжилын бүтээлд 6.25% гарч байгаа нь нийт кодуудын дотор удаах байранд орж байна. Дүгнэлт: 1.Судалгааны үр дүнгээс харахад дээрх бүтээлүүдэд хятад эмнэлгийн мэдээллүүдийн 56.66% нь халдварын тохиолдолтой холбоо бүхий мэдээллүүд байна. 2.Бодоо зэрэг халдварт өвчний үед хятад анагаах ухаанаас суралцсанаа монгол уламжлалт анагаах ухааны арга аргачлалтай ижилсүүлэн нэгтгэсэн нь өнөө үеийн нэгтгэмэл анагаах ухааны үйл явцыг нөхцөлдүүлсэн нэгэн томоохон нөлөөлөх хүчин зүйлийн илэрц байж болзошгүй.
Background: Medicines with unique healing methods and European medical treatments and services, which have been used around the world to this day, are now being used in a combined form in the healthcare services of many countries, and the possibility of integrating them is a widely discussed issue among researchers. It is noteworthy that no independent research has yet been published that has analyzed in detail how the influence of Chinese and other medical schools has been reflected in the development of Traditional Mongolian medicine. It is considered important to analyze this issue individually, in each direction, to clarify the historical process of how Traditional Mongolian medicine was formed today. Aim: Conduct research within specific codes in the works of Mongolian doctors to identify the presence of Chinese medical data, knowledge, and information. Materials and Methods: The research was conducted using a qualitative research method based on historical and source books. Our study employed content and thematic analysis, utilizing coding and the identification of recurring patterns in the source text. Results: The results of the coding study show that most of the data used from Chinese meicines falls under the code “infection”. In Sumbe Khamba Ishbaljir’s sourcebook, 42.8% of the information was coded as infection, in Tsakhar Gevsh Luvsanchultemi’s sourcebook 50%, in Mindol Khutagt Jambalchoyjidanzanperenle’s sourcebook 47.05%, and in Ishdanzanvanjil’s “Shuren Chimeg” 87.5% was coded as infection. After that, when the information included in the code “injury” is classified by each sourcebooks, 33.3% is found in Ishbaljir’s sourcebook, 0% in Luvsanchultem, 24% in Mindol Khutagt Jambalchoyjidanzanperenley, and 6.25% in Ishdanzanvanjil, which ranks second among all codes. Conclusions: 1. According to the research results, 56.66% of the Chinese medical information in the above works is related to infection cases. 2. The integration of Chinese medicine learning with Traditional Mongolian medicine methods during epidemics such as “Bodoo” may be a major influencing factor that has shaped the current integrative medicine process.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1227
Эшлэл
Г.Цэцэнбаатар, Ч.Чимэдрагчаа, Н.Батсайхан, Т.Алимаа. Монгол уламжлалт анагаах ухааны эх сурвалжууд дахь хятад анагаах ухааны эмчилгээний арга туршлагын зарим нөлөөлөл. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(4):122-127.
