Loading...
Ил уурхайн хүнд даацын машин, механизмын операторын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркертай холбон судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны тавдугаар сарын 5
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
4
Start Page
165
End Page
170
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Зарим улс орнуудад хийгдсэн судалгаагаар яс, булчингийн эмгэгийн тогтолцооны өвчлөл мэргэжлээс шалтгаалах нийт өвчлөлийн 23.1%-иас 47.1%-ийг эзэлж байсан. Хүнд даацын машин механизмын хэсэг болох Дамп болон тракторын операторуудыг бүх биед дамжих доргионгүй нөхцөлд ажилладаг ажилтнуудтай харьцуулахад бүсэлхий нурууны өвдөлт 2 дахин их илэрсэн болохыг судлаач нар тогтоосон. Мөн доргионд цочмог байдлаар өртөхөд судасны агшилт, судасны үрэвсэл үүсдэг болохыг эрдэмтэд судалсан байна. Тиймээс хүнд даацын машин, механизмын операторуудын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркеруудтай холбон судалсан судалгаа хомс байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд даацын машин, механизмын жолооч нарын бүсэлхий нурууны өвдөлт болон зарим биомаркеруудтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг зорилтот түүврийн аргаар 25-35 насны эрэгтэйчүүдийг хамруулсан ба эдгээр нь хүнд даацын машин механизмын жолоочоор гурваас доошгүй жил ажилласан, сүүлийн 24 цагийн дотор архи согтууруулах ундаа хэрэглээгүй, БЖИ 18.5-28.9 кг/м2, өмнө араг яс, булчингийн эмгэгээр оношлогдоогүй, судалгааны үеэр халдварт, халдварт бус өвчнөөр өвчлөөгүй 15 оролцогчдыг сонгосон. Судалгаанд оролцогчдын цусны сорьцод Интерлейкин-6 (IL-6), Хавдар үхжүүлэгч хүчин зүйл (TNF-α) биомаркеруудыг фермент холбох эсрэг биеийн урвалын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын БЖИ нь 25.89±3.23 кг/ м2 байсан бөгөөд бүх биед дамжих доргионы өртөлт өндөр буюу 53.3% (n=8) нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Бүсэлхий нурууны өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар 86.67% (13), сүүлийн 7 хоногоор 80% (12) илэрсэн. TNF-α нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэг болон доргионы өртөлтөөс хамааран өөрчлөлт илэрсэнгүй. Харин бүх биед дамжих доргионд өртсөний 24 цагийн дараа IL-6 үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байв. (p=0.027) Дүгнэлт: Бүх биеийн доргионд өртсөн ажиллагсдад бүсэлхий нурууны өвдөлтийн тархалтын хувь өндөр, доргионы хурдатгалаас үл хамааран IL-6 нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэгт аажим нэмэгдэх хандлагтай байна.
Background: Musculoskeletal disorders account for 23.1-47.1% of occupational diseases in several countries. Studies have shown that operators of heavy machinery, including tractors and dump trucks, are twice as likely to experience lower back pain compared to workers not exposed to whole-body vibration. Furthermore, research has indicated that acute exposure to vibration can cause vasoconstriction and vascular inflammation. However, limited research has explored the relationship between lower back pain and specific biomarkers, highlighting the need for this study. Aim: This study aimed to compare lower back pain prevalence and muscle inflammation biomarkers among heavy machinery operators. Materials and Methods: A purposive sampling method was used to recruit 15 male participants aged 25-35 years who had worked as heavy machinery drivers for no more than three years. Inclusion criteria were: no alcohol consumption within 24 hours prior to sampling, body mass index (BMI) between 18.5-28.9 kg/m², no prior diagnosis of musculoskeletal disorders, and absence of infectious or non-infectious diseases during the study period. Blood samples were analyzed for Interleukin-6 (IL-6) and Tumor Necrosis Factor-alpha (TNF-α) levels using enzyme-linked immunosorbent assay (ELISA). Results: The mean BMI of participants was 25.89±3.23 kg/m². Over half (53.3%, n=8) exceeded the exposure limit for whole-body vibration. Low back pain was reported by 13 participants (86.7%) over the past six months and by 12 participants (80%) over the past seven days. TNF-α levels did not differ significantly between groups based on low back pain status or vibration exposure. However, IL-6 levels showed a significant increase 24 hours after whole-body vibration exposure (p=0.027). Conclusion: Lower back pain was highly prevalent among participants exposed to whole-body vibration. Furthermore, IL-6 levels were elevated among participants reporting lower back pain, regardless of vibration exposure levels.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1235
Эшлэл
М.Нансалмаа, А.Энхдөлгөөн, Ж.Миеэгомбо, Н.Эрдэнэчамба, Э.Эрдэнэчимэг, Ж.Мөнхцэцэг. Ил уурхайн хүнд даацын машин, механизмын операторын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркертай холбон судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(4):165-170.
