Loading...
Шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар сэргээсэн үр дүн
Зохиогч
Он
2025 оны тавдугаар сарын 5
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
4
Start Page
221
End Page
225
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Шагайн үеэр гадагш хазгай гишгэх хөдөлгөөний үед шагайн үений гадна хажуугийн холбоос (ligamentum talofibularis anterior) гэмтдэг. Шагайн холбоосны нийт гэмтлийн 60-65 хувийг шагай үений гадна хажуугийн холбоосны гэмтэл дангаар эсвэл өсгий тахилзуурын холбоосны (ligamentum calcaneofibularis) гэмтэлтэй хавсарсан байдлаар тохиолддог байна. Сүүлийн жилүүдэд шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтэл амьдралын хэв маяг, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурджээ. Шагайн үеэр гадагш хазгай гишгэх хөдөлгөөн нь гурав буюу түүнээс олон удаа давтагдсан тохиолдолд шагайн үений архаг тогтворгүйтэлд (Chronic Ankle Instability, CAI) хүргэдэг. Шагайн үений тогтворгүйтлийг эмчлэх зорилгоор олон улсад нээлттэй болон дурангийн мэс заслын эмчилгээний аргыг ашигладаг. Монгол Улсад шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар эмчилж, түүний эмнэлзүйн үр дүнг үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Шагай үений гадна хажуугийн холбоосны гэмтлээс үүдэлтэй шагайн архаг тогтворгүйтэлийг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар сэргээсэн үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмчлүүлэгчдэд суурилсан эмнэлзүйн туршилт судалгааны загварыг (clinical trial design) ашиглан Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн, Спортын гэмтлийн төвийг түшиглэн 18-55 насны шагайн үений архаг тогтворгүйтэлийг дурангийн мэс заслын аргаар (arthroscopic repair) сэргээсэн 20, нээлттэй мэс заслын аргаар (open repair) сэргээсэн 20 эмчлүүлэгчийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдыг дан нууцлал бүхий түүврийн (simple random sampling) аргаар хоёр бүлэгт хувааж мэс заслын үеийн үр дүн (мэс засал үргэлжилсэн хугацаа, чангалуур тавьсан хугацаа, эмнэлэгт хэвтсэн ор хоног) болон үйл ажиллагааны сэргэлтийг (Шагайн үений шургуулганы сорил, Anterior drawer test), (Америкын гэмтэл согог, шагай тавхайн нийгэмлэгийн үнэлгээ, American Orthopedic Foot & Ankle Society score), (Карлссоны үнэлгээг Karlsson score) ашиглаж харьцуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн дундаж нас 27.8 ± 6.3 жил ба үүнээс 60% (24) нь эрэгтэй, 40% (16 хүн) нь эмэгтэй байв. Шагайн үений дурангийн мэс заслыг нээлттэй мэс заслын аргатай харьцуулахад дурангийн мэс заслын үргэлжлэх дундаж хугацаа богино (дуран 45.58±16.6 мин, нээлттэй 67.45±11.4 мин, p=0.0001), чангалуур тавих дундаж хугацаа бага (дуран 30±15 мин, нээлттэй 50±15 мин, p=0.0001) эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх дундаж хоногийн тоо цөөн (дуран 4.41±2.57 хоног, нээлттэй 8.70±2.72 хоног) байсан нь хоёр бүлгийн хувьд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Хоёр бүлгийн үйл ажиллагааны сэргэлтийг мэс заслын дараах нэг болон гурав дахь саруудад Америкийн гэмтэл согог, шагай тавхайн нийгэмлэгийн үнэлгээгээр үнэлэхэд нэг дэхь сард дуран 80.1±5.3 оноо, нээлттэй 75.7±4.2 оноо, гурав дахь сард, дуран 86.3±3.9 оноо, нээлттэй 84.4±3.6 оноо буюу дунджаар дурангийн арга 5–7 оноогоор, Карлссоны үнэлгээ нэг дэхь сард, дуран 77.3±7.4 оноо, нээлттэй 68.2±12 оноо, гурав дахь сард, дуран 83.4±4.8 оноо, нээлттэй 76.2±3.4 оноо байсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий шууд сул хамааралтай байгааг харуулж байна. Дүгнэлт: 1. Дурангийн мэс заслын чангалуур тавьсан, хагалгаа үргэлжилсэн, эмнэлэгт хэвтсэн хугацаа нь нээлттэй мэс засалтай харьцуулахад богино байна. 2. Шагай тахилзуурын гадна хажуугийн холбоосыг дурангийн мэс заслаар эмчлэх арга нь шагайн үений тогтвортой байдлыг богино хугацаанд сайжруулж, эмнэлэгт хэвтэх дундаж ор хоногийг багасгаж байна.
Background: During inversion injuries of the ankle joint, the anterior talofibular ligament (ATFL) is the most commonly injured structure. Injuries to the lateral collateral ligaments of the ankle, either in isolation or in combination with injury to the calcaneofibular ligament (CFL), account for approximately 60-65% of all ankle ligament injuries. In recent years, several studies have examined the impact of lateral ankle ligament injuries on lifestyle and overall health. Repeated inversion injuries-particularly those occurring three or more times-can lead to chronic ankle instability (CAI). In the treatment of ankle instability, both open and arthroscopic surgical techniques are widely used internationally. In Mongolia, there is an increasing clinical need to evaluate and compare the outcomes of arthroscopic versus open surgical repair of lateral ankle ligament injuries. This need forms the basis of the current study. Aim: The comparative studies on open vs arthroscopic anterior talofibular ligament (ATFL) repair are limited. This study aimed to compare the early therapeutic efÏcacy and cost between the traditional open Broström-Gould repair and all-arthroscopic anatomical repair of the ATFL for chronic lateral ankle instability. Materials and Methods: A total of 40 patients with chronic lateral ankle instability undergoing repair of the ATFL between September 2024 and February 2025 were retrospectively included with a traditional open surgery (n=10) group and an arthroscopy (n=17) group. The surgery duration, surgical cost, postoperative complications, and the preoperative/ postoperative American Orthopaedic Foot & Ankle Society Score (AOFAS) and Karlsson-Peterson score were compared between groups. Results: Compared to the anatomical group, the non-anatomical group had significantly shorter surgery and hospitalization durations. Three months after the operation, the AOFAS and Karlsson scores significantly improved in both groups. Nevertheless, there was no significant difference in the AOFAS and Karlsson scores between groups at both preoperative and postoperative assessments. No significant difference was found in the incidence of postoperative complications between the two groups. Conclusions: 1. These results suggest that open Broström-Gould repair and all-arthroscopic anatomical repair of the ATFL have comparable therapeutic efÏcacy for chronic lateral ankle instability. 2. The arthroscopic surgery had a smaller incision, while the open Broström-Gould had a shorter surgery duration and lower cost.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1245
Эшлэл
О.Амгаланхүү, А.Шийрэвнямба, С.Батсүх, Б.Эрдэнэболд, С.Золжаргал, Л.Наранбат нар. Шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар сэргээсэн үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(4):221-225.
