Loading...
Атопийн эмгэгтэй Монгол хүмүүст MBL2 генийн -221X/Y полиморфизмын генотипыг судалсан дүн
Зохиогч
Он
2019 оны арван нэгдүгээр сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
13
End Page
15
ISSN
2959-6947
Хураангуй
Манноз холбогч лектин (МХЛ) нь өвөрмөц бус дархлаа тогтолцооны хариу урвалд шийдвэрлэх үүрэгтэй сийвэнгийн уураг юм. МХЛ уураг эмгэг төрөгчийн гадаргуу дээрх нүүрс-усны молекултай холбогдсоноор хавсаргын тогтолцооны лектины зам, эс залгих урвалыг идэвхжүүлдэг. Хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 90 хүн, тохиолдлын бүлэгт атопийн эмгэгтэй 90 өвчтөн сонгон авч, Фермент холбоот эсрэг биеийн урвалаар МХЛ уургийн концентрацыг, Полимеразын гинжин урвал - Рестрикцийн хэрчмийн уртын полиморфизм (ПГУ-РХУП) аргаар генийн хэв шинжийг тодорхойлсон. XY генотип тохиолдлын бүлэгт 18.9% (17) хяналтын бүлэгт 10.0% (9), YY генотип тохиолдлын бүлэгт 81.1% (73), хяналтын бүлэгт 90.0% (81) (p=0.09) тус тус байсан ба ХХ генотип аль аль бүлэгт илэрсэнгүй. Судалгааны үр дүнд МХЛ уургийн дундаж концентрац тохиолдлын бүлэгт хяналтын бүлгийг бодвол илүү өндөр байсан (p<0.001).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1325
Эшлэл
Б.Гантулга, С.Мөнхбаярлах, Л.Пүрэвсүрэн, Т.Буянхүү, Л.Наранцэцэг. Атопийн эмгэгтэй Монгол хүмүүст MBL2 генийн -221X/Y полиморфизмын генотипыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2019;16(2):13-15.
