Loading...
Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн өнцгийн үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн
Зохиогч
Он
2019 оны арван нэгдүгээр сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
20
End Page
24
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь анатоми бүтцийн хувьд 3-4-р нугаламын харалдаа байрлах ба зажлах, залгих, амьсгалах үйлд чухал ач холбогдолтой оршдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны өнцгөн үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугын телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Хөвч ясны өнцгийн үзүүлэлт нас болон хүйсэнд харьцангуй ялгаатай үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Хэлэн доорхи яс нь эрэгтэй хүйсэнд доор байрлалдаг ба нас ахих тусах цагийн зүүний эсрэг эргэсэн байрлалтай болж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1327
Эшлэл
Г.Уянга, Р.Оюунтөгс, Д.Мөнхбаатар, З.Сүнжидмаа, С.Энэбиш, Б.Журамт. Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн өнцгийн үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2019;16(2):20-24.
