Loading...
Шээсний замын халдвар үүсгэгч E.Coli-н наалдах чадварт цангис жимсний хуурай хандны үзүүлэх нөлөөлийг судалсан дүн
Зохиогч
Он
2019 оны арван нэгдүгээр сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
80
End Page
82
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Шээсний замын халдвар (ШЗХ) нь бүх насны хүнд хамгийн өндөр хувьтай тохиолддог халдварт өвчин юм. Цангис жимсний найрлаган дахь проантоцианин болон антоцианин нь (полифенолын бүлэг, фланойдын дэд бүлэг) ШЗХ-аас сэргийлж, халдварын тохиолдолыг бууруулдаг учраас байгалийн антибиотик хэмээн нэрлэдэг. Мөн түүнчлэн энэ жимсний бүрэлдэхүүн бодисууд нь ШЗХ үүсгэгч E.coli–н хөдөлгөөнийг саатуулдаг байна.[2-6] Иймд ШЗХ-ын гол үүсгэгч болдог E.coli нянгийн биофильм үүсгэх шинжийг тодорхойлж, цангис жимсний ханд нь ШЗХ үүсгэгч E.coli-н наалдах чадварт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох нь бидний судалгааны ажлын үндэслэл болно. Материал арга зүй: Нянгийн хуванцар гадаргууд адгези болж биофильм үүсгэх шинжийг тодорхойлохдоо 96 худагтай хавтгай ёроолтой тавганд 0.45%-ийн глюкоз бүхий DMEM агуулсан орчинд нянгийн булингаас хийж, нэмэлтээр цангис жимсний хуурай ханд хийж 18-24 цагийн турш 370С хэмд өсгөвөрлөн 0.5%-ийн кристал виолетоор будаад ELISA аппаратад уншуулж дүгнэсэн.[7] Үр дүн: Нийт 21 нянд биофильм шинж илэрч, цангис жимсний хуурай ханд нянгийн биофильм шинж бууруулж буйг үнэлэхэд сайн 62% (13), дунд 38% (8) бууруулж байна. Дүгнэлт: E.coli нянгийн биофильм шинжийг цангис жимсний хуурай ханд бууруулж (p=0.32) байна
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1341
Эшлэл
Б.Ариунзаяа, Я.Мөнхдэлгэр, Ж.Жамбалдорж, Л.Пүрэвсүрэн, Г.Чимэдлхамсүрэн, Ж.Сарантуяа. Шээсний замын халдвар үүсгэгч E.Coli-н наалдах чадварт цангис жимсний хуурай хандны үзүүлэх нөлөөлийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2019;16(2):80-82.
