Loading...
Cone-Beam Computed Tomography-ийн зурагт хоншоор эрүүний шүдний сурвалж хоорондын зайг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2019 оны арван нэгдүгээр сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
87
End Page
90
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй Дэлхий нийтэд нүүр амны гажиг заслын (НАГЗ) эмчилгээнд орчин үеийн эмчилгээний шинэ аргууд эмнэл зүйн практикт өргөн нэвтэрч үүнээс улбаалан эмчилгээний төрөл олширч, чанар сайжирч байна.1 Манай оронд рентген шинжилгээний аргуудыг ашиглан өвчин эмгэгийн явц, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан олон тооны судалгааны ажлууд байгаа боловч Монгол хүний хоншоор эрүүний ясны морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT аргаар тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Зорилго: зорилт: Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг АШУҮИСийн НАСЭ-ийн Нүүр Амны Дүрс Оношилгооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Шүдний сурвалж хоорондын зайг хэмжихдээ шалгуур үзүүлэлтийг хангасан CBCT зургийн Axial зүслэгт хоншоорын I, II бага араа, I их араа шүдний медиал дисталь ь талд, эрүүний II бага араа, I их араа шүднүүдийн медиал, дисталь ь талд шугаман хэмжилт хийсэн. Хэмжилтийг хийхдээ шүдний паалан ясжмаг эдийн заагаас сурвалж тийш 3, 5, 7 мм-ийн зайтай Choi H (2014) нарын аргаар хацар талын сурвалжийн хооронд, медиал дисталь ь чиглэлд, 2 сурвалжийн хамгийн ойр хэсэгт, урд шүдний нягт ялтаснаас арын шүдний нягт ялтасны хооронд шугаман хэмжилт хийв. Дүгнэлт: Хоншоорын шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн байна. Хоншоорт соёо-I бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн өргөн байна. Эрүүний шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн бол их араа шүдтэй харьцуулахад бага араа шүдний сурвалж хоорондын зай өргөн байна.
Introduction: The advent of cone beam CT (CBCT) as a relatively low-dose 3-D dental imaging technology has improved both diagnostic accuracy and implant planning. CBCT images enable clinicians to discuss the patient-specific clinical scenario while presenting an individualized treatment plan. Goal: To examine the measurements of maxillary and mandibular interroot distance on the CBCT images in a Mongolians. Material and methods: The study materials were obtained from the Department of Radiology of School of Dentistry, MNUMS. All subjects (males and females) were diagnosed as “normal” according to specified criteria and with no history of orthodontic treatment. A total 54 adults were chosen for measurements of 54 maxillae and mandibles. Measurements of interradicular bone thickness at the vertical levels 3, 5 and 7 mm of were made by using OnDemand 3D program on the CT axial images. Results: In the maxilla, the greatest interroot distance was observed between the canine and the first premolar, the first premolar and second premolar at the 7 mm level from the CEJ. In the mandible, the greatest interroot distance was the greatest between the first and second premolar than the first, second and third molars at 7 mm from the CEJ. Conclusion: In the maxilla, the greatest interroot distance was observed between the canine and the first premolar, the first premolar and second premolar at the 7 mm level from the CEJ. In the mandible, the greatest interroot distance was the greatest between the first and second premolar than the first, second and third molars at 7 mm from the CEJ.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1343
Эшлэл
Р.Оюунтөгс, Г.Ганжаргал, С.Энэбиш, З.Сүнжидмаа, Б.Эрдэнэбулган, Б.Журамт. Cone-Beam Computed Tomography-ийн зурагт хоншоор эрүүний шүдний сурвалж хоорондын зайг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2019;16(2):87-90.
