Loading...
МОЦҮ-ийн зарим эрсдэлт хүчин зүйл, өвчлөл, хүндрэлийн судалгаа
Зохиогч
Ч.Эрдэнэцэцэг
Э.Сарнай
С.Бурмаа
Б.Уранчимэг
Л.Ганбаяр
Ж.Энхцэцэг
Ч.Пунцаг
Он
2020 оны хоёрдугаар сарын 15
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
1
Start Page
16
End Page
19
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: МОЦҮ нь хүүхдийн хэвлийн мэсзаслын яаралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Судлаачдынхаар 1000 нярайд 2-4 байгаа ч ихэвчлэн 5-аас дээш аль ч насанд элбэг тохиолддог1. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 5 жилийн хугацаанд МОЦҮ оношоор эмчлэгдсэн 4675 хүүхдийн өвчний түүх, эмнэлзүй, эмгэгсудлалын оношлогооны материалд ретроспектив аргаар хийв. Гундобины ангилаар 0-3, 4-7, 8-11, 12 болон түүнээс дээш настай гэж бүлэглэн үзлээ. Судалгааны үр дүнг SPSS 20.0 программийг ашиглан тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн харьцааг судлахад эмэгтэй хүүхэд 48 хувь (n=2244), эрэгтэй 52 хувь (n=2431)-ийг эзэлж байна. МОЦҮ-ийн хүндрээгүй буюу улайсан хэлбэр нь 20 хувь (n=607), идээлсэн 41 хувь (n=1247), үрэвсээгүй 39 хувь (n=1185) тохиолджээ. Эмгэгсудлалын шинжилгээнд МОЦҮ-ийн хүндэрсэн тохиолдлуудын 60 хувь (n=982) үхэжсэн, 40 хувь (n=654) үхжиж цоорсон хэлбэртэй байв. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (P≤0.05). Эмгэгсудлалын шинжилгээний хэмжилтээс үзэхэд мухар олгойн өргөн нь үрэвслийн явцтай хамааралтай байна (P≤0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 0-3 насны бүлэгт мухар олгойн үрэвсэл 2 хувь тохиолдож байхад 8аас дээш насны хүүхдүүдэд (87 хувь) давтамж нь ихэсч байна. (P≥0.05). Хүйсний хувьд эмэгтэй хүүхэд 48 хувь, эрэгтэй хүүхэд 52 хувийг эзэлж байна. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. (P≤0.05). Өвчний явц даамжрах тутам мухар олгойн гадна өргөн нь нэмэгдэж байна (P≤0.05).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1353
Эшлэл
Ч.Эрдэнэцэцэг, Э.Сарнай, Ү.Санчин, С.Бурмаа, П.Хэрлэн, А.Баярцэцэг нар. МОЦҮ-ийн зарим эрсдэлт хүчин зүйл, өвчлөл, хүндрэлийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(1):16-19.
