Loading...
Туршилтын амьтанд өргөн хэрэглэдэг түлшнээс ялгарах угаарын хэмжээг тодорхойлох нь
Зохиогч
Он
2020 оны хоёрдугаар сарын 15
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
1
Start Page
57
End Page
60
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Нүүрстөрөгчийн дутуу исэл нь үнэргүй, өнгөгүй хий бөгөөд ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймрийн шаталт, үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүснэ. Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) нь хүчилтөрөгчтэй (О2) харьцуулахад гемоглобинтой холбогдох чадвар 250 дахин их байдаг. Хүний эрүүл мэндэд карбоксигемоглобины түвшин 2% -иас бага бол нөлөө үзүүлдэггүй, 40% -иас дээш түвшинд хүрвэл үхэлд хүргэж болно. Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордогын шинж тэмдэг нь толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, ядрах, цээжээр өвдөх, амьсгаадах, ухаан алдах зэргээр илэрдэг. Материал, арга зүй: Судалгаанд C57BL/6J шугаман инбрид үүлдрийн эр, эм хулганад туршилт явуулсан. Туршилтын амьтанд өргөн хэрэглэдэг түлшний утаагаар утаж хордсон хугацаа, цуснаас нь нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) хэмжээг тодорхойлсон. Цусанд нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Туршилтын амьтны хордсон хугацаа нь түлшнээс хамаараад түүхий нүүрсэнд 270 секунд, шахмал түлшэнд 260 секунд, хар модонд 210 секунд, аргалд 235 секундэнд хордсон байна. Туршилтын амьтны цусан дахь карбоксигемоглобины эзлэх хувь нь түүхий нүүрс 84.3±4%, шахмал түлш 81.3±5%, хар мод 88.5±0.5%, аргал 86.7±5% байсан. Дүгнэлт: Өргөн хэрэглэх дэхь дөрвөн төрлийн түлш нь туршилтын амьтанг хордуулах хугацаа, карбоксигемоглобины цусанд эзлэх хувь ойролцоо байгаа нь түлшний химийн найрлага хамаарахгүйгээр зөвхөн түлшний дутуу шаталтаас туршилтын амьтан хордсон байна.
Background: Carbon monoxide is a colorless, odorless gas, usually caused by the combustion of burning materials or fuel, or forest fires and industrial activity. Carbon monoxide (CO) is 250 times more able to bind to hemoglobin than oxygen (O2). No effect on carboxyhemoglobin levels below 2% on human health, reaching above 40% can be fatal. Symptoms of carbon monoxide poisoning are dizziness, nausea, vomiting, fatigue, chest pain, labored breathing, and loss of consciousness. Material and methods: The C57BL / 6J linear inbred male and female mice were used in the study. Exposure with broadly useful burning stuffs (firewood) to carbon dioxide (CO) to laboratory animals was performed and duration of poisoning and the amount of carbon dioxide in the blood were determined. Volume of carbon dioxide in the blood was determined by spectrophotometric method. Result: Exposure time depends on burning materials, for example; 270 seconds for raw coal, 260 seconds for briquettes, 210 seconds for larch (blackwood) and 235 seconds for dried dung. The percentage of carboxyhemoglobin in the blood was 84.3±4% of raw coal, 81.3±5% of briquettes, 88.5±0.5% of larch, and 86.7±5% of dung. Conclusion: The duration of poisoning the experimental (laboratory) animal and the percentage of carboxyhemoglobin in the blood were approximately the similar among four commonly used burning materials. Animals poisoned only due to incomplete combustion of burning materials, regardless of the chemical composition of the materials.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1363
Эшлэл
Ш.Нармандах, Ө.Мөнх-эрдэнэ, Б.Халиун, Б.Энхмандах, Э.Түмэнжин, С.Түндэврэнцэн. Туршилтын амьтанд өргөн хэрэглэдэг түлшнээс ялгарах угаарын хэмжээг тодорхойлох нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(1):57-60.
