Loading...
Төв аймгийн насанд хүрэгчдийн дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа
Зохиогч
М.Хонгорзул
Ц.Нямсүрэн
Он
2020 оны хоёрдугаар сарын 15
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
1
Start Page
81
End Page
84
ISSN
2959-6947
Хураангуй
Энэхүү судалгаан нь Төв аймгийн насанд хүрэгчдийн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин, иргэдийн мэдлэг, хандлагыг тодорхойлох зорилгоор Төв аймгийн 26 сумдын нийт 2824 хүнийг хамруулан хи сэн нэгэн агшны судалгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын аргачлалын дагуу халдварт бус өвчин (ХБӨ)-ний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсээс өдөр бүр тогтмол тамхи татах, хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэх, хөдөлгөөний хомсдолтой, илүүдэл жин ба таргалалттай, цусны даралт ихсэлт зэрэг нийтлэг тохиолдох 5 эрсдэлт хүчин зүйлс хавсран илрэх тохиолдлыг асуумж болон хэмжилтийн 2 шатлалт аргаар судалж үнэлсэн болно. Судалгааны үр дүнд Төв аймгийн хүн амын дийлэнх буюу 66 хувь нь ХБӨ-өөр өвчлөх эрсдэлтэй бүлэгт, 17 хувь нь өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдсан байна. Энэ нь хүн амын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгааг мөн үүний талаарх хүмүүсийн мэдлэг хангалтгүй, амьдралын буруу дадал, хандлагатайг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1370
Эшлэл
М.Хонгорзул, Ц.Нямсүрэн. Төв аймгийн насанд хүрэгчдийн дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(1):81-84.
Түлхүүр үг
