Loading...
Өнгөт допплер хэт авиан шинжилгээний тусламжтайгаар Гемодиализийн хүрцийг үнэлэх
Зохиогч
Э.Байгалмаа
Д.Мөнхбаатар
Т.Ариунаа
С.Юндэн
С.Энхбаатар2 хүнд хэлбэрийн дутагдалын үед (хаван
үрэвсэл) өргөн хэргэлдэг. Хувны Кори (инозин) циклүүд
пиридоксалькиназа
сукциндегидрогеназа (рибофлавин)
липогенез (никотинамид) зэргийн идвэхижил зэрэг
Он
2020 оны хоёрдугаар сарын 15
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
1
Start Page
109
ISSN
2959-6947
Хураангуй
Өнгөт допплер хэт авиан шинжилгээ (ӨДХАШ) нь гемодиализийн өвчтөнүүдэд судасны хүрц (СХ)-ийн хүндрэлийг эрт оношлох боломжтой харьцангуй хямд, хурдан, инвазив бус, туяаны ачаалалгүй, дахин давтан хийх боломжтой шинжилгээ юм. Диализийг үр дүнтэй хийх гол элемент нь СХ юм. Цус шахах хурд (blood pump speed), артерийн доод ба дундаж даралт – венийн дээд ба доод даралт – нь диализийн тун (dialysis dose delivery) Kt/V-ийг тодорхойлох бие даасан үзүүлэлтүүд юм. Эдгээр бүх үзүүлэлтүүд нь СХ-ийн үйл ажиллагаатай нягт хамааралтай бөгөөд энэ эргээд СХ-ийн нээлттэй, ажиллагаатай байх, түүнийг хянах эмчийн хэрэгцээ шаардлагыг хангадаг. Диализ эмчилгээний зорилго нь эмчилгээний үр дүнг тохиромжтой хэмжээнд хангахын тулд хүрч болох хамгийн өндөр цусны урсгалыг бий болгоход анхаарсан байх зүйтэй. СХ-ийг судалснаар үйл ажиллагааны алдагдлыг эрт үед нь оношлох, хяналтыг үр дүнтэй хийх боломжийг бөөрний эмчид олгодог. Ингэснээр, интервенци хийх хамгийн тохиромжтой үеийг тогтоох, үйл ажиллагааны алдагдлыг зассанаар төвийн венийн катетерийн (CVC) хэрэглээг бууруулах, болон primary СХ-ийн илт тодорхой байдлыг хадгалах боломжтой. СХ-ийг судлахад өнгөт допплер хэт авиа нь анатоми болон гемодинамикийн хэрэгтэй мэдээллүүдийг олгодог тул чухал үүрэгтэй ба тухайн мэдээллүүдийг диализийн монитор датагаар хөрвүүлснээр зөв зохистой хяналт хийх, cannulation-ий арга болон оновчтой цэвэршүүлэх техник зэргийг тогтооход амин үзүүлэлт болдог. Хэт авиан шинжилгээ хийх аргачлал, техник: Жинхэнэ (native) болон хиймэл (prosthetic) arteriovenous fistula (АВФ)-ийн судалгааг стандартжуулахын тулд стандарт, ойлгомжтой, бүрэн, дахин сэргээх боломжтой СХ-ийн анатомийн болон гемодинамикийн үзүүлэлтүүдийг олдог энгийн, хүртээмжтэй, харьцангуй хурдан, дахин давтан гүйцэтгэх боломжтой
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1377
Эшлэл
Э.Байгалмаа, Д.Мөнхбаатар, Т.Ариунаа, С.Юндэн, С.Энхбаатар2 хүнд хэлбэрийн дутагдалын үед (хаван, үрэвсэл) өргөн хэргэлдэг. Хувны Кори (инозин) циклүүд нар. Өнгөт допплер хэт авиан шинжилгээний тусламжтайгаар Гемодиализийн хүрцийг үнэлэх. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(1):109.
