Loading...
Альгинатан хэвний бичил биетний бохирдолд халдваргүйжүүлэх уусмалуудын нөлөөг судалсан дүн
Зохиогч
Г.Мөнхжаргал
Г.Анужин
Э.Гэрэлмаа
Ч.Баттогтох
Ж.Отгонболд
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
5
End Page
7
ISSN
2959-6947
Хураангуй
Амнаас авсан хэв нь тухайн үйлчлүүлэгчийн шүлс, амны хөндий дэх бичил биетнээр бохирлогддог бөгөөд эмгэгтөрөгч агуулж байгаа тохиолдолд халдвар дамжих эрсдэлтэй болохыг судалгааны бүтээлүүдэд тэмдэглэсэн. Амнаас авсан хэвийг халдваргүйжүүлэх нь шүдний эмч болон техникч, бусад ажилтныг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой үйл явц юм. Энэхүү судалгаанд амнаас авсан хэвний бичил биетний бохирдлыг үнэлж халдваргүйжүүлэгч уусмал бичил биетний бохирдолд хэрхэн нөлөөлөхийг судалсан. Амнаас авсан альгинатан хэвийг нэрмэл усаар урсгаж зайлахад дунджаар 7.22×104 ±3.87×104 күн/мл нөхцөлт болон нөхцөлт бус эмгэг төрөгч бичил биетэн тодорхойлогдсон. 0.5%-ийн гипохлорит натрийн уусмалд 5 минут дүрж халдваргүйжүүлэхэд бичил биетэн 3.3%-тай илэрсэн бөгөөд альгинатан хэвэн дэх бичил биетнийг 0.5%-ийн гипохлорит натрийн уусмалд 10 минут, аммони агуулсан (Printosept ID) халдваргүйжүүлэгч уусмалд 5 минут дүрж халдваргүйжүүлэхэд 99.9% дарангуйлж байна. Үүнээс үзэхэд амнаас авсан хэв нь халдвар дамжих эрсдэлтэй төдийгүй усаар зайлснаар бичил биетний тоог бууруулах боловч тийм ч үр дүнтэй арга биш гэдэг нь нотлогдож байна. Тиймээс амнаас авсан хэвийг халдваргүйжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1429
Эшлэл
Г.Мөнхжаргал, Г.Анужин, Э.Гэрэлмаа, Ч.Баттогтох, Ж.Отгонболд. Альгинатан хэвний бичил биетний бохирдолд халдваргүйжүүлэх уусмалуудын нөлөөг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):5-7.
Түлхүүр үг
