Loading...
Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
40
End Page
44
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1438
Эшлэл
Р.Оюунтөгс, Г.Ганжаргал, С.Энэбиш, З.Сүнжидмаа, Б.Эрдэнэбулган, Б.Журамт. Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):40-44.
Түлхүүр үг
