Loading...
Хүүхэд насанд тохиолдох дунд чөмөгний толгойн судасгүйжлийн үхжилт өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа
Зохиогч
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
51
End Page
54
ISSN
2959-6947
Хураангуй
Дэлхий нийтэд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хүүхдийн согогийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2017 онд уг өвчний тархалтыг илүү нарийвчлалтай судлахын тулд 2.1 сая хүнийг судалгаанд хамруулсан. Үүгээр 100000 хүн амд 9.3 тохиолдолд бүтгэгджээ. Хүйсийн хувьд эр:эм дээрхи тохиолдолд 4:1 байсан.1 Манай оронд уг өвчин хожуу үед оношлогдох нь эмчилгээний үр дүн буурч бага насандаа тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээл үүсэх тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Иймээс уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалж эрт илрүүлэх нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хүүхдийн насанд тохиолдох дунд чөмөгний толгойн судасгүйжлийн үхжилт өвчинд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Материал, арга зүй: Аналитик ба баримтын судалгааг тохиолдол хяналтын судалгааны аргыг ашиглан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр 2018-2020 онд үйлчлүүлсэн 96 хүүхдийг хамрууллаа. Судалгаанд 2018-2020 онд нийт ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлсэн 2-15 насны хүүхдүүдээс тохиолдлын бүлгийн 32, хяналтын бүлгийн 64 хүүхэд, нийт 96 хүүхдийг хамруулсан. Судалгааны тоо мэдээллийг оруулах, засварлах, шинэ хувьсагч үүсгэх, дүн шинжилгээ хийхэд статистик боловсруулалтын Stata 13.0 IC програмыг хэрэглэсэн. Үр дүн: Хүүхэд осол гэмтэлд өртсөн байдлаар хяналтын бүлэг өртсөн-56, тохиолдлын бүлэг өртсөн-23, хүүхэд удаан хугацаагаар хэрэглэж байгаа эм байгаа эсэх хяналтын бүлэг байхгүй-56, тохиолдлын бүлэг байхгүй-23, хүүхдэд анх илэрсэн зовиур түнхний өвдөлт тохиолдлын бүлэг-18(78.2%)хяналтын бүлэгт -7(12.5%), удамд нь түнхний эмгэгтэй хүн байсан эсэх тохиолдлын бүлэгт байсан-14(60.8%), хяналтын бүлэгт-2(3.57%) байв. Эцэг тамхи татдаг эсэх тохиолдлын бүлэгт тийм-20(86.9%), хяналтын бүлэгт тийм-16(28.5%), эх тамхи татдаг эсэх тохиолдлын бүлэгт тийм-7(30.4%), хяналтын бүлэгт тийм-2(3.57%), хүүхэд дам тамхидалтанд өртдөг эсэхийг асуухад тохиолдлын бүлэгт тийм-21(91.3%) хяналтын бүлэгт тийм-35(62.5%), гэртэй зуухан галалгаатай эсэх тохиолдлын бүлэгт тийм7(30.4%), хяналтын бүлэгт тийм-2(3.57%) тодорхойлогдсон. Дүгнэлт: Орчны агаарын бохирдол нь дунд чөмөгний толгойн судасгүйжлийн үхжилт өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Нийгэм эдийн засаг нөлөөлөл болон, гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн тамхи татах, дам тамхидалтанд өртсөнөөр уг өвчинд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1440
Эшлэл
Т.Отгончимэг, Л.Наранбат, Б.Бүдээ, Н.Отгонсайхан, А.Эрдэнэбилэг, Б.Жаргалсайхан нар. Хүүхэд насанд тохиолдох дунд чөмөгний толгойн судасгүйжлийн үхжилт өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):51-54.
Түлхүүр үг
