Loading...
Хүүхдийн мухар олгойн үрэвслийн үед цагаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь
Зохиогч
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
55
End Page
58
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Мухар олгойн цочмог үрэвсэл нь хэвлийн цочмог өвдөлтийн голлох шалтгаан юм. Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо нь түвэгтэйгээс олгой цоорч хүндрэхээс гадна, үрэвсэлгүй олгой авах нь цөөн биш тохиолддог. Хүүхдийн анатоми, физиологийн онцлог, өөрийгөө илэрхийлэх болон эмчийн үзлэгт хариу өгөх чадвартай холбоотой хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогооны асуудал нь тулгамдсан асуудал хэвээр байна. Зорилго: Энэхүү судалгаагаар бид мухар олгойн цочмог үрэвсэлтэй болон үрэвсэлгүй тохиолдлуудад цусны шинжилгээнд цагаан эсийн зарим үзүүлэлтийг харьцуулан үнэлэх зорилго тавьлаа. Судалгааны арга зүй: Уг судалгааг 2019 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгой авах мэс засал хийгдсэн 18-аас доош насны 480 хүүхдийг хамруулав. Гистологийн шинжилгээний үр дүнгээс үрэвсэлтэй 75% (n=361), үрэвсэлгүй 25% ( n=119) гэсэн 2 бүлэгт хувааж, цусны цагаан эс, нейтрофиль, лимфоцит, нейтрофиль-лимфоцитийн харьцааны дундаж хэмжээ, босго утга, оношийн нарийвчлалыг тооцоолов. Статистик боловсруулалтыг SPSS 20.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 480 хүүхдэд хамрагдсанаас мухар олгойн үрэвсэлтэй 361, үрэвсэлгүй 119 хүүхэд байв. Хоёр бүлгийн нас болон хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна. (p=0.217 ба 0.395). Цагаан эс, нейтрофиль эс, лимфоцит эс, нейтрофиль-лимфоцитийн харьцаа хоёр бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.001). Хүлээн авагчийн онцлог шинж чанарын муруйн шинжилгээнээс муруйн доорх талбайг тооцоход цагаан эс 0.614, нейтрофил эс 0.716, лимфоцит эс 0.217, нейтрофиль-лимфоцитийн харьцаа 0.934 байлаа. Нейтрофиль-лимфоцитийн харьцааны босго утга 4.97, мэдрэг чанар 89.4%, өвөрмөц чанар 83.3% байв. Дүгнэлт: Цусны цагаан эсийн нейтрофиль-лимфоцитийн харьцаа нь хүүхдийн мухар олгойн үрэвсэлтэй, үрэвсэлгүй болохыг оношлох чадвараараа бусад цусны шинжилгээнүүдийн үзүүлэлтүүдээс илүү байна.
Background: Acute appendicitis is main causes of acute abdominal pain in pediatric practice. There are still controversial issues in diagnose of pediatric acute appendicitis and removel of normal appendices was reported. Objective: To investigate white blood cell counts and its some parameters in peripheral blood of Mongolian children with and without acute appendicitis. Materials and methods: Prospective case-controlled study was designed in two groups with and without acute appendicitis. The sensitivity and specificity for each outcome under study were plotted with Area under Curve (AUC), thus generating an ROC curve. P value less than 0.05 was considered statistically significant. Results: The study involved 480 children. Based on the changes of pathological examination tissue samples were classified as group nonappendicitis (119 cases) and with appendicitis (361 cases). There was no difference in age and gender between to two groups (p= 0.217 and 0.395). White blood cell (p<0.001), neutrophil count (p<0.001), lymphocyte count (p<0.001) and neutrophil to lymphocyte ratio (p<0.001) were different between the two groups. The result of area under curve according to receiver operating characteristics analysis were as follow : 0.614 for white blood cell count, 0.716 for neutrophil count, 0.217 for lymphocyte count, and 0.934 for neutrophil to lymphocyte ratio. With a cut-off value of 4.97 of neutrophil to lymphocyte ratio sensitivity and specificity were 89.4% and 83.3% respectively. Conclusion: Neutrophil-lymphocyte ratio shows a high accuracy for the diagnosis of pediatric acute appendicitis and distinguishing a complicated appendicitis from the simple one, than other biomarkers.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1441
Эшлэл
Ч.Эрдэнэцэцэг1., А.Баярцэцэг, С.Бурмаа, П.Хэрлэн, Г.Ганбаяр, Л.Ганбаяр нар. Хүүхдийн мухар олгойн үрэвслийн үед цагаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):55-58.
