Loading...
Монголд пренатал оношилгооны чиг хандлага
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
94
End Page
97
ISSN
2959-6947
Хураангуй
Монгол улсад пренатал оношилгоо 2011 оноос эхлэн хөгжиж эхэлсэн бөгөөд жирэмсний эх барихын тусламж үйлчилгээнд ургийн хромосомын эмгэгийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхийн тулд мэс ажилбарт бус (инвазив бус) аргаас жирэмсний эхний болон хоёр дахь 3 сарын илрүүлэг шинжилгээ (биохимийн маркер тодорхойлох), ЭХО хяналт, мэс ажилбарт (инвазив) аргаас амниоцентез (ураг орчмын шингэн), ихсийн биопсийн (ихсийн цэлмэнгийн эд) шинжилгээг практикт нэвтрүүлсэн байна. 2014 оноос амниоцентез болон цитогенетикийн шинжилгээ ЭХЭМҮТ(Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв)-д нэвтрүүлж уламжлалт кариотип тодорхойлох шинжилгээ болон FISH (Fluorescent in situ hybridization) техник амжилттай нэвтрүүлсэн байна. Тэгэхээр одоо пренатал оношилгоонд сүүлийн үеийн технологи болох эхийн цусан дахь ургийн чөлөөт ДНХ оношилгооны арга болон преимплантаци мөн ургийн хромосомын микроаррай анализ гэх мэт молекул генетик аргуудыг нэвтрүүлэх л үлдэж байна. Цаашид Монголд пренатал оношилгоо улам боловсронгуй болж өсөх нь дамжиггүй юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1468
Эшлэл
Б. Мөнхцэцэг, Ө. Оюунчимэг, Ж. Ганзүг, М. Наранхажид, У. Удвал, И. Пүрэвдорж. Монголд пренатал оношилгооны чиг хандлага. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):94-97.
Түлхүүр үг
