Loading...
Монголд ялгасан Taenia multiceps–ийн митохондрийн цитохром с оксидаза1 генийн нуклеотидийн дарааллын молекул генетикийн онцлог
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
176
End Page
179
ISSN
2959-6947
Хураангуй
Ценуроз нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг нэг метр орчим урт Taenia multiceps туузан хорхойн авгалдай (Coenurus cerebralis)-гаар үүсгэгдэг. Авгалдай нь цагаан өнгийн шингэнээр дүүрсэн уйланхай байдаг ба малын тархи, нугасанд байрлан шимэгчлэн амьдарна. Taenia multiceps-ийн амьдралын мөчлөгт өвсөн тэжээлтэн амьтад завсрын, харин нохой жинхэнэ эзэн болдог тул нохой элбэг газар уг авчин тархах магадлал өндөртэй юм. Монгол орны арван есөн аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс нохойн нийт 1422 ялгадасны дээжийг цуглуулан 1142 нохойн ялгадаснаас ДНХ ялган, мтДНХ-ийг илрүүлэх аргаар судлахад 21.9% (52/1142) дээжинд туузан хорхойгоор халдварласан байна. Судалгааны үр дүнд илэрсэн гаплотипуудийг GenBank-нд бүртгэлтэй лавлагаа дараалалтай харьцуулан дүйж удмын мод байгуулахад манай орны нохойн популяцид орчиж буй T. multicepsийн гаплотип газарзүйн хамааралтай ялгаралд орж генетикийн өвөрмөц бие даасан мөчир болж зурагдаж байна. Молекул эпидемиологийн судалгаагаар T. multiceps уулын хээр, ой, хээрийн бүсэд хамрагдах Төв аймгийн Лүн сум, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, уулын хээр, ой, хээр, цөлөрхөг хээрийн бүсэд хамрагдах Сүхбаатар аймгийн Дариганга сум, Өмнөговь аймгийн Булган сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, ГовьАлтай аймгийн Хасагт Хайрхан Улаан говь, Дархан хот, Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд тус тус илэрлээ.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1487
Эшлэл
Г.Өлзийжаргал, Ч.Ганцэцэг, Ж.Хулан, М.Наранхажид. Монголд ялгасан Taenia multiceps–ийн митохондрийн цитохром с оксидаза1 генийн нуклеотидийн дарааллын молекул генетикийн онцлог. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):176-179.
