Loading...
Туузан хорхойтох өвчний үүсгэгчийг митохондрийн ДНХ-ийн нуклеотидын дарааллаар илрүүлсэн дүн
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
182
End Page
188
ISSN
2959-6947
Хураангуй
Туузан хорхой ангид анагаах ухааны болон мал эмнэлгийн холбогдол бүхий 3000 гаруй зүйлийн шимэгч хорхойнууд багтдаг. Эдгээр шимэгч хорхойнуудын завсрын болон жинхэнэ эзний газар зүйн тархалт, амьдралын мөчлөг, удамзүйн онцлог, байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан ангилал зүйд шинэ зүйл, дэд зүйл, гаплотипууд илрэх болсон. Иймд туузан хорхойн тархалтыг зүйл тус бүрээр тодорхойлох, тэдгээрийн удамзүйн холбоог судлах шаардлагатай байна. Нэг эгшингийн тохиолдлын сонголтоор 19-н аймгийн 23 сумаас чоно, үнэг, хярс, ирвэсний нийт 405 ялгадасны сорьцыг цуглуулж судалгаанд хамруулав. Эдгээр сорьцыг митохондрийн ДНХ-ийн аргаар судлахад 27.7 хувьд (112/405) туузан хорхойн ДНХ илэрсэн. Нуклеотидын дарааллыг тогтоон жишиг дараалалтай харьцуулан судлахад чононд AB792713 (Mesocestoides lineatus), AB792720 (Mesocestoides spp), ирвэст AB792719 (Mesocestoides spp), үнэгт AB792718 (Mesocestoides spp), AB792715 (Mesocestoides lineatus), хярст AB792716 (M. lineatus) халдварласан мезоцестоидесийн сox1 генийн зургаан гаплотип; Хярст AB792712 (Mesocestoides spp), ирвэст AB787556 (Mesocestoides spp), үнэгт AB787555 (Mesocestoides spp), AB787554 (Mesocestoides lineatus), AB793741 (Mesocestoides spp), чонод AB787552 (Mesocestoides lineatus) халдварласан мезоцестоидесийн 12S rRNA генийн зургаан гаплотип тус тус илэрч Genbank-нд бүртгүүлсэн. Cox1 болон 12S rRNA генээр тархалтыг тогтооход Сүхбаатар, Дорноговь, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Увс зэрэг арван аймагт мезоцестоидес илрэв. Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн патент (бүртгэлийн дугаар №4278) авсан.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1489
Эшлэл
Г.Өлзийжаргал, Ч.Ганцэцэг, Ж.Хулан, М.Наранхажид. Туузан хорхойтох өвчний үүсгэгчийг митохондрийн ДНХ-ийн нуклеотидын дарааллаар илрүүлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):182-188.
