Loading...
CFH генийн полиморфизмыг насжилт хамааралт шар толбоны сөнөрөл ба VEGF-ийн эсрэг эмчилгээний үр дүнтэй холбон судалсан нь
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
193
End Page
201
ISSN
2959-6947
Хураангуй
CFH нь хавсрагын тогтолцооны зохицуулах үүрэгтэй гол уургуудын нэг юм. Өмнөх судалгаанууд CFH генийн полиморфизмууд болон гадаад хүчин зүйлүүд насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС)-д тодорхой нөлөөтэй байгааг тогтоожээ. Иймээс бид НХШТС-д rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмуудын нөлөөг судлахаар зорилоо. Судалгааны тохиолдлын бүлэгт 161 (хуурай 95, нойтон 66), хяналтын бүлэгт 116 хүн оролцсон. ПГУ болон ОХУП аргаар полиморфизмуудыг илрүүллээ. CFH генийн генотипийн давтамжийг бүлгүүдэд харьцуулахад rs800292 G/G генотип (OR=5.96, 95% CI, 1.7420.4, p=0.004) НХШТС-д хүчтэй эрсдэлт нөлөөтэй байлаа. Мөн rs800292 полиморфизмын генотипийн давтамжийг бүлгүүдэд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг харьцуулахад G/G (OR=11.12, 95% CI, 3.06-40.34, p=0.0002) генотиптэй хүмүүс А/А генотиптэй хүмүүсээс НХШТС-өөр өвчлөх эрсдэл 11 дахин өндөр эрсдэлтэй байгааг тогтоолоо. T-T (OR=0.69, 95% CI, 0.49-0.97, p=0.035), T-A (OR=0.52, 95% CI, 0.37-0.74, p=0.0002), T-A (OR=0.31, 95% CI, 0.20-0.49, p<0.001) гаплотипүүд НХШТС-өөр өвчлөх эрсдлийг 1.5-3.3 дахин бууруулж байгааг тогтоолоо. Мөн бид rs1065489 полиморфизмын T/T генотип VEGF-ийн эсрэг эмчилгээтэй холбоотой байгааг тогтоолоо. Бидний судалгааны үр дүн CFH генийн rs1065489, rs800292, rs1061170 полиморфизмууд НХШТС үүсэхэд нөлөөлөх генетик эрсдэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1491
Эшлэл
Б.Баярлах, Г.Чимэдлхамсүрэн, А.Ариунзаяа, Ж.Сарантуяа. CFH генийн полиморфизмыг насжилт хамааралт шар толбоны сөнөрөл ба VEGF-ийн эсрэг эмчилгээний үр дүнтэй холбон судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):193-201.
