Loading...
Дикломон ретард 100 мг уртасгасан үйлдэлтэй шахмал эмийн уусалтын харьцуулсан судалгаа
Зохиогч
Г.Мөнгөнтуул
Б.Энхзаяа
Д.Өлзийдулам
С.Пүрэвсүрэн
Л.Хүрэлбаатар
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
240
End Page
242
ISSN
2959-6947
Хураангуй
Дикломон ретард 100 мг уртасгасан үйлдэлтэй шахмалын эмийн бодисын уусалтыг Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын (USP 32NF 27) фармакопейн аргаар in vitro орчинд тодорхойлов. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмжийн дагуу А ба Б жагсаалтын шалгуур үзүүлэлтийг хангасан Новартис эмийн үйлдвэрийн Вольтарен ретард 100мг, Денкфарм эмийн үйлдвэрийн Диклоденк ретард 100мг шахмал эмүүдийг харьцуулах бүтээгдэхүүн болгон сонгон авав. Шахмал эмүүдийн уусалтын зураглалыг гаргаж, адил болон ялгаатай байдлын хүчин зүйлийг харьцуулан тогтооход Вольтарентай харьцуулахад f2=66.4, f2=8.5, Диклоденктэй харьцуулахад f2=57.7, f2=14.6 байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1500
Эшлэл
Г.Мөнгөнтуул, Б.Энхзаяа, Д.Өлзийдулам, С.Пүрэвсүрэн, Л.Хүрэлбаатар. Дикломон ретард 100 мг уртасгасан үйлдэлтэй шахмал эмийн уусалтын харьцуулсан судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):240-242.
