Loading...
Монгол хүний амны хөндийн төлөв байдлын судалгаа
Зохиогч
Он
2026 оны хоёрдугаар сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
1
Start Page
90
End Page
96
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Амны хөндийн өвчлөл нь хамгийн өргөн тархсан бөгөөд өвчлөлд өртсөн хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж, эрүүл мэнд болоод эдийн засгийн хүндрэл учруулдаг. Ихэнх тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч жилээс жилд тархалт нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал болон урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хүндрэлтэй байгааг харуулж байна. Амны хөндийн эрхтэнүүдийн өвчлөлд шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчин, амны салстын эмгэг, шүдгүйдэл, уруулын болон амны хөндийн хавдарууд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээр өвчлөлүүд нь хүндэрч даамжирсанаар эрхтэн тогтолцооны өвчнүүд үүсэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болдог байна. Дэлхий даяар нийт хүн амын 4445% нь амны хөндийн өвчлөлтэй байгаагаас 2.5 тэрбум хүн байнгын шүдний ШЦӨ-тэй, 514 сая хүүхэд сүүн шүдний ШЦӨ-тэй байна. Харин манай оронд ШЦӨ жилээс жилд нэмэгдэж, буурахгүй байгаа нь олон судлаачдын судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна. Монгол хүний амны хөндийн байдлыг 5, 12, 35-44, 65-74 насны бүлгүүдэд ДЭМБын зөвлөмжийн шалгуур үзүүлэлтийн дагуу, дэлхийн бусад улс орны үзүүлэлтүүдтэй харьцуулах мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд амны хөндийн байдлыг судлан тогтоох нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний амны хөндийн төлөв байдлыг насны бүлгүүдээр судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн төсөлт ажлын хүрээнд хийгдсэн 5 настай 901, 12 настай 839, 35-44 настай 879, 65-74 настай 879 хүний амны хөндийн үзлэгийн картыг ашиглан ШЦӨ-ний тархалт, эрчим, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдагдсан 3512 хүний дунд ШЦӨ-ний тархалт 90.8%, ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт насны бүлгүүдэд 87.6%, 6.2±0.14 цл/ш буюу “Өндөр” түвшинд, 77%, 2.2±0.03 ЦЛА/ш буюу “Бага” түвшинд, 98.1%, 11.8±0.19 ЦЛА/ш буюу “Дунд” түвшинд, 99.8%, 23.6±0.27 ЦЛА/ш буюу “Маш өндөр” түвшинд байлаа. Амны эрүүл ахуйн төлөв 12 насанд хамгийн өндөр буюу 62.7% нь хангалтгүй, буйлны үрэвсэл, шүдний чулууны байдал 35-44 насны бүлэгт хамгийн өндөр буюу 34.5%, 62.8% тус тус байв. 35-44 насны бүлэгт 78.5% нь шүдэлбэргүй бол 65-74 насны бүлэгт 21.1% нь бүрэн шүдэлбэртэй байлаа. Дүгнэлт: Насны бүлгүүдэд ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт өндөр, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт дунд, муу, насанд хүрэгчдийн хувьд шүдгүйдэлтэй байгаа хэдий ч шүдэлбэр зүүж хэвшээгүй байна.
Background: Dental caries is a worldwide spreader infectious decease. According to the present studies, the prevalence of the disease is highly dependent on the developmental of the country and its prevention strategies. By the World Dental Federation and World Health Organization (WHO) criteria, dental caries prevalence is increasing every year in Mongolia, which is becoming one of the main problems in our country. According to studies, the most effective method of decreasing prevalence of caries is to have an oral health knowledge, provide caries treatment on early-stage and focusing more on prevention. Aim: The aim of our study was to determine the oral health status among the groups aged between 5, 12, 35-44, 65-74. Materials and methods: The study has consisted 3512 subjects who selected from 4 age groups (5, 12, 35-44, 65-74) and from 6 districts of Ulaanbaatar city and 5 provinces of Mongolia. The oral examination of each person was done by calibrated dentists according to recommendation of WHO, 2013. The statistical analysis was processed using statistical software system (Stata version 16.0). Results: The prevalence of dental caries and mean of Decayed, Missed, Filled, permanent teeth (DMFt), decayed filled primary teeth were 87.6%, 6.2±0.14 among 5 years old, 77.0%, 2.2±0.03 among 12 years old, 98.1%, 11.8±0.19 among 35-44 years old, 99.8%, 23.6±0.27 among 65-74 years old. The good oral hygiene index was 51.5%, 46.3%, 49.0% and 65.7%. The prevalence of gingivitis was 2.3%, 9.8%, 34.5%, 17.6% and of calculus 0.8%, 7.6%, 62.8%, 31.6%, respectively above groups. The percent of people with removable dentures among 65-74 years old was higher than among 35-44 years old. Conclusion: Across multiple age groups, the prevalence and severity of dental caries remain high. Oral hygiene status is predominantly classified as fair to poor. Among adults, partial or complete tooth loss is common; however, the utilization of dental prostheses is low, indicating inadequate prosthetic rehabilitation and limited adaptation to tooth replacement.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1580
Эшлэл
Б.Баярмаа, Б.Намуун, А.Сувданчимэг, Б.Цэлмэг, Ш.Мөнх-Од, Б.Оюунцэцэг. Монгол хүний амны хөндийн төлөв байдлын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(1):90-96.
