Loading...
Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол
Зохиогч
А.Алтаншагай
Э.Байгалмаа
Ж.Саруулхунан
Ц.Одгэрэл
Он
2026 оны хоёрдугаар сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
1
Start Page
268
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Шегрены хамшинж нь удамшлын болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр гадаад шүүрэл ялгаруулах нулимсны болон шүлсний булчирхайд лимфоцит эсийн нэвчдэс үүссэнээс гол төлөв салстын хуурайшилтаар илэрдэг аутоиммуны шинжтэй архаг өвчин юм. Шегрены хамшинж нь 1000 хүн ам тутамд 6 тохиолддог ховор эмгэг бөгөөд хүйсийн хувьд эмэгтэйд давамгай илэрдэг. Шегрены хамшинж нь 40-60 насанд оношлогддог. Шегрены хамшинж оношлогдсон нийт тохиолдлын 70%-д цус багадалтын шинж илэрдэгч, аутоиммуны цус задралын цус багадалт дөнгөж 3%-д тохиолддог. Энэ удаа бид Дулааны шалтгаант аутоиммун цус задралаар илэрсэн Шегрены хамшинжийн ховор тохиолдлыг хүргүүлж байна. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй шинж тэмдгийн АИЦЗЦБ-ыг ялган оношлох, оношийг батлах ба үгүйсгэх зорилгоор цус задралд хүргэж буй шалтгааныг хайх нь чухал юм. Учир нь Шегрены хамшинж хуурайшилтын шинжүүдээр эхэлж эмчилгээний явцад архаг цус багадалт илэрдэг бол манай тохиолдолд АИЦЗЦБ-ын шинжүүд удаан хугацаанд тогтвортой илэрсэн нь Шегрены хамшинжийг оношлох анхны клиникийн өөрчлөлт болсон. Уг хамшинжийн оношилгоонд иммунологийн маркерууд чухал үзүүлэлт бөгөөд Шегрены хамшинжийг эрт таньж илрүүлэх, цаг алдалгүй онош тодруулах, өвчний явцыг хянах, эмчилгээний тунг тохируулах ач холбогдолтой.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1611
Эшлэл
А.Алтаншагай, Э.Байгалмаа, Ж.Саруулхунан, Ц.Одгэрэл. Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(1):268.
