Loading...
Хорт хавдрыг даван туулагчдын нийгэм-сэтгэл зүйн байдал болон гутаан гадуурхагдсан түвшинг судалсан дүн
Зохиогч
Б.Ирмүүн
Т.Золжаргал
Э.Мөнхболор
М.Ягаанзул
Д.Оюунсүрэн
М.Хишиг-Ундрах
Л.Энхээ
П.Дуламсүрэн
Ж.Оюунсүрэн
Ч.Саранцэнд
З.Билгүүнтөгс
С.Байгалмаа
Я.Баясаахүү
А.Тэнүүнжаргал
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
70
End Page
77
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хорт хавдар нь бие махбодын эмгэг төдийгүй хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд гүнзгий нөлөө үзүүлдэг цогц асуудал юм. Хавдрын талаарх олон нийтийн буруу ташаа ойлголт, үхэлтэй адилтгах хандлага болон «өөрөөс нь хамаардаг» хэмээн буруутгах үзэл нь даван туулагчдын дунд нийгмийн гутаан гадуурхалт (стигма)-ыг бий болгодог. Энэхүү гутаан гадуурхалт нь өвчтөний эмчилгээний идэвх, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг тул даван туулагчдын туршлагад тулгуурлан нийгмийн хандлагыг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Хорт хавдрыг даван туулагчдын өдөр тутмын амьдралын туршлага, нийгмийн зүгээс ирэх гутаан гадуурхалтыг үнэлж, сэтгэл зүйн хүндрэл болон дэмжлэгийн хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Холимог судалгааны аргыг ашиглав. Тоон судалгаанд Cancer Stigma Scale (CASS) болон Attitudes Toward Cancer Questionnaire (ATCQ) асуумжуудыг орчуулан, агуулгын хүчин төгөлдөр байдлыг (CVI) шинжээчийн багаар үнэлүүлж, туршилт судалгаагаар (FVI) баталгаажуулсан. Чанарын судалгаанд даван туулагчидтай бүлгийн ярилцлага хийж, стресс даван туулах чадварыг сэтгэл зүйн сорилоор үнэлэв. Үр дүн: Тоон судалгаанд 33.82±13.7 насны 207 хүн (68% эмэгтэй) хамрагдлаа. Хавдрын талаарх гутаан гадуурхалд дунд түвшинд өртсөн бөгөөд ялангуяа «өвчний ноцтой байдал» болон «хувь хүний хариуцлага»-тай холбосон сөрөг хандлага давамгайлж байв. Чанарын судалгаагаар онош сонсох үеийн сэтгэл зүйн хариу үйлдэлд эмчийн харилцаа, гэр бүлийн дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй нь тогтоогдлоо. Хэт өрөвдөх эсвэл хөндийрөх нийгмийн хандлага нь сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлдэг бол энгийн харилцаа, бодит урам зориг нь хамгийн үр дүнтэй дэмжлэг болж байна. Дүгнэлт: Хорт хавдрыг даван туулагчдад үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцааны ур чадварыг дээшлүүлэх, олон нийтийн дунд хавдрын талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэх, даван туулагчдын дэмжлэгийн бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1657
Эшлэл
Б.Ирмүүн, Т.Золжаргал, Э.Мөнхболор, М.Ягаанзул, Д.Оюунсүрэн, З.Хишигсүрэн нар. Хорт хавдрыг даван туулагчдын нийгэм-сэтгэл зүйн байдал болон гутаан гадуурхагдсан түвшинг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):70-77.
