Loading...
Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн мутаци үүсгэх, ген хордуулах нөлөөллийн аюулгүй байдлын судалгаа
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
91
End Page
99
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ген хордуулах чадварыг тодорхойлсноор хавдар үүсгэх эрсдэлийг бууруулах, шинээр үйлдвэрлэж байгаа эмийн бэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үнэлэх нь хүний эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой. Иймээс Монгол улсад үйлдвэрлэж буй эмийн бэлдмэл, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, уламжлалт эмийн аюулгүй байдлыг Олон улсын стандартын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоох, улсын хэмжээнд бодлого, стандарт боловсруулж хэрэгжүүлэх, арга зүйг нэвтрүүлэх, нутагшуулах, хүний эрүүл мэндийг хамгаалах, хорт хавдар болон удамшлын өвчин, урт хугацааны сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна. Зорилго: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн мутаци үүсгэх шинж чанарыг in vitro, ген хордуулах үйлдлийг in vivo нөхцөлд судлах. Арга, аргачлал: Dasiphora fruticose L, Cynara scolymus L, Rosa acicularis L зэрэг ургамлаас ханд бэлтгэж, тодорхой харьцаатайгаар нийлмэл бэлдмэл бэлтгэсэн. Мутаген шинж чанарыг OECD-471 (Bacterial Reverse Mutation Test) удирдамжийн дагуу Salmonella typhimurium TA100 омогт, S9(-) уусмалгүй болон S9(+) уусмалтай нөхцөлд, Muta-chromoplateтм цомгийг ашиглан, нийлмэл бэлдмэлийг 5, 2.5, 1.25, 0.625, 0.3125, 0.1562 мг/мл тунгаар, 96 нүхэнд хийж, урвуу мутацид орсон бактерийн колонийг ягаанаас шар өнгө рүү хувирсан нүхний тоогоор, Salmonella typhimurium TA100, ТА98 омогт, S9(-) уусмалгүй болон S9(+) уусмалтай нөхцөлд, IPHASE Biosciences-н цомгийг ашиглан, бэлдмэлийн 5, 2.5, 1.25, 0.625, 0.3125, 0.1562 мг/плате тунгуудад өсгөвөрлөсний дараа үүссэн бактерийн колонийг тоолж, эерэг хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан. Ген хордуулах үйлдлийг OECD-474 удирдамжийн дагуу (Mammalian Erythrocyte Micronucleus Test) Balb/c үүлдрийн хулганын ясны чөмгөнд агуулагдах полихроматик эритроцит (PCE), нормохроматик эритроцит (NCE) болон микронуклеус агуулсан полихроматик эритроцитын тоог үнэлсэн. Үр дүн: Muta-chromoplateтм цомгийг ашигласан судалгаагаар ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн 5.0-0.1562 мг/мл тунд бактерийн колони ургасан боловч эерэг хяналтын (Aminoanthracene) бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай бага бактерийн колони ургасан (p<0.05) байсан. IPHASE Biosciences-н цомог ашигласан судалгаагаар уг бэлдмэлийн 5.0-0.156 мг/плате тунгийн бүлгүүдэд Salmonella typhimurium TA98, TA100 омогт S9 (-/+) нөхцөлд 30-154 бактерийн колони ургасан ба эерэг хяналтын бүлгүүдтэй харьцуулахад 3 дахин бага байсан. Эерэг хяналт буюу циклофосфамидыг хэрэглэсэн бүлэгт микронуклеус агуулсан полихроматик эритроцит эсийн тоо нэмэгдсэн байна. Дүгнэлт: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл нь Salmonella typhimurium TA98, TA100 омогт, S9 (-/+) нөхцөлд мутаци илрүүлэх дээрх 2 сорилоор мутаген шинж чанаргүй ба микронуклеус сорилоор ген хордуулах үйлдэлгүй байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1660
Эшлэл
Б.Батдаваа, М.Туяацэцэг, А.Уянгамаа, О.Уранзаяа, Г.Баттөгс, С.Батзаяа нар. Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн мутаци үүсгэх, ген хордуулах нөлөөллийн аюулгүй байдлын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):91-99.
