Loading...
Уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон эдэд EGFR генийн мутацийг илрүүлсэн нь
Зохиогч
Он
2026 оны тавдугаар сарын 22
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
5
Start Page
204
End Page
207
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Уушгины жижиг бус эст өмөн (УЖБЭӨ) нь уушгины хорт хавдрын дийлэнх хувийг эзэлж, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хавдрын молекул биологийн судалгаа эрчимжиж, EGFR гений мутаци нь оношилгоо, бай эмчилгээ (тирозин киназын дарангуйлагч)-г оновчтой сонгоход чухал ач холбогдолтой байна. Гэвч EGFR мутаци илрүүлэхэд биопсийн төрөл, чанар ихээхэн нөлөөлдөг бөгөөд ялангуяа дурангийн болон мэс заслын сорьцын хэмжээнээс хамааралтай байж болзошгүй. Иймээс УЖБЭӨтэй өвчтөнүүдийн дурангийн болон мэс заслын сорьцод EGFR мутаци илрүүлэх боломжийг харьцуулан судлах шаардлага тулгарч байсан нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: УЖБЭӨ оношлогдсон эмчлүүлэгчдийн дурангийн болон мэс заслын аргаар авсан эдэд EGFR гений мутацийн илрэлийг харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив чиглэлтэй, ажиглалтын харьцуулсан загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 35 формалинд бэхжүүлж, парафинд нэвчүүлсэн (FFPE) эдийн сорьц хамруулснаас 19 нь дурангийн, 16 нь мэс заслын сорьц байв. Сорьц бүрээс 5 мкм зузаантай 12 зүсмэг бэлтгэн геномын ДНХ ялгаж, EGFR мутацийг cobas® EGFR Mutation Test v2 урвалж ашиглан бодит хугацааны полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 64.5±10.5 жил ба 74% нь эрэгтэйчүүд, 26% нь эмэгтэйчүүд байв. Амьд сорьцын төрлөөс хамааран хавдрын эсийн агууламж болон ДНХ гарц ялгаатай байв. Дурангийн 19 сорьцод хавдрын эсийн дундаж агууламж 34% ба ДНХ гарц 73.6%-д хангалттай, 26.3%-д хангалтгүй илрэв. Мэс заслын 16 сорьцод хавдрын эсийн дундаж агууламж 93% бөгөөд бүх сорьцод ДНХ гарц хангалттай илрэв. EGFR мутаци дурангийн сорьцод илрээгүй (0/19) бол мэс заслын сорьцын 31.3%-д илэрсэн (exon 19 deletion n=3, L858R n=1, T790M n=1). Дурангийн сорьцод ДНХ гарц хангалтгүй байсан тохиолдлуудад ПГУ шинжилгээ хийх боломжгүй байсан нь илрүүлэлтийн боломжийг хязгаарласан. Хоёр бүлгийн хооронд EGFR мутаци илрэх хувь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.045). Дүгнэлт: Уушгины дурангийн амьд сорьцод хавдрын эсийн агууламж болон ДНХ гарц харьцангуй бага, зарим тохиолдолд шинжилгээ хийхэд хангалтгүй байсан бол мэс заслын сорьцод эдгээр үзүүлэлтүүд хангалттай илрэв. EGFR гений мутацийн илрүүлэлтийг харьцуулахад дурангийн сорьцод хязгаарлагдмал байсан бол мэс заслын амьд сорьцод мутаци илэрсэн нь боломж өндөр байгааг илэрхийлж байна.
Background: Non-small cell lung cancer (NSCLC) accounts for the majority of lung cancer cases and remains one of the leading causes of cancer-related mortality worldwide. Advances in molecular oncology have shown that mutations in the epidermal growth factor receptor (EGFR) gene play a crucial role in diagnosis and in guiding targeted therapy with tyrosine kinase inhibitors (TKIs). However, the detection of EGFR mutations is influenced by specimen type and quality, and differences may exist between bronchoscopic and surgical samples. In Mongolia, studies addressing this issue remain limited. Aim: To evaluate the feasibility of detecting EGFR gene mutations in bronchoscopic and surgically obtained tissue samples from patients with non-small cell lung cancer (NSCLC). Materials and Methods: This prospective comparative study included 35 formalin-fixed, parafÏn-embedded (FFPE) tissue samples, of which 19 were bronchoscopic and 16 were surgical specimens. Tumor cell content was assessed histologically, and genomic DNA was extracted from each sample. EGFR mutation analysis was performed using the cobas® EGFR Mutation Test v2 with real-time PCR. Statistical analysis was conducted using SPSS version 26.0, and differences between groups were evaluated using Fisher’s exact test. Results: The mean age of the participants was 64.5±10.5 years; 74% were male and 26% were female. Significant differences in tumor cell content and DNA yield were observed between specimen types. Bronchoscopic samples showed a mean tumor cell content of 34%, with sufÏcient DNA yield in 73.6% of cases, whereas surgical specimens demonstrated a mean tumor cell content of 93%, with adequate DNA yield in all cases. EGFR mutations were detected in 31.3% of surgical specimens (including exon 19 deletion, L858R, and T790M mutations). In bronchoscopic samples, insufÏcient DNA yield in some cases precluded PCR analysis, thereby limiting mutation detection. A statistically significant difference in EGFR mutation detection rates was observed between the two groups (p=0.045). Conclusions: 1. Bronchoscopic samples demonstrated lower tumor cell content and DNA yield, which may limit their suitability for molecular analysis in some cases. 2. Compared to bronchoscopic samples, surgically obtained specimens provided higher-quality tissue and demonstrated a greater feasibility for EGFR mutation detection.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1711
Эшлэл
Б.Эрдэнэцэцэг, Ц.Маналжав, Х.Гэрэлээ, Г.Явуухулан, Э.Баярмаа. Уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон эдэд EGFR генийн мутацийг илрүүлсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(5):204-207.
