Loading...
Ходоод-улаан хоолойн сөргөөний фенотипийг 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2026 оны тавдугаар сарын 22
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
5
Start Page
212
End Page
216
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Орчин үед ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ)-ийг ходоодны дуран болон улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлтpH метрийн шинжилгээнд үндэслэн шалбархайт сөргөө өвчин (ШСӨ), шалбархайт бус сөргөө өвчин (ШБСӨ), сөргөөт хэт мэдрэгшил (СХМ), үйл ажиллагааны цээж хорсолт (ҮАЦХ) гэсэн 4 фенотипд ангилж байна. Монгол улсад ХУХСӨ-ий тархалт өндөр3, хронофизиологийн зарим асуудал судлагдсан8 боловч энэхүү өвчний фенотипийн ангилал ба физиологийн оношилгооны (эсэргүүцэлт-pH метр) талаарх мэдээлэл дутмаг байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цээж хорсох зовуурьтай насанд хүрэгчдийн дунд ходоод улаан хоолойн сөргөө өвчний фенотитийн тархалтыг тогтоож, улаан хоолойн өндөр ялгаралт манометр, pH метрийн шинжилгээний зарим үзүүлэлтийг бүлэг хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 20222025 онд цээж хорсох зовуурийн улмаас Интермэд эмнэлэгт хандан 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээ хийлгэсэн 347 насанд хүрэгчдийн өгөгдлийг ашиглав. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. Бүлэг хооронд БЖИ, ходоодны хүчиллэг, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, шөнийн суурь эсэргүүцлийн дундаж утга статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Улаан хоолойходоодны заагийн морфологийн III хэлбэр нь шалбархайт сөргөөний бүлэгт 78.76%, шалбархайт бус сөргөөний бүлэгт 64.7%, сөргөөт хэт мэдрэгшлийн бүлэгт 56.2%, үйл ажиллагааны цээж хорсолттой бүлэгт 42.6% байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. ХУХСӨ-ий фенотипийн хувьд 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. 2. ХУХСӨ-ий фенотипийн бүлгүүдийг харьцуулан судлахад биеийн жингийн индекс, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, улаан хоолойн шөнийн суурь эсэргүүцэл, улаан хоолой ходоодны заагийн морфологийн хэлбэр зэрэг нь ялгаатай байв.
Backgroud: In contemporary clinical practice, gastroesophageal reflux disease (GERD) is classified into four phenotypes based on upper gastrointestinal endoscopy and 24-hour multichannel intraluminal impedance-pH monitoring: erosive reflux disease (ERD), non-erosive reflux disease (NERD), reflux hypersensitivity (RH), and functional heartburn (FH). Although the prevalence of GERD in Mongolia is high, and certain chronophysiological aspects have been investigated, there remains a significant lack of data regarding GERD phenotypic classification and physiological diagnostic evaluation using impedance-pH monitoring. This knowledge gap provided the rationale for conducting the present study. Aim: To determine the prevalence of GERD phenotypes among adults presenting with heartburn symptoms and to compare selected manometric and pH-impedance parameters among phenotype groups. Materials and Methods: This study analyzed data from 347 adults who presented to Intermed Hospital between 2022 and 2025 with heartburn symptoms and underwent 24-hour multichannel intraluminal impedance-pH monitoring. Statistical analysis was performed using SPSS version 26. Results: Among the study population, 193 patients (55.6%) were diagnosed with ERD, 34 (9.8%) with NERD, 73 (21.0%) with RH, and 47 (13.5%) with FH. Significant differences were observed among the groups in body mass index (BMI), esophageal acid exposure, total reflux episodes, reflux characteristics, and mean nocturnal baseline impedance (MNBI). Type III esophagogastric junction morphology was identified in 78.76% of the ERD group, 64.7% of the NERD group, 56.2% of the RH group, and 42.6% of the FH group, demonstrating statistically significant intergroup differences. Conclusion: ERD was the predominant GERD phenotype among adults with heartburn symptoms, followed by RH, FH, and NERD. Significant differences among GERD phenotypes were observed in BMI, total reflux burden, reflux characteristics, esophageal nocturnal baseline impedance, and esophagogastric junction morphology.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1713
Эшлэл
Д.Анхбаяр, Б.Амаржаргал, Н.Бира, Г.Сарантуяа. Ходоод-улаан хоолойн сөргөөний фенотипийг 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(5):212-216.
