Loading...
Уушгины артерийн бүлэнт бөглөрөл хэлбэрээр илэрсэн уушги болон элэгний үсэрхийлэлтэй жирэмсний бус хорионы карцинома эмнэлзүйн ховор тохиолдол
Зохиогч
Он
2026 оны тавдугаар сарын 22
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
5
Start Page
333
End Page
335
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Хорионы карцинома нь трофобласт гаралтай, хурдан явцтай, эрт үеэс цусаар үсэрхийлэх хандлагатай хорт хавдрын нэг бөгөөд жирэмслэлттэй холбоотой болон жирэмсний бус хэлбэрээр тохиолддог Жирэмсний бус хорионы карцинома нь маш ховор тохиолддог бөгөөд ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд илэрдэг. Энэ хавдар уушги, элэг, тархи зэрэг эрхтэнд эрт үсэрхийлэх хандлагатай байдаг. Тохиолдолын танилцуулга: 21 настай, эмэгтэй, амьсгаадах, цустай цэр гарах зовиуртай, уушгины хатгалгаа оношлогдон эмчлүүлж байгаад уушги болон элэгний үсэрхийлэлтэй жирэмсний бус хорионы карцинома тохиолдлыг танилцуулж байна. Оношилгоо: Уушгины тодосгогчтой КТГ–аар уушгины артерийн бүлэнт бөглөрөл оношлогдсон боловч гистологи шинжилгээгээр батлагдсан. Дүгнэлт: Манай тохиолдлын онцлог нь өвчин уушгины артерийн бүлэнт бөглөрөлтэй төстэй эмнэлзүйн болон дүрс оношилгооны шинжээр илэрсэн явдал юм.
Background: Choriocarcinoma is an aggressive trophoblastic malignancy characterized by rapid progression and a strong tendency for early hematogenous metastasis. It may occur in gestational or nongestational forms. Nongestational choriocarcinoma is extremely rare and is most commonly reported in young women. The tumor frequently metastasizes early to organs such as the lungs, liver, and brain. Case presentation: We report the case of a 21-year-old woman who presented with dyspnea and hemoptysis and was initially treated for pneumonia. Further evaluation revealed nongestational choriocarcinoma with pulmonary and hepatic metastases. Diagnosis: Contrast-enhanced computed tomography of the chest initially suggested pulmonary artery thromboembolism; however, the diagnosis was ultimately confirmed by histopathological examination. Conclusion: The distinctive feature of this case is that the disease presented with clinical and radiological findings mimicking pulmonary artery thromboembolism. This case highlights the importance of considering metastatic choriocarcinoma in young women presenting with unexplained respiratory symptoms, hemoptysis, and atypical pulmonary vascular findings.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1735
Эшлэл
С.Энхсайхан, Б.Дэмбэрэлмаа, О.Мөнхбат, Н.Бямбадорж, Б.Амгаландарь, Д.Жавзан-Орлом. Уушгины артерийн бүлэнт бөглөрөл хэлбэрээр илэрсэн уушги болон элэгний үсэрхийлэлтэй жирэмсний бус хорионы карцинома эмнэлзүйн ховор тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(5):333-335.
