А.Сосорбарам
Loading...
Товч нэр
А.Сосорбарам
Бүтэн нэр
Ариунжаргал Сосорбарам
Латин нэр
Ariunjargal Sosorbaram
Албан тушаал
Багш
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн зохистой хэрэглээг үнэлсэн дүн(2025-12-05) ;В.Оюунгэрэл ;М.Тэмүүлэн; ;С.ПүрэвсүрэнБ.ТунгалагҮндэслэл: Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн дархлаа тогтолцоо, бодисын солилцоо, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд олон төрлийн физиологийн өөрчлөлт гардаг бөгөөд халдвар авах эрсдэл нэмэгддэг тул антибиотик хэрэглэх шаардлага үүсдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн хэрэглээний зохистой байдлыг үнэлэх нь эмнэлгийн түвшинд антибиотикийн хэрэглээний удирдамжийг боловсронгуй болгох, эмнэлзүйн эм зүйн тусламжийг сайжруулах, улмаар бичил биетний тэсвэржилтийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн зохистой хэрэглээг тогтмол судалж, эмийн эмчилгээний үр дүн, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байдаг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ)-ийн Эрсдэлтэй жирэмслэлт судлалын тасаг (ЭЖСТ) болон Дутуу төрөлт судлалын тасаг (ДТСТ)-т хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотикийн зохистой хэрэглээг үнэлэх. Арга, аргачлал: ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн ЭЖСТ болон ДТСТ-т хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотикийн зохистой хэрэглээг тусгайлан боловсруулсан судалгааны карт ашиглан ретроспектив судалгааны аргаар үнэлэв. Судалгааны өгөгдөлд SPSS-29.0 статистикийн программыг ашиглан тойм статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд нийт 348 жирэмсэн эмчлүүлэгч хамрагдсан бөгөөд дундаж нас 31.6±6.9 жил байв. Эмчлүүлэгчдийн дундаж ор хоног ЭЖСТ-т 5.9±2.0, ДТСТ-т 12.5±5.0 хоног байсан нь статистикийн хувьд ялгаатай (p < 0.001) байв. Антибиотик хэрэглэсэн тохиолдлын 39.1%-д эмчилгээний заалтаар, 33.0%-д урьдчилан сэргийлэх зорилгоор, 21.3%-д тодорхой заалтгүйгээр антибиотикийг хэрэглэсэн байв. Хамгийн түгээмэл хэрэглэгдсэн антибиотикийн сонголт нь β-лактам + метронидазол (29%) хослол байв. Цефазолин, цефотаксимын тун дийлэнх тохиолдолд тохиромжтой байсан бол азитромицины тун дийлэнх тохиолдолд ихэдсэн байв. Жирэмсний үеийн FDA ангиллаар авч үзвэл нийт хэрэглэсэн 762 антибиотикийн 87.0% нь B ангилал, 8.8% нь C ангилал, 4.2% нь D ангилалд багтаж, жирэмсний триместр хооронд статистикийн ялгаагүй (p=0.695) байв. Дүгнэлт: ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн хэрэглээний зохистой байдлыг үнэлэхэд нийт хэрэглээний 39.1% нь эмчилгээний заалтаар, 33.0% нь урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэсэн бол 21.3% нь заалт тодорхойгүй хэрэглээ байв. Хамгийн түгээмэл хэрэглэгдсэн антибиотик нь β-лактамын бүлгийн антибиотик байсан бөгөөд ихэвчлэн метронидазолтой хавсарч хэрэглэсэн байна. FDA-ийн ангиллаар хэрэглэсэн антибиотикийн 87% нь B, 8.8% нь C, 4.2% нь D ангиллын антибиотик байв. Энэхүү үр дүн нь антибиотикийн хэрэглээ зохисгүй бөгөөд мэдрэг чанарын шинжилгээний хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Иймд антибиотикийн хэрэглээний удирдамжийг чанд мөрдөх, эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Протоны шахуурга хориглогч эмийн талаарх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадалд эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн нөлөөг үнэлсэн дүн(2024-03-20); ;Т.Отгонбилэг ;Б.Цэрмаа ;С.ПүрэвсүрэнБ.ТунгалагҮндэслэл: Протоны шахуурга хориглогч (ПШХ) эмийн зохисгүй Протоны хэрэглээ урт хугацаанд эм-эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө, үргүй шахуурга зардлыг нэмэгдүүлдэг тул ялангуяа хавсарсан өвчний оноштой, олон эм хориглогч эм хэрэглэдэг өндөр настны хувьд анхаарал хандуулах асуудал юм. Эмч, Эмнэлгийн эм зүйч, сувилагч нарын протоны шахуурга хориглогч эмийн талаарх мэргэжилтэн мэдлэг, хандлага, дадал нь эмийн зохистой хэрэглээнд нөлөөлөх чухал Мэс заслын тасаг хүчин зүйл бөгөөд протоны шахуурга хориглогч эмийн хэрэглээ болон Мэдлэг эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг Хандлага судлах нь эмийн зохистой хэрэглээг сайжруулах ач холбогдолтой Дадал тул уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Протоны шахуурга хориглогч эмийн талаарх Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)-ийн мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадалд эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн нөлөөлөх байдлыг судлах. Арга, аргачлал: Протоны шахуургыг хориглогч эмийн талаарх УГТЭ-ийн мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгааг нэг агшны загвараар, протоны шахуургыг хориглогч эмийн талаарх мэдлэг, хандлага, дадалд эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн үзүүлэх нөлөөг үнэлэхдээ проспектив препост интервенц судалгааны аргыг ашиглав. Судалгааны өгөгдөлд SPSS26.0 статистикийн программыг ашиглан тойм статистик боловсруулалт хийв. Үр дүн: Нийт 96 мэргэжилтнүүдээс эмч 33 (34.37%), сувилагч 60 (62.50%) болон эм зүйч 3 (3.13%) асуумж авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 28 (29.17%) нь эрэгтэй, 68 (70.83%) нь эмэгтэй байв. Насны бүлгийн хувьд 18-30 (35.42%) болон 31-40 (32.29%) насны бүлэг их байв. Протоны шахуурга хориглогч эмийн талаарх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн дундаж оноо интервенцийн өмнө 12.13±2.74, интервенцийн дараа 15.42±2.29 болж нэмэгдсэн байв. Мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн дундаж оноотой хүйс (r=-0.35, p<0.001), мэргэжил (r=0.48. p<0.001), боловсролын зэрэг (r=0.21, p=0.041), ажилласан жил (r=0.22, p<0.001) нь ач холбогдол бүхий хамааралтай байна. Эмч нарын бүлэг сувилагч нарын бүлэгтэй харьцуулахад ялгаатай байсан (p<0.05) харин эм зүйч нарын бүлэгтэй статистикийн хувьд ялгаагүй байна. Дүгнэлт: Протоны шахуурга хориглогч эмийн талаарх мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн дундаж оноо 12.13±2.74, зохистой хэрэглээний дадлын дундаж оноо 15.73±2.1, хандлагын дундаж оноо 25.44±2.26 байна. Эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн нөлөөгөөр протоны шахуурга хориглогч эмийн талаарх мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага сайжирсан боловч дадалд нөлөөлөөгүй байна. Иймээс протоны шахуурга хориглогч эмийн зохистой хэрэглээг сайжруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдэд тасралтгүй сургалт явуулах хэрэгтэй.
