А.Аюурзана
Loading...
Товч нэр
А.Аюурзана
Бүтэн нэр
Амгаланбаатар Аюурзана
Латин нэр
Amgalanbaatar Ayurzana
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
Scopus Author ID
15 results
Now showing 1 - 10 of 15
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, A low dose of amiodarone-indused sinoatrial node dysfunction: a case reportWe recently treated a case similar to that reported by Mun et al and Chinushi M. Holter ECG demonstrated paroxysmal atrial fibrillation, frequent ventricular ectopy’s, atrial tachycardia. The patient complained of palpitation. We have prescribed and amiodarone (100 mg/day) per day for 2 months. In the second visit, the palpitation attacks were relieved. It was effective in decreasing palpitation and atrial fibrillation. However, the patient was readmitted because of a new complaint of feeling weak, dizziness, confusion, and fainting. Holter monitoring revealed a long sinus pause (4–7,9 seconds). Because such a sinus pause had not been observed before the amiodarone treatment, it is likely that the development of sick sinus syndrome was related to amiodarone. Therefore, it seems inappropriate to apply this incidence of amiodarone-related sinoatrial node dysfunction to patients who are prescribed amiodarone for the treatment of ventricular tachyarrhythmia and atrial fibrillation who have prescribed a lower maintenance dose of amiodarone. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of overweight and obesity among Mongolian adolescents(2015); ;Amgalanbaatar, D ;Avirmed, APurevsuh, S - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той ахмад настанд глюкозжсон гемоглобины хэмжээ болон хүндрэлийн байдлыг судалсан нь(2020-01-01) ;А. Чинчулуун; Б. БатхүүАхмад настанд тохиолдох чихрийн шижин хэв шинж 2 нь глюкозийн өөрийн хяналтаас маш их шалтгаалж байна. Учир нь манай улсад уг өвчний хүндрэлийн шалтгаалсан эмгэгүүдийн тоо ихсэж байгаа бөгөөд улмаар хөгжлийн бэрхшээл үүсэх тохиолдол мөн адил ихэссэн тоо баримт байна. Бид судалгаандаа уг өвчний оношоор эмчлүүлж буй 50 ахмад настныг хамруулж улмаар эдгээрийн глюкожсон гемоглобины түвшин, улмаар ойрын болон алсын бай эрхтний хүндрэл өгсөн эсэхийг судлалаа. Оролцогчдыг инсулин тарилгаар хийлгэдэг болон эмийн эмчилгээний бүлэг гэж 2 бүлэг болгон ангилсан бөгөөд инсулин эмчилгээний бүлгийн оролцогчдод жижиг судасны хүндрэл их, мөн том судасны хүндрэл тохиолдож байлаа. Хоёр бүлэгт артерийн даралт ихсэх өвчин хавсарч илэрч байгаа зүй тогтол ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьдралын чанарын үзүүлэлтийг хамрын таславчийн засах хагалгааны дараа үнэлсэн байдал(2020-05-01) ;А.Чанцалдулам; ;Р.Бямбасүрэнүндэслэл: Хамрын таславчийн муруйлттай явах тусам хамрын амьсгал саадтай болж буюу хамар битүүрч улмаар энэ нь амьсгаадуулах, ядраах, унтахдаа хурхирах, оюуны ачаалал авах чадваргүй болох зэрэг олон тооны өөрчлөлтөнд хүргэж байгаа буюу хүний амьдралын чанарын эрс бууруулж байна. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд 42 үйлчлүүлэгч оролцсон, үүнээс 23 эр (57,2%, n=38), дундаж нас 37+-19 нас, 19 эмэгтэй (42.8%, n=38), дундаж нас 35+-15 нас. ШУГТЭ-ийн чих хамар хоолойн тасагт ХТМЗ хагалгааа хийлгэсэн үйлчлүүлэгчдийг сонгож судалгаандаа хамрууллаа. NAIF асуумжийг ашиглан хагалгааны дараа тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг, зовиурыг үнэлж амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг илрүүллээ. үр дүн: Биеийн ба сэтгэл санааны байдал хамрын таславчийн муруйлтийг засах хагалгаанаас 1 сарын дараа сайжирсан байна. Хамрын таславчийн муруйлтийг засах хагалгаанаас хойш 12 сарын дараа нийгмийн ба оюун ухааны чадвар сайжирсан байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Настны сэтгэл гутралын шалтгааныг илрүүлэх судалгаа(2022-06-12); ;М.УранзаяаБ.БатхүүҮндэслэл: 2030 он гэхэд 65 ба түүнээс дээш насны өндөр настангууд Монгол улсын хэмжээнд оршин суугчдын 11.9 хувийг бүрдүүлэх бөгөөд 2050 онд энэ хүн ам 21.1%-д хүрнэ. Зорилго: Настны сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх зорилго тавилаа. Зорилт: Энэхүү судалгаа нь оролцогчдоос сэтгэл гутралыг илрүүлэх улмаар сэтгэл гутралд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох зорилтыг тавилаа. Арга, аргачлал: Уг судалгаанд Үлэмж-Ээж хувийн үүдэн эмнэлэгт үзүүлсэн үйлчлүүлэгчдээс сэтгэл гутралыг илрүүлэх асуумж авч түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүллээ. Сэтгэл гутралын шалтгаанд гэр бүлийн хэн нэгнийг алдсан 37%, ганцаардал 23.2%, хөгшрөлтөөс үүсэх архаг өвчлөл 11.2%, тэтгэвэрт гарснаас хэнд ч хэрэггүй мэт санагдах 9.7%, үр хүүхэдтэйгээ муу харилцаатай 5.4%, материаллаг хэрэгцээний дутагдал 5.2% байсан нь тус тус тодорхойлогдлоо. Хэлцэмж: Когорт судалгаагаар сэтгэл гутрал бүх оролцогчдод илэрч байсан бөгөөд үүний 48%-нь уй гашуу тайлах эмчилгээгээр илааршсан байна. Дүгнэлт: Хагацлын дараах уй гашуу сэтгэл гутралыг илүүтэй үүсгэж байгаа бөгөөд уй гашуу тайлах эмчилгээ хийх үр дүнтэй байх магадлалтай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамрын таславчийн муруйлтыг гавлын ясны үзүүлэлтүүдтэй уялдуулан судалсан дүн(2021-03-21) ;А.Чанцалдулам; ;С.БямбасүрэнҮндэслэл: Сүүлийн жилүүдэд хамрын таславчийн муруйлтаас үүдэлтэй Гавлын яс өвчлөл ЧХХ-н өвчнүүдийн дунд хурдацтай өсөж байна. Энэхүү эмгэгийн Хэмжил зүй үед тухайн хүний хамрын амьсгал саадтай болж, улмаар амьсгаадах, Хамрын ядрах, нойрон дунд амьсгал тасалдах хамшинж илрэх, оюуны таславч нөхөн ачаалал авах чадваргүй болдог тухай Fischer (2006) нарын эрдэмтэд сэргээх мэс тэмдэглэсэн ба энэ тохиолдолд таславч нөхөн сэргээх мэс засал хийх засал шаардлагатай болдог.1-2 Хамрын таславчийн муруйлтыг тэгшлэх мэс КТГ засалд түүний анатоми бүтцийн үзүүлэлт чухал ач холбогдолтой байдаг. Хамрын таславчийн мэс заслын аргыг сонгохдоо тухайн хүний хамрын ясны анатоми бүтцийн онцлогт тулгуурлах ба энэ талаар тодорхой мэдээлэлтэй байх нь мэс заслын дараах эдийн хаван, цус хуралт зэрэг хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой хэмээн Toriumi (2016) нарын судалгааны ажлуудад дурьдагдсан байдаг.3 Харин манай оронд хамрын таславчийн муруйлт болон гавлын ясны үзүүлэлтүүдийг уялдуулан судалсан судалгааны ажил байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Насанд хүрсэн Монгол хүнд краниометрийн зарим үзүүлэлтийг хамрын таславчийн муруйлттай уялдуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Бид судалгаандаа 15-70 насны хамрын таславчийн муруйлттай болон муруйлтгүй, эр эм хүйсийн нийт 113 (n=113) хүний компьютерт томографийн зургийг ашиглан ретроспектив судалгааны аргаар краниометрийн 29 үзүүлэлт нийт 3277 нэгж хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Хамрын таславчийн муруйлттай хүмүүст нүд хоорондын зай 2.44±0.27 см, тагнайн урт 2.65±0.23 см, хоншоорын өргөн 7.53±0.46 см, хамрын ясны дунд хэсгийн зузаан зүүн талд 1.32±0.33 см, хамрын ясны хажуу хэсгийн зузаан зүүн талд 1.44±0.42 см байсан ба үүнээс дүгнэхэд нүд хоорондын зай, хоншоорын өргөн, хамрын ясны дунд болон хажуу хэсгийн зузаан статистик ач холбогдол бүхий их байсан бол тагнайн урт статистик ач холбогдол бүхий бага байлаа. Хамрын таславчийн муруйлттай эрэгтэй нийт 53 хүнээс 28 нь, эмэгтэй 24 хүнээс 14 нь таславчийн дунд зэргийн муруйлттай байсан. Дүгнэлт: Хамрын таславчийн муруйлттай тохиолдолд тагнайн урт, хоншоорын өргөн, хамрын ясны хажуу хэсгийн зузаан, хамрын ясны дунд хэсгийн зузаан статистик үнэн магадтай өөрчлөгдсөн байлаа. Хамрын таславчийн дунд зэргийн муруйлт нь аль ч хүйсийн хүмүүст зонхилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 0-5 насны хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөх эрсдлийг тодорхойлсон дүн(2020-01-01); ;Ж. Гэрэлмаа ;М. Мөнхчимэг ;Д. ПүрвээБатжаргалҮндэслэл: Хүүхдийн осол гэмтэл эрүүл мэндийн чухал асуудал бөгөөд амь эрсдэхээс бүрэн сэргийлэх боломжтойгоос гадна удаан хугацааны дараа үүсэх хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх боломжтой юм. Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь уг ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн ахуй осол гэмтэлд өртөх эрсдлийн түвшин болон эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Судалгааны ажлын арга, аргачлал: 0-5 насны 400 оролцогчийг судалгаандаа хамруулж, чанарын аргаар дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40% нь хоолоо дан халуун тогоонд, 25% нь зууханд, 15% нь плитканд, 7.5% (P>0.05) нь газаар, 4% (P>0.05) нь зуух ба плитка мөн 4% (P>0.05) нь халуун тогоо, гааз, зуух харин 2.5% (P>0.05) нь халуун тогоо ба зуух ашиглан хоолоо хийдэг гэж хариулжээ. Гэрийн нөхцөлд хүүхдийн унтаж байгаа ор хэтэрхий байгаа бөгөөд хүүхдэд зориулсан зөөлөн тоглоомын талаар эцэг эхчүүдийн ойлголтыг үнэлэхэд 45.5% (P>0.05) нь хэмжээ нь хэтэрхий жижиг биш бол ариутгал цэвэрлэгээ хийсэн тохиолдолд аюулгүй гэж дүгнэжээ, 9.1% нь жижиг хэсгийг нь салгаад амандаа хийх аюултай, 36.4% (P>0.05) нь осолтой гэж бодохгүй байна гэсэн бол 9% (P>0.05) нь огт хариулаагүй байна. Дүгнэлт: Түлэгдэх болон өндрөөс унах эрсдлийн түвшин хамгийн өндөр байна. Зөөлөн тоглоомын хүүхдэд үзүүлэх эрсдэлийн талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд хангалтгүй байна, хүүхдийн унтаж байгаа орны өндөр их байгаа унах эрсдлийг дагуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Настны дунд тамхидалтаас үүсэх эмгэг болон тамхидах зан үйлийг судалсан дүн(2021-04-06); ;С.Рагчаа; ;Б.ТуяажаргалМ.УранзаяаТамхины хэрэглээ нь настангуудад тэр дундаа эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байна. Тамхины хэрэглээний улмаас эрэгтэй настанд эсрэг хүйстэй харьцуулахад илүү гаж нөлөө тохиолдож байна. Бид судалгаандаа 378 /тамхи татдаг гэсэн өгүүлэмжтэй/ хүнийг сонгон авч нэг агшингийн аргаар өвчлөлийн байдал болон тамхины хэрэглээг үнэллээ. Тамхидалтын улмаас гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушигны архаг бөглөрөлтөт өвчин /цаашид УАБӨ/, титэм судасны эмгэг илүүтэй тохиолдож байна. Тамхийг хаях нь настангуудэд нэн шаардлагатай бөгөөд настан тамхиа хаях нь биед сөргөөр нөлөөлдөг гэсэн буруу үзэл баримтлалыг үгүйсгэж эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгцээ тулгарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-05-22) ;П.Ариунзаяа ;А.Ууганбаяр ;П.Солонго ;Б.АнандашириБ.ТуяажаргалҮндэслэл: 2017-2021 онуудад 2-19 насны хүүхдийн таргалалтын тархалт 19.7% буюу 14.7 сая орчим хүүхэд, 2-5 насныхны дунд 12.7%, 6-11 насныхны хувьд 22.2% байсан байсан байна. Мөн дэлхийн нийтээр шүдний цоорол (шүд цоорох өвчин-ШЦӨ буюу амны хөндийн эмгэг) нь хамгийн түгээмэл тохиолддог халдварт бус өвчин бөгөөд өвдөлт, халдвар зэргээр хүндэрч шүдийг авахад хүргэдэг, амьдралын чанарт нөлөөлдөг өвчин юм. 2010 оноос хойш Монгол улсад хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин эрс нэмэгдсэн ба дээрх асуудал бага наснаас эхэлж байна. 2018 онд 5 хүртэлх насны 6 хүүхдийн нэг, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан байна. Зорилго: Хүүхэд өсвөр үеийнхний дундах халдварт бус өвчний зарим эрсдэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн агшингийн загвараар гүйцэтгэж, 6–17 насны 622 хүүхдийг хамруулсан. Оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжиж БЖИ-ийг тооцоолсон бөгөөд амны хөндийн үзлэгээр DMFT индексийг тодорхойлсон. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг нас, хүйсийн өсөлтийн муруйд тулгуурлан үнэлж, хэвийн жин, илүүдэл жин, таргалалт гэж ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин ба таргалалтын түвшинг үнэлэхэд 10.29% (n=64) нь илүүдэл жинтэй, 9.97% (n=62) нь таргалалттай байв. Илүүдэл жин эмэгтэй хүүхдүүдэд илүү түгээмэл байсан бол таргалалтын тархалт эрэгтэй хүүхдүүдэд харьцангуй өндөр байлаа (p<0.001). Шүдний цоорлын түвшинг үнэлэхэд оролцогчдын 37.6% (n=234) нь шүдний цооролгүй (DMFT=0), 48.1% (n=299) нь бага зэргийн (DMFT=1-2), 14.3% нь дунд болон хүнд зэргийн (DMFT≥3) цооролтой байв. Шүдний цоорлын нийт тархалт 62.38% байсан бөгөөд насны бүлгээр ялгаатай байж, 6-9 насанд хамгийн өндөр (69.9%), 15-17 насанд бага (46.1%) байгаа нь ач холбогдол бүхий байна. (p<0.001) Биеийн жингийн ангилал болон шүдний цоорлын хоорондын хамаарлыг үнэлэхэд DMFT=0 бүлэгт хэвийн жин давамгай (50.0%) байсан бол DMFT=1-2 бүлэгт хэвийн жингийн хувь 60.54% болж өссөн байна. Нас, хүйсийг тохируулсан логистик регрессийн шинжилгээгээр биеийн жингийн түвшин нь шүдний цооролтой статистикийн ач холбогдол бүхий холбоогүй байсан боловч 6–9 насны хүүхдүүд шүдний цооролтой байх магадлал өндөр байв (OR=0.39, 95% CI: 0.24-0.63, p<0.001) Дүгнэлт: 1.Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн дундаас илүүдэл жин, таргалалт нь хүүхдүүдийн дунд зонхилж байгаа бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна. Эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байна. (p<0.001). 2. Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр буюу тархалт 93.5 хувь, эрчим 7.3 байна.
