Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эмчлүүлэгчид номхотгох арга хэрэглэсэн тухай протокол хөтөлсөн судалгааны үр дүн
    (2020-01-01)
    Л.Мөнхтуяа
    ;
    ;
    Д.Оюунсүрэн
    ;
    В.Дэлгэрмаа
    ;
    С.Одгэрэл
    Судалгааны үндэслэл: Сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчид номхотгох аргыг 300 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд дундад зууны үеэс “механикжсан сэтгэл засал” нэрийн дор өвчтөний хөдөлгөөнийг хязгаарлах механик аргуудыг хэрэглэсээр иржээ. 1792 онд Францын эрдэмтэн Ф.Пинель сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчид механик аргыг хэрэглэхгүйгээр хамгийн зөөлөн аргыг хэрэглэх санааг дэвшүүлжээ. Манай улсад 1935 оноос эхлэн сэтгэцийн өвчтөний хавчлагагүй байлгах тогтолцоог нэвтрүүлж, 2000 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн хуульд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг номхотгох аргуудыг хуульчлан заасан. ДЭМБын (2005) судалгаагаар Монгол улс нь эмчлүүлэгчийг албадан хэвтүүлсэн, номхотгох аргыг хэрэглэсэн тухай мэдээлэл байдаггүй орны жагсаалтанд орсон байдаг тул сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчид номхотгох аргыг хэрэглэж буй өнөөгийн байдал, эмчлүүлэгчид номхотгох аргыг хэрэглэсэн тохиолдолд протокол хөтлөх үйл ажиллагааг практикт нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор энэхүү судалгааг хийж байна. Зорилго: Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эмчлүүлэгчдэд номхотгох арга хэрэглэсэн тухай протокол хөтөлж үр дүнг тооцоход оршино. Судалгааны ажлын ёс зүй: Судалгааг СЭМҮТ-ийн зөвшөөрөл авсан (2019 оны 12-р сарын 2-ны № 1/930) АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын хорооны зөвшөөрөл (2020 оны 06-р сарын 12-ны өдрийн № 2020/3-05)-ийг үндэслэн хийв. Арга, аргачлал. Судалгааны баг СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдэд номхотгох арга хэрэглэсэн тохиолдолд номхотгох арга хэрэглэсэн байдлыг бүртгэх 24 асуулт бүхий протоколыг боловсруулж судалгаанд ашигласан. Судалгааны үр дүн: Сэтгэцийн эмгэгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй 74 эмчлүүлэгчид номхотгох арга хэрэглэж протоколыг хөтөлсөн байна. Номхотгох арга хэрэглэсэн эмчлүүлэгсэд нь 23-68 насны, хүйсийн хувьд эрэгтэй 48 (64.8%) байгаа нь статистик магадлал бүхий ач холбогдолтой байна (p=0.008). Номхотгох арга хэрэглэсэн эмчлүүлэгсдийн 87.8% нь Улаанбаатар хотын харъяалалтай байсан. Эмчлүүлэгсдийн 66% (n=49)-ийг ар гэрийнхэн нь эмнэлэгт авчирсан, 19% (n=14) нь яаралтай тусламжаар ирсэн гэж өвчний түүхэнд тэмдэглэжээ. Солиорлын хүрээний эмгэг, сэтгэл гутрах эмгэгтэй эмчлүүлэгчид нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал хамгийн өндөр хувийг эзэлж байна гэж үзэж болохоор байлаа. Эмчлүүлэгчид номхотгох аргыг хэрэглэх заалтыг 66.2%-д нь эмчлэгч эмч нь, 33.8% (n=25)-д нь жижүүр эмч гаргасан байна. Хэлцэмж: Номхотгох аргыг хэрэглэсэн тохиолдлыг бүртгэх протоколыг боловсронгуй болгон албан ёсоор баталгаажуулсны дараа улсын хэмжээнд ашиглах боломжтой эрхзүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. Дүгнэлт: Цаашид “Номхотгох арга хэрэглэсэн байдлыг бүртгэх” протоколыг олон улсын шаардлагад нийцүүлэн, боловсронгуй болгож өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байна.