Б.Пагмадулам
Loading...
Товч нэр
Б.Пагмадулам
Бүтэн нэр
Батсайхан Пагмадулам
Латин нэр
Batsaikhan Pagmadulam
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын хооллолтын онцлог ба хеликобактерийн халдварын тархалтыг судалсан дүн(2021-06-10); ; Үндэслэл: Орчин үед зохисгүй хооллолт түүний үр уршиг болох хоол тэжээлийн хүчин зүйл нь ДЭМБ-ын тодорхойлсноор дэлхийн хүн амын дунд халдварт бус өвчин үүсгэх зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна.1 Дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь нь хеликобактерийн халдвар авсан ба үүний 30-40 хувийг нь өндөр хөгжилтэй орны хүн ам, 70 орчим хувийг хөгжиж буй орны хүн амд уг халдвар бүртгэгдэж буйг судлаачид мэдээлсэн. Манай оронд H.Pylori-ийн халдварын тархалтын талаар олон судалгаанууд хийгдсэн боловч оюутан залуусын дунд H.pylori-ийн халдварын тархалтыг тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байгаа, хүн амын нилээд хэсгийг бүрдүүлж буй оюутан залуучуудын зохистой хооллолтын байдлыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Оюутнуудын хооллолтын байдал, ходоодны биж шинж ба Хеликобактерийн халдварын тархалтыг тодорхойлох. Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд дотуур байранд амьдардаг 200 оюутныг хамруулж тусгайлан бэлтгэсэн 34 асуулт бүхий асуумж авч серологийн шинжилгээнд H.Pylori IgG илрүүлэх шинжилгээ хийж судалгааны боловсруулалтыг STATA 12 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 62.5% (125) нь хоногт 1-2 удаагийн давтамжтай хооллодог бөгөөд 34% (68) нь хоногт 3-4 удаа хооллодог, 3.5% (7) нь хоногт 5 ба түүнээс олон удаа хооллодог байна. Оюутнуудад 36.5% (78)-д асуумжаар ходоодны биж шинж тодорхойлогдсон. Биж шинж илэрсэн оюутнуудын 23.5% (47)-д чээж хорсох шинж, 17% (34)-д нь аманд гашуун амт мэдрэгдэх шинж, 11% (22)-д ходоод, аюулхай орчим өвдөх шинж тус тус илэрсэн. Хеликобактерийн халдварыг серологийн шинжилгээгээр тодорхойлоход судалгаанд оролцогчдын 71% (12)-д H.pylori IgG эерэг, 29% (58)-д H.pylori IgG сөрөг хариу гарсан. (p=0.001) Дүгнэлт: Оюутнуудын хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг, хангалтгүй, хооллолтын дадал буруу байгаа ба оюутны байранд амьдардаг залуучуудын 71% (142)-д хеликобактерийн халдвар илэрсэн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Их дээд сургуулийн оюутны бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны тойм(2021-03-21) ;У.Цэрэндолгор; ;А.Бундсүрэн ;Б.АмарбаясгаланМ.ТуулҮндэслэл: Их сургуулийн оюутны амьдралын хэв маяг, дэглэм алдагдах, сэтгэцийн болон оюуны ачааллын нөлөөгөөр морфологийн үзүүлэлтүүд өөрчлөгддөг учраас шинээр элсэгчдийн бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтэд анхаарал хандуулах нь чухал гэж дүгнэжээ. Зарим судлаачид их сургуульд суралцдаг ихэнхи оюутнуудад стресс үүсдэг бөгөөд нийт оюутны 10-12%-д эрүүл мэнд хэвийн үнэлэгдэж харин нэгдүгээр дамжааны оюутны дунд үйл ажиллагааны эмгэг, архаг өвчний тоо огцом өсч байна. Иймээс оюутны бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байна. Зорилго: Оюутны эрүүл мэндийг дэмжих, сөрөг нөлөөг багасгах, амьдрах орчныг сайжруулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: ОХУ-ын Эрхүү хотын Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн их сургуулийн судлаачдын болон Монгол улсын судлаачдын бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар хийсэн судалгааны, шинээр элсэн суралцах оюутны дасан зохицох чадвар нь суралцахуйн үйлд хэрхэн нөлөөлөх байдлыг судалсан эх сурвалжуудыг шүүн үзэв. Судалгаанд эрүүл мэнд, бие бялдрын хөгжилт болон бэлтгэлжилт, үйл ажиллагааг тодорхойлдог судалгааны үндсэн арга зүй, аргачлалыг, мөн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлдог сорил тестүүд, аргачлалыг ашиглав. Судалгааг ажиглалтын судалгааны нэг агшны загварыг ашиглан их дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд шинээр элсэн суралцаж буй оюутнаас мэдээллийг цуглуулсан. Дүгнэлт: 1. Их дээд сургуульд суралцах эхний үе шатанд бие бялдрын хөгжил, бэлтгэлжилт, сэтгэлзүйн шинж чанарыг тодорхойлох нь амжилттай суралцах үйлд чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна. 2. Оюутны дасан зохицох чадварт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг илрүүлж арга хэмжээ авснаар оюутны эрүүл амьдралын хэв маягийг өөрчлөх, дадал хэвшлийг төлөвшүүлэхэд үр дүнтэй нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролд сувилагчийн оролцоог судалсан дүн(2026-10-30); ; ;Ч.Энхтуул ;В.ОйдовЛ.Одгэрэл
