Э.Хангай
Loading...
Товч нэр
Э.Хангай
Бүтэн нэр
Энхтөгс Хангай
Латин нэр
Enkhtugs Khangai
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
16 results
Now showing 1 - 10 of 16
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инсулинд дөжрөлийн эрсдэл ба халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан дүн(2025-01-01); ;Б.Батзориг; ;Я.ЭнхтөрҮндэслэл: Монгол улсад халдварт бус өвчин, тэдгээрийн завсрын эрсдэлт Триглицеридхүчин зүйлсийн тархалт сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр глюкозын индекс байна. Халдварт бус өвчний эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын Артерийн гипертензи үр дүнгээс харахад завсрын эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг Төвийн таргалалт инсулинд дөжрөлтэй холбон судалсан судалгаа хараахан хийгдээгүй Чихрийн шижин байна. Зорилго: Хүн амын дунд инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлэн халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлстэй холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Триглицерид ба глюкозын үзүүлэлтээр триглицерид-глюкозын индекс (ТуО)-ийг тооцон инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлсэн. ТуО индексийг ^п [өлөн үеийн триглицерид (мг/дл) х өлөн үеийн глюкоз (мг/дл) / 2] томъёогоор тооцсон. ‘Ъп” нь натурал логарифм (иа1ига1 1одапШт)-ыг утгаар “е” (Эйлерийн тоо) суурь үзүүлэлтээр 2.71828 гэсэн тогтмол тоонд үндэслэсэн. ТуО-ийн түвшинг < 8.5 үед инсулинд дөжрөлийн эрсдэл бага, 8.5-9.0 үед дунд, 9.0 үед өндөр эрсдэлтэй хэмээн ангилсан. Артерийн гипертензи, чихрийн шижингийн үе шатны ангиллын дагуу халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 44.3±15.2 жил ба 39.2% (п=49270) нь эрэгтэй, 41.4% (п=49,749) нь хотод амьдардаг хүмүүс эзэлж байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 59.1%-д биеийн жингийн илүүдэл ба таргалалт, 23.6%-д чихрийн шижин ба өлөн үеийн глюкозын өөрчлөлт, 61.4%-д артерийн гипертензи, 19.7%-д триглицеридын хэмжээ ихэссэн байв. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр ангилж авч үзэхэд хүн амын 62.8% нь бага, 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байв. инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр систолын артерийн даралтын дундаж хэмжээг харьцуулахад чихрийн шижингүй, төвийн таргалалт илрээгүй хэдий ч инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд САДын түвшин нэмэгдэж байв (бага эрсдэлтэй бүлэгт 117.0±П.7, дунд эрсдэлтэй бүлэгт 121.1±10.9, өндөр эрсдэлтэй бүлэгт 123.5±16.2 мм.МУБ). Артерийн гипертензийн эрсдэлийг инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр шалгасан регрессийн шинжилгээний дүнгээс харахад эрсдэл багатай бүлгийн хүмүүстэй харьцуулахад эрсдэлийн түвшин нэмэгдэхийн хирээр артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байв (дунд эрсдэлтэй бүлэгт ОК=1.35, р<0.0001, өндөр эрсдэлтэй бүлэгт ОК=1.63, р<0.0001). Дүгнэлт: Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр хүн амын 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байна. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байгаа нь төвийн таргалалт, чихрийн шижингийн үе шатаас үл хамааран статистик ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь(2026-04-16) ;Б.Нарангэрэл ;Б.Батзориг; ; Э.ОюунсүрэнҮндэслэл: Бодисын солилцооны алдагдлын шалтгаант элэг өөхлөх өвчин (БСАШЭӨӨ) нь бодисын солилцооны хам шинжийн элэгний илрэл ба элэгний архаг өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд тооцогдож байна. Гэсэн хэдий ч зөвхөн элэгний эмгэгийн шалтгаан төдий бус, энэ бүлгийн хүн амд нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл юм. Зорилго: Элэг өөхлөлтийн индекс (Hepatic Steatosis Index, HSI)-ээр эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг үнэлж, ЗСӨ-ий эрсдэлийн түвшинтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан, ретроспектив, агшингийн загвараар 2023-2025 онд эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдсан 40─70 насны нийт 47542 оролцогчдыг хамруулав. Элэг өөхлөлт, БСАШЭӨӨий үнэлгээг HSI-ийг ашиглан хийж, оролцогчдыг HSI<30 элэг өөхлөлтгүй, 30-36 тодорхойлох боломжгүй, >36 элэг өөхлөлттэй гэсэн 3 бүлэгт ангилсан. HSI <30 бүлгийг суурь бүлэг болгож, бүлэг тус бүрд ЗСӨ-ий 10 жилийн эрсдлийн үнэлгээг ДЭМБ-аас Төв Азийн орнуудад зориулан боловсруулагдсан лабораторид суурилсан хүснэгтээр тооцов. Хамаарлыг логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, үр дүнг харьцуулсан харьцаа (OR), 95% итгэх интервалаар илэрхийлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 53.18±8.17 жил, 67.1% (31886) нь эмэгтэйчүүд байв. Нийт оролцогчдыг HSI-ийн үр дүн, элэг өөхлөлтийн байдлаар авч үзвэл HSI <30, 30─36, >36 бүлгүүдийн тархалт тус бүр 8.9% (4219), 32.1% (15271), 59.0% (28052) байв. ЗСӨ-ий эрсдлийн түвшингээр бага, дунд, өндөр эрсдэлтэй бүлгүүдийн тархалт тус бүр 48.6% (23115), 41.3% (19637), 10.1% (4790) байв. HSI <30 бүлэгт ЗСӨий эрсдлийн түвшин өндөртэй хүн ам 5.5%, харин HSI >36 бүлэгт 10.1% байв. Логистик регрессийн шинжилгээгээр HSI <30 бүлэгтэй харьцуулахад HSI 30─36 бүлэг (OR=1.333; 95% ИИ: 1.152–1.542), HSI >36 бүлэгт (OR=2.401; 95% ИИ: 2.094–2.753) ЗСӨ-ий эрсдэл өндөр байв. Үүнийг нас, хүйс, систолын даралт, бүсэлхийн тойрог, хөдөлгөөний хомсдол, тамхидалт зэргээр засварласны дараа ч статистик ач холбогдол хэвээр хадгалагдав. Дүгнэлт: Элэг өөхлөлтийн тархалт нийт судалгаанд хамрагдагсдын дунд 59.0 хувийг эзэлж байна. Элэг өөхлөлтгүй хүмүүстэй харьцуулахад өөхлөлт илэрсэн хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл 1.2 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголчуудын дундах артерийн гипертензийн эрсдэлийг таргалалттай холбон судалсан дүн(2024-11-07); ;Б.Батзориг ;Д.Нарантуяа ;Я.ЭнхтөрҮндэслэл: Артерийн гипертензийн (АГ) эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох биеийн жингийн илүүдэл ба таргалалтын тархалт Монгол улсад тасралтгүй нэмэгдсээр байна. Монгол улсад өмнө нь хийгдсэн томоохон эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын үр дүнгээс харахад хоёрдогч эрсдэлт хүчин зүйлс болох таргалалт ба артерийн гипертензи (АГ)-ийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа хараахан бүрэн судлагдаагүй байна. Зорилго: Монголчуудын дундах артерийн гипертензийн эрсдэлийг таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Бид артерийн даралт 140/90 мм МУБаас дээш тохиолдолд артерийн гипертензитэй, БЖИ-ийн хэмжээ 18.524.9кг/м2 үед хэвийн жинтэй, 25.0-29.9 кг/м2 үед илүүдэл жинтэй, 30 кг/ м2-аас дээш тохиолдолд таргалалт гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 125330 хүн хамрагдсан ба дундаж нас 44.3±15.2 жил, 39.2% (n=49270) нь эрэгтэй, 60.8% (n=76060) нь эмэгтэй байв. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1% (n=35259) нь АГ-тэй, 35.8% (n=44920) нь илүүдэл жинтэй ба 22.3% (n=27901)-д таргалалттай болох нь тодорхойлогдсон. БЖИ ба систолын артерийн даралт хооронд дунд шууд хамаарал ажиглагдсан (r=0.335, p<0.001). АГ-ийн тархалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст 31.4%, харин таргалалттай хүмүүст 47.5% байв. Логистик регрессийн шинжилгээгээр засварласан харьцуулсан харьцааг тооцоход АГ-ийн эрсдэлийн түвшин хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүст 1.64, харин таргалалттай хүмүүст 2.63 дахин өндөр байв. Дүгнэлт: 1. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1%-д артерийн гипертензи илэрсэн. 2. Хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад биеийн жингийн илүүдэл, таргалалттай хүмүүст артерийн гипертензийн эрсдэл 1.64-2.63 дахин их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүүрс усны солилцооны алдагдал ба зүрх судасны эмгэгийн эрсдэл хоорондын хамаарлыг судалсан дүн(2024-11-07); ; ; ;Д.НарантуяаЭ.ОюунсүрэнҮндэслэл: Чихрийн шижин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох Предиабит зүрх судасны эмгэг (ЗСЭ)-ийн голлох эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Зүрх судасны эмгэг ЗСЭ-ийн эрсдэл нэмэгдэх нь чихрийн шижин оношлогдохоос өмнө Төвийн таргалалт буюу предиабитийн үед, өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй холбоотой болохыг сүүлийн үеийн судалгаанууд онцолж байна. Зорилго: Нүүрс усны солилцооны алдагдал ба зүрх судасны эмгэгийн эрсдэл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү агшингийн судалгаанд МУын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдагсдаас 120266 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдагсдыг өлөн үеийн глюкозын хэмжээнд үндэслэн хэвийн, өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй, шинээр оношлогдсон чихрийн шижин, өмнө оношлогдсон чихрийн шижин хэмээн дөрвөн бүлэгт ангилсан. ЗСЭ-ийн эрсдэлийг үнэлэхдээ судалгаанд хамрагдагсдын нас, хүйс, тамхи татдаг эсэх, чихрийн шижинтэй эсэх, систолын даралт, нийт холестрол зэрэг үзүүлэлтэд үндэслэн ДЭМБ-ын ойрын 10 жилд ЗСЭ-т өртөх эрсдэл тооцох шалгуурыг ашигласан. Үр дүн: ЗСЭ-ийн эрсдэл нь цусан дахь глюкозын өөрчлөлттэй эсэхээс хамаарч байна. Өлөн үеийн глюкозын өөрчлөлтгүй буюу хэвийн бүлгийн 62.9% нь ЗСЭ-ийн бага, 31.2% нь дунд эрсдэлтэй байсан. Харин өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй бүлгийн 49.5% нь бага эрсдэлтэй, 39.9% нь дунд эрсдэлтэй байв. Шинээр оношлогдсон чихрийн шижинтэй бүлгийн 38.1% нь бага эрсдэлтэй, 43.3% нь дунд эрсдэлтэй байсан бол өмнө оношлогдсон чихрийн шижинтэй бүлгийн 33.7% нь бага эрсдэлтэй, 45.9% нь дунд эрсдэлтэй байна. Мөн түүнчлэн төвийн таргалалттай бүлэгт ЗСЭ-ийн дундаас маш өндөр эрсдэлтэй хүмүүсийн эзлэх хувь төвийн таргалалтгүй бүлэгтэй харьцуулахад их байсан. Ялангуяа төвийн таргалалттай шинээр оношлогдсон чихрийн шижин болон өмнө оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүст ЗСЭийн эрсдэл илүү өндөр байна. Дүгнэлт: Нүүрс усны солилцооны алдагдал илрээгүй хүмүүстэй харьцуулахад алдагдлын эхэн үе буюу чихрийн шижингийн урьдал байдалтай, мөн шинээр оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүст зүрх судасны эмгэгийн эрсдэлийн түвшин өндөр байна. Төвийн таргалалттай хүмүүсийн зүрх судасны эмгэгийн эрсдэлийн түвшинг таргалалт илрээгүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гематокритийн түвшин ба артерийн гипертензийн хоорондын хамаарал (Монгол Улсын хүн амд хийсэн агшингийн судалгаа)(2026-09-15) ;О.Мөнх-Од; Э.ОюунсүрэнBackground: Arterial hypertension (AH) is a major cardiovascular risk factor worldwide, with a prevalence of 33.1% in Mongolia according to the 2019 STEPS survey. Hematocrit (HCT) is the primary determinant of blood viscosity and has been associated with hypertension in international studies; however, this association has not been sufÏciently investigated in the Mongolian population, providing the rationale for the present study. Aim: To investigate the association between hematocrit levels and arterial hypertension in the Mongolian population. Material and Methods: From 57,108 records of the 2022–2023 national early detection program organized by the Government of Mongolia, 32,626 participants were selected using proportional stratified random sampling by region. AH was defined per Mongolia’s 2018 Clinical Guidelines for Arterial Hypertension in Adults, with blood pressure measured using an automated sphygmomanometer, as SBP ≥130 mmHg or DBP ≥80 mmHg. Statistical analysis included Mann-Whitney U test, Pearson and Spearman correlation, univariate and multivariate logistic regression, and ROC curve analysis. Results: AH was identified in 58.2% of participants (n=18,988). The median HCT in the AH group (43.60%) was significantly higher than in the normotensive group (42.40%, p<0.001). The correlation between HCT and SBP was r=0.152 (p<0.001), with the strongest association observed in the 18–40 age group (r=0.203). ROC curve analysis identified optimal cut-off values of 47.2% for males and 41.8% for females. Conclusions: 1. Hematocrit levels were significantly higher in the hypertensive group compared to the normotensive group and showed a weak positive correlation with both systolic and diastolic blood pressure. 2. Although hematocrit was significantly associated with AH in univariate logistic regression, its independent effect was attenuated in multivariate analysis due to collinearity with hemoglobin. In a separate model with HCT alone adjusted for age, sex, and BMI, the independent association remained statistically significant (aOR=1.260, p<0.001). 3. ROC curve analysis identified sex-specific optimal cut-off values of 47.2% for males and 41.8% for females, highlighting the need to consider sex differences in the Mongolian population. These cut-off values should be regarded as supplementary indicators to be used alongside other cardiovascular risk factors. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-05-22) ;П.Ариунзаяа ;А.Ууганбаяр ;П.Солонго ;Б.АнандашириБ.ТуяажаргалҮндэслэл: 2017-2021 онуудад 2-19 насны хүүхдийн таргалалтын тархалт 19.7% буюу 14.7 сая орчим хүүхэд, 2-5 насныхны дунд 12.7%, 6-11 насныхны хувьд 22.2% байсан байсан байна. Мөн дэлхийн нийтээр шүдний цоорол (шүд цоорох өвчин-ШЦӨ буюу амны хөндийн эмгэг) нь хамгийн түгээмэл тохиолддог халдварт бус өвчин бөгөөд өвдөлт, халдвар зэргээр хүндэрч шүдийг авахад хүргэдэг, амьдралын чанарт нөлөөлдөг өвчин юм. 2010 оноос хойш Монгол улсад хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин эрс нэмэгдсэн ба дээрх асуудал бага наснаас эхэлж байна. 2018 онд 5 хүртэлх насны 6 хүүхдийн нэг, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан байна. Зорилго: Хүүхэд өсвөр үеийнхний дундах халдварт бус өвчний зарим эрсдэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн агшингийн загвараар гүйцэтгэж, 6–17 насны 622 хүүхдийг хамруулсан. Оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжиж БЖИ-ийг тооцоолсон бөгөөд амны хөндийн үзлэгээр DMFT индексийг тодорхойлсон. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг нас, хүйсийн өсөлтийн муруйд тулгуурлан үнэлж, хэвийн жин, илүүдэл жин, таргалалт гэж ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин ба таргалалтын түвшинг үнэлэхэд 10.29% (n=64) нь илүүдэл жинтэй, 9.97% (n=62) нь таргалалттай байв. Илүүдэл жин эмэгтэй хүүхдүүдэд илүү түгээмэл байсан бол таргалалтын тархалт эрэгтэй хүүхдүүдэд харьцангуй өндөр байлаа (p<0.001). Шүдний цоорлын түвшинг үнэлэхэд оролцогчдын 37.6% (n=234) нь шүдний цооролгүй (DMFT=0), 48.1% (n=299) нь бага зэргийн (DMFT=1-2), 14.3% нь дунд болон хүнд зэргийн (DMFT≥3) цооролтой байв. Шүдний цоорлын нийт тархалт 62.38% байсан бөгөөд насны бүлгээр ялгаатай байж, 6-9 насанд хамгийн өндөр (69.9%), 15-17 насанд бага (46.1%) байгаа нь ач холбогдол бүхий байна. (p<0.001) Биеийн жингийн ангилал болон шүдний цоорлын хоорондын хамаарлыг үнэлэхэд DMFT=0 бүлэгт хэвийн жин давамгай (50.0%) байсан бол DMFT=1-2 бүлэгт хэвийн жингийн хувь 60.54% болж өссөн байна. Нас, хүйсийг тохируулсан логистик регрессийн шинжилгээгээр биеийн жингийн түвшин нь шүдний цооролтой статистикийн ач холбогдол бүхий холбоогүй байсан боловч 6–9 насны хүүхдүүд шүдний цооролтой байх магадлал өндөр байв (OR=0.39, 95% CI: 0.24-0.63, p<0.001) Дүгнэлт: 1.Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн дундаас илүүдэл жин, таргалалт нь хүүхдүүдийн дунд зонхилж байгаа бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна. Эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байна. (p<0.001). 2. Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр буюу тархалт 93.5 хувь, эрчим 7.3 байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Блок сургалтын зохион байгуулалт болон орчны үнэлгээг судалсан дүн(2026-05-22) ;Б.Туяажаргал; ; ;Б.БатхүүП.АриунзаяаҮндэслэл: Сүүлийн хагас зуун жилийн туршид анагаах ухааны боловсрол нь уламжлалт багш төвтэй загвараас оюутан төвтэй, чадамжид суурилсан, интеграцчилсан сургалтын хөтөлбөрт шилжих томоохон шинэчлэлийг туулж ирсэн. Harden RM нарын SPICES загвар нь энэхүү өөрчлөлтийн үзэл баримтлалын суурийг тавьж, интеграци нь орчин үеийн анагаах ухааны боловсролын хамгийн чухал зарчмуудын нэг болсон. Монгол Улсын анагаах ухааны боловсролын систем нь уламжлалт загвараас олон улсын стандартад нийцсэн орчин үеийн хандлагад шилжих өвөрмөц замналыг туулж ирсэн бөгөөд Анагаах Ухааны Сургууль (АУС) нь 1990-аад оноос эхлэн сургалтын хөтөлбөрөө босоо интеграцилагдсан блок сургалтын загварт шилжүүлсэн. Гэвч энэхүү шинэчлэгдсэн блок сургалтын хөтөлбөрийн чанар, үр нөлөөг оюутнуудын үнэлгээгээр системтэйгээр судалсан судалгаа хомс байсаар байна. Зорилго: “Хүний их эмч” бэлтгэх блок хөтөлбөрт чанарт өгөх оюутнуудын үнэлгээг судлаж нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2023 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хооронд асуумжийн аргаар гүйцэтгэв. АШУҮИС-ийн АУС-ийн Хүний их эмч мэргэжлээр 3-6-р дамжаанд суралцаж буй нийт 1692 оюутнаас давхаргачилсан санамсаргүй түүврийн аргаар 1130 оюутан (эх олонлогийн 66.8%) хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 22.18±1.43 жил ба эдгээрээс 79.7% нь эмэгтэй, 20.3% нь эрэгтэй байсан. Сургалтын чанарыг сургалтын агуулга (59 асуулт), сургалтын орчин (59 асуулт), зохион байгуулалт (59 асуулт) гэсэн гурван хэмжигдэхүүнээр 5 онооны Ликертийн хэмжүүр (5–санал бүрэн нийлнэ, 4–ихэнхдээ санал нийлнэ, 3–дунд зэрэг нийлнэ, 2–ихэнхдээ санал нийлэхгүй, 1–огт санал нийлэхгүй) ашиглан үнэлсэн. Асуумжийн дотоод найдвартай байдлыг Кронбахын α, блок хоорондын ялгааг нэг хүчин зүйлт ANOVA болон Tukey HSD тест, хэмжигдэхүүн хоорондын хамаарлыг Пирсоны корреляци, сургалтын агуулгад нөлөөлөх хүчин зүйлсийг олон хүчин зүйлт шугаман регрессээр тус тус шинжилсэн. Статистик үнэн магадлалыг 95%-ийн түвшинд (p<0.05) баталгаажуулав. Үр дүн: Судалгаанд ашигласан асуумжийн дотоод нийцэл бүх 7 блокт өндөр байв (Кронбахын α=0.888–0.937). Нийт дундаж оноо сургалт агуулгад 4.00±0.78, сургалтын орчинд 3.91±0.85, зохион байгуулалтад 3.92±0.82 байв. Блок 6 нь сургалтын агуулга (4.15±0.74), сургалтын орчин (4.04±0.81), зохион байгуулалт (4.03±0.81) гэсэн бүх үзүүлэлтээр хамгийн өндөр үнэлэгдсэн бол Блок 1А хамгийн бага дундаж оноо авсан (3.82–3.92). ANOVA шинжилгээгээр блок хоорондын ялгаа бүх гурван хэмжигдэхүүнд статистик ач холбогдолтой (p≤0.005) байсан ч нөлөөллийн хэмжигдэхүүн маш бага (Partial η²=0.003–0.006) байв. Tukey HSD тестээр Блок 6 нь Блок 1А-аас агуулгын хувьд 0.226 оноогоор (95% CI:0.103–0.349, p<0.001), зохион байгуулалтын хувьд 0.206 оноогоор (95% CI:0.078–0.334, p<0.001) өндөр үнэлэгдсэн. Сургалтын агуулга, орчин, зохион байгуулалт хооронд хүчтэй эерэг корреляци илэрсэн (r=0.747–0.820, p<0.001). Дамжаа нь гурван үнэлгээний хэмжигдэхүүнтэй сул сөрөг корреляци үзүүлсэн (r=(-0.033)-(-0.045), p<0.05). Олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын орчин (β=0.348, p<0.001) ба зохион байгуулалт (β=0.487, p<0.001) нь сургалт агуулгын үнэлгээний нийт дисперсийн 63.6%-ийг тайлбарласан (R²=0.636, F(2,5894)=5143.82, p<0.001). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд оюутнууд интеграцчилсан блок сургалтын агуулга, сургалтын орчин, зохион байгуулалтыг ерөнхийдөө эерэгээр үнэлсэн бөгөөд ахлах дамжааны блокуудын үнэлгээ илүү өндөр, хоорондоо хүчтэй эерэг хамааралтай байсан нь эдгээр хүчин зүйлүүд харилцан уялдаатайгаар оюутны сэтгэл ханамжид нөлөөлж байгааг харууллаа. Түүнчлэн олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын зохион байгуулалт, сургалтын орчин нь сургалтын агуулгын үнэлгээнд хамгийн өндөр нөлөө үзүүлж байсан тул сургалтын чанар, оюутны үнэлэмжийг сайжруулахад хичээлийн зохион байгуулалт, сургалтын орчныг боловсронгуй болгох нь чухал байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүний их эмч бэлтгэдэг блок сургалтын хөтөлбөрт багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-05-22); ; ;Б.Туяажаргал ;Б.БатхүүП.АриунзаяаҮндэслэл: Дэлхийн хэмжээнд анагаахын боловсрол нь уламжлалт хичээлд суурилсан загвараас суралцагч төвтэй, үр дүнд суурилсан, интеграцчилсан сургалтын тогтолцоо руу шилжиж байна. Ийм хандлага нь мэдлэгийг салангид бус, уялдаа холбоотойгоор эзэмшүүлэх, эмнэлзүйн сэтгэлгээ болон бодит чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Монгол Улсад энэхүү чиг хандлагын хүрээнд АШУҮИС нь Хүний их эмч бэлтгэх зургаан блок бүхий интеграцчилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлж буйг цогцоор нь судалсан судалгаа хангалтгүй хэвээр байна. Зорилго: Хүний их эмч бэлтгэх блок сургалтын хөтөлбөрт суралцагсдын өгсөн үнэлгээнд тулгуурлан багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцооны сургалтын үр дүнд үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар 2023–2026 оны хооронд АШУҮИС-ийн АУС-ийн 3–6-р дамжааны нийт 1130 суралцагчийг хамруулан гүйцэтгэсэн. Давхаргачилсан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар бүрдүүлсэн түүвэр нь эх олонлогийн 66.8%-ийг төлөөлсөн. Өгөгдөл цуглуулахад Ликертийн 5 шатлалд суурилсан 185 асуулт бүхий бүтэцчилсэн асуумжийг ашигласан. Өгөгдлийг SPSS26.0 программаар боловсруулж, дескриптив статистик, Independent t-test, ANOVA, Tukey post-hoc, multiple regression шинжилгээг хийсэн. Хэмжилтийн найдвартай байдлыг Cronbach’s alpha (0.90–0.98)-аар үнэлсэн. Үр дүн: Суралцагсдын ерөнхий үнэлгээний дундаж 4.00±0.73 оноо байсан нь сургалтыг дунджаас дээгүүр түвшинд үнэлж байгааг харуулж байна. Дамжаа ахих тусам үнэлгээ буурах хандлага ажиглагдсан бөгөөд 6-р дамжааны суралцагсад хамгийн бага үнэлгээ өгсөн (M≈3.92). Блок 3 болон Блок 4-ийн хувьд дамжаа хоорондын ялгаа статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.05) нь онолоос эмнэлзүйн дадлагад шилжих үе шатанд сургалтын уялдаа алдагдаж буйг илтгэнэ. Блок 5, 6-д дамжаа хоорондын ялгаа ажиглагдаагүй бөгөөд үнэлгээ харьцангуй өндөр, тогтвортой (M≈4.10-4.15) байсан. Регрессийн шинжилгээгээр багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэлтүүд нь сургалтын үр дүнд статистикийн хувьд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон (β=0.289-0.610). Загварын тайлбарлах чадвар өндөр байсан (R²=0.6680.774) нь сургалтын үр дүнгийн өөрчлөлтийн 67-77%-ийг эдгээр хүчин зүйлс тайлбарлаж байгааг илтгэнэ. Зарим загварт дисперсийн инфляцийн коэффициент (VIF) өндөр утга авсан нь хувьсагчид хоорондоо нягт уялдаатай байгааг харуулав. Дүгнэлт: Багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо нь сургалтын үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон (R²=0.668–0.774). Суралцагсдын үнэлгээ дунджаас дээгүүр байсан ч дамжаа ахих тусам буурах хандлага ажиглагдсан нь шүүмжлэлт эргэцүүллийн үзэгдлийг илэрхийлж байгаа бол Блок 3, 4-д онолоос эмнэлзүйд шилжих үе шатны уялдаа хангалтгүй байгааг харуулж байна. Иймд сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан байдлаар хөгжүүлэх, заах арга зүй болон үнэлгээний тогтолцоог практик чадварт нийцүүлэн шинэчлэн сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Diabetes and Adverse Reproductive Outcomes in a Group of Mongolian Women: A Comparative Study with Non-Diabetic Subjects(2025-09) ;Sarankhuu, Bolor-Erdene; ; ; Purevdorj, ChantsaldulamBackground/Objectives: Diabetes mellitus (DM) poses an increasing burden in Mongolia, yet its impact on reproductive outcomes remains underexplored. This study aimed to compare pregnancy outcomes between diabetic and non-diabetic women and assess whether diabetes duration influences adverse reproductive events. Methods: We conducted a cross-sectional study among 223 diabetic and 495 non-diabetic women attending outpatient clinics in Ulaanbaatar between October and December 2024. Data on reproductive history were collected using structured questionnaires. Pregnancy outcomes included miscarriage, stillbirth, abortion, and live birth. Logistic regression models were applied to assess associations, adjusting for age, marital status, education, smoking, alcohol use, age at menarche, and reproductive history. Results: Mean age was 51.7 and 50.4 years for diabetic and non-diabetic women, respectively (p = 0.222). Diabetic women had more pregnancies (median: 4.00 vs. 3.00, p < 0.001) and a higher likelihood of abortion (35.4% vs. 25.5%, p = 0.004) and miscarriage (27.8% vs. 11.1%, p < 0.001). Stillbirths were more frequent in diabetic (4.0% vs. 2.2%) but not statistically significant. Pregnancy problems (miscarriage and/or stillbirth) were more prevalent in diabetic women (29.6% vs. 12.7%, p < 0.001). In adjusted models, diabetes was associated with higher odds of pregnancy problems (aOR = 1.64, 95% CI: 1.02-2.63, p = 0.042), miscarriage (aOR = 2.03, 95% CI: 1.21-3.40, p = 0.007), and abortion (aOR = 1.58, 95% CI: 1.14-2.19, p = 0.006). A dose response pattern was observed: miscarriage risk was higher in women with diabetes ≥10 years (OR = 2.67, 95% CI: 1.55-4.62, p < 0.001) than <10 years (OR = 1.79, 95% CI: 1.08-2.96, p = 0.023). Conclusions: Diabetes is independently associated with increased risks of miscarriage and abortion in Mongolian women, with longer disease duration further elevating this risk.
