Principal Investigator
Start Date
2020
End Date
2023
Organisations
Project Web Site
Description
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхий дээр 400 сая хүн харшлын ринит, 300 сая хүн астма өвчнөөр шаналж байгаа бөгөөд энэ тоо 2025 он гэхэд 400 сая болж нэмэгдэх төлөвтэй байна. Харшлын өвчний үед бие махбодод дархлааны Th1 хамааралт хариу урвал дарангуйлагдаж, Th2 эсийн оролцоот хариу урвал идэвхжин, В эсээс IgE нийлэгжих нь ихсэж, эмнэлзүйн шинжүүд илэрдэг. Харин CpG ДНХ-ийг хэрэглэхэд Th1 хамааралт урвал идэвхжин, Th2 хамааралт урвал дарангуйлагдаж, В эсээс IgE нийлэгжил буурдаг. CpG ДНХ нь метилжээгүй цитозин, гуаниний динуклеотид агуулсан ДНХ-ийн богино молекулууд бөгөөд дархлааны эсийн TLR9 рецептор таньж холбогддог.
Судалгааны зорилт: 1. CpG ДНХ гаргах, эсийн өсгөвөрт шалгах, эсэд хоргүй тунг тодорхойлох; 2. C57BL/6 хулганад харшлын загвар үүсгэх; 3. CpG ДНХ-ийн харшлын урвалыг саатуулах үйлдлийг тодорхойлж, харшлын эсрэг уламжлалт эмийн бэлдмэлтэй харьцуулан судлах. Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Туршилтын амьтны төв, Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн Эмнэлзүйн Эмгэг судлалын лаборатори, Монгол Япон эмнэлгийн Эмнэлзүйн лабораториудыг түшиглэн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв.
Үр дүн: 1. CpG арал агуулсан урт ДНХ-ийн 100нг/мкл, 1 мкг/мл тун нь эс үхүүлэх нөлөө үзүүлсэнгүй, харин 5 мкг/мл, 10 мкг/мл тун нь эсэд хортой нөлөө үзүүлсэн. 2. C57BL/6 хулганад овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимгоор үйлчлэхэд гуурсан хоолой, цулцангийн угаадсын наацанд эозинофил эс их хэмжээтэй илэрч, харшлын гаралтай амьсгалын замын хам шинж үүссэн. 3. CpG ДНХ-ийн дангаараа харшлын урвалыг саатуулах үйлдэл хангалтгүй; CpG ODN-ийг аллергентэй хавсруулан мэдрэггүйжүүлэлтэд хэрэглэх нь илүү үр нөлөөтэй, будесонид эмчилгээтэй харьцуулахад ойролцоо үр дүнтэй байна.

Internal ID
202300053