Principal Investigator
Start Date
2020
End Date
2023
Organisations
Project Web Site
Description
Их Алтайн бүс нутагт ургадаг, ардын эмчилгээнд ба Монгол уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг, үрэвслийн эсрэг үйлдэлтэй байж болох эмийн ургамлын (Rhododendron adamsii – Адамсийн тэрэлж; Rhodiola rosea L. – Ягаан мүгэз) химийн бүтэц, найрлагыг тогтоох, нэгдлүүдийг фракцлан ялгаж авах, үрэвслийн эцсийн бүтээгдэхүүний гарц ба дохио дамжуулах замд нөлөөлдөг механизмыг тодорхойлох зорилготой ОХУ-ын Алтайн улсын их сургуультай хамтарсан төсөл. Фракцуудыг АлтУИС-д ялган авч, хоруу чанар, үрэвслийн эцсийн бүтээгдэхүүний гарцад үзүүлэх нөлөө, үрэвслийн дохио дамжуулах замд үзүүлэх үйлдлийг RAW264.7 макрофаг төст эсийн загварт АШУҮИС-ийн Биоанагаахын хүрээлэнгийн Эсийн биологийн лабораторид MTT, Грейссийн арга, ФХЭБУ, иммуноблотингийн аргаар тодорхойлов.
Дүгнэлт: Нийт 21 фракцаас 3 нь харьцангуй хоруу чанартай, 14 нь хоруу чанар багатай, 4 нь эс хордуулах үйлдэлгүй байв. Фракцууд LPS-ээр өдөөгдсөн үрэвслийн дохио дамжуулах замын эцсийн бүтээгдэхүүний гарцад ялгаатай нөлөөлж, үрэвслийн урвалын өөр өөр үе шатанд нөлөөлж байна. Үүнийг харгалзан а) үрэвслийн өрнөлийн үед өвөрмөц бус дархлааны урвалыг дэмжин эмгэг төрөгчийг зайлуулах механизмыг эрчимжүүлдэг; б) үрэвслийн шийдэлд нөлөөлөн эдийн гомеостаз сэргэхийг дэмжин архагшихаас сэргийлдэг эм бүтээх цаашдын судалгаанд ашиглах 10 фракцыг сонгосон. Зарим фракц IRF3 уургийн түвшинд үрэвслийн дохио дамжилтыг саатуулдаг байхаар байна. Мөн эмийн ургамлаас ялгасан фракцын in vitro биологийн идэвхээр нь шинэ эм бүтээх судалгаанд ашиглах фракцыг сонгох алгоритм бүхий загварчлалыг боловсруулсан.

Internal ID
202300052