Chunagsuren, Badamkhand
Loading...
Товч нэр
Chunagsuren, Badamkhand
Бүтэн нэр
Chunagsuren Badamkhand
Латин нэр
Chunagsuren Badamkhand
Албан тушаал
Судлаач
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөх үеийн байнгын дэмжлэгийн талаарх эмнэлгийн ажиллагсдын ойлголт, хандлагын судалгаа (Амгалан амаржих газрын жишээ дээр)(2024-12-21); ;Т.Ганчимэг; Үндэслэл: Төрөх явцад эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчийн тусламж чухал байр суурь эзэлдэг нь маргаангүй хэдий ч төрөлтийн хамтрагчийн тасралтгүй дэмжлэг нь төрөлт хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлдэг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Төрөгч эмэгтэйн дэргэд өөр хэн нэг хүн хамт байж, төрөлтийн бүхий л үеийн туршид түүнд тусалж, дэмжихийг “Тасралтгүй дэмжлэг” гэж нэрлэдэг. Төрөх үеийн тасралтгүй дэмжлэг нь төрөгч эх, нярайн тусламж, үйлчилгээний чанарыг тодорхойлогч гол бүрэлдэхүүнийг нэг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тодорхойлсон байна. Энэхүү туршлагыг бүх шатны амаржих газруудад хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал бүрд ажиллаж буй мэргэжилтнүүдийн дэмжлэг, хүчин чармайлт чухал байна. Иймээс үйлчлүүлэгчийг дээдэлсэн, эмэгтэй-төвтэй төрөлтийн тасралтгүй дэмжлэгийн талаарх амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтний ойлголт хандлага болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, мөн тус дэмжлэгийг эмнэлзүйн практикт хэрэгжүүлэх боломжийн талаар судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Амаржих газрын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төрөлтийн тасралтгүй дэмжлэгийн талаарх ойлголт, практикт нэвтрүүлэх боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг Амгалан амаржих газрын удирдлага, эмч, эх баригчдаас 30 хүнийг хамруулан 2019 оны 08 сарын 24-нөөс 09 сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэв. Судалгаанд 3 бүлэг 11 асуулт бүхий хагас бүтцэт ярилцлагын удирдамж ашигласан. Нэг хүнд 15-30 минут зарцуулан ганцаарчилсан ярилцлагыг хийж, цаасан тэмлэглэл хөтлөн оролцогчоос зөвшөөрөл аван дуу хураагуурт бичих байдлаар мэдээлэл цуглуулав. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг индуктив сэдэвчилсэн дүн шинжилгээний аргаар хийсэн. Судалгааны ажлын ёс зүй: АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2018 оны 06 сарын 22-ны өдрийн хурлын № 2018/03-11 тоот тэмдэглэлээр судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас нь 27.3±1.22 жил (22-55 нас) байсан ба 5 (16.7%) нь удирдах ажилтан, 10 (33.3%) нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, 15 (50%) нь эх баригчид байв. Судалгаанд оролцогсод өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай, түүгээрээ бахархдаг боловч эмнэлгийн мэргэжилтэнд ногдох үйлчүүлэгчдийн тоо, эрүүл мэндийн боловсролын байдал, харилцааны доголдол зэрэг нь ажлын ачааллыг нэмэгдүүлдгийг илэрхийлсэн. Төрөлтийн тасралтгүй дэмжлэг, төрөлтийн хамтрагчийн талаарх ойлголтгүй 8 (26.7%), сонсож байсан 5 (16.7%), төрөлтийн хамтрагчийн талаар мэднэ гэсэн нь 17 (56.7%) байв. Төрөлтийн хамтрагчийн талаар зарим эмч, мэргэжилтэн сөрөг хандлагатай байсан ч, дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй байлаа. Төрөлтийн хамтрагч сургагдсан байх нь эмнэлгийн ажилтнуудын ачааллыг бууруулах, хүний нөөцийн хомсдолыг арилгана гэж оролцогсдын 15 (50%) нь, үйлчилгээний чанарыг сайжруулна гэж 6(20%) нь, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ гэж 9 (30%) нь хариулсан ба үүнийгээ давуу тал гэж дурдсан. Төрөлтийн хамтрагчийг хэрэгжүүлэхэд 13 (43.3%) нь цалин, 6 (20%) нь боловсон хүчин гол тулгамдсан асуудал гэж хариулсан байна. Дүгнэлт: Судалгаанд оролцогсдын төрөлтийн тасралтгүй дэмжлэгийн талаарх ойлголт мэдлэг нь харилцан адилгүй байгаа төдийгүй төрөлтийн хамтрагчийн хэрэгцээ шаардлагатай болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Translation and Validation of the Mongolian Version of the Childbirth Experience Questionnaire(SAGE Publications, 2021); ;Togoobaatar, Ganchimeg ;Fukuzawa, Rieko Kishi; Women's experiences of childbirth have a significant impact on mother and child health and well-being as well as quality of care. A valid and reliable tool is needed to assess women's experience. This study aim was to adapt the Childbirth Experience Questionnaire to the Mongolian context and assess its psychometric properties. The study conducted between October and January 2019 at the public maternity hospital in Ulaanbaatar by recruiting a total of 828 low-risk postpartum women. The response rate was 92% (n = 761). Confirmatory factor analysis indicated a good fit for the 4-factor model. Reliability was good for the overall instrument (Cronbach's alpha = 0.83) and for individual domains (Cronbach's alphas ranging from 0.45 to 0.80). The overall and domain scores were significantly higher among women who had previous birth experience, who did not receive oxytocin augmentation, and who experienced a shorter labor duration (<12 h).The Mongolian version of the Childbirth Experience Questionnaire is a valid and reliable tool for exploring the childbirth experience. It can be used to promote women-centered, respectful care in maternity hospitals.Scopus© Citations 2
