Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Говь-Алтай аймгийн өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн илэрлийг судалсан нь
    (2021-09-01)
    Т.Ганцэцэг
    ;
    П.Энх-Учрал
    ;
    ;
    В.Баярмаа
    ;
    Үндэслэл: Сүүлийн хорин жилийн хугацаанд сэтгэл хөдлөлийн болон зан үйлийн асуудалд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх асуудалд дэлхий нийт ихээхэн анхаарах болсон. Судлаач В. Баярмаа нарын (2018 он) судалгаагаар манай улсын өсвөр насныхны дунд сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн тархалт 8.7%-9.4%13 байгаа нь өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судлах хэрэгцээ шаардлага хот, аймаг бүрт тулгарч байна. Зорилго: Говь-Алтай аймгийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг SDQ асуумжийг ашиглаж судлах. Арга аргачлал: Бид хүүхэд, өсвөр насныхан, эцэг эх, багш нарт тус бүрт зориулагдсан Strengths and DifÏculties Questionnaire (SDQ) асуумжийг ашиглан нэг агшингийн судалгааны аргаар сэтгэл хөдлөл болон зан үйлийн өөрчлөлтийн илрэлийг үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд нийт 2192 хүн хамрагдсан бөгөөд үүний 50.5% (n=1107) нь хөвгүүд, 49.5% (n=1085) нь охид байсан. Судалгаанд хамрагдагсдын сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг хүүхдүүдийн асуумжийн үнэлгээгээр 40.3% нь хэвийн, 30.3% нь зааг, 29.4% нь хэвийн бус, эцэг эх, асран хамгаалагчийн 42.8% нь хэвийн, 23.9% нь зааг, 33.4% нь хэвийн бус, багшийн нарын 48.2% нь хэвийн, 32.1% нь зааг, 19.7% нь хэвийн бус түвшинд байна гэж тус тус үнэлсэн байлаа. Судалгааны үр дүнс Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 58.6% нь эрүүл, 36.1% нь сэтгэл хөдлөл зан үйлийн асуудалтай, 5.2% нь сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг хүүхдүүдийн 40.3% нь хэвийн, 30.3% нь зааг байдалд, 29.4% нь хэвийн бус, эцэг эх, асран хамгаалагчдийн 42.8% нь хэвийн, 23.9% нь зааг байдалд, 33.4% нь хэвийн бус, багш нарын 48.2% нь хэвийн, 32.1% нь зааг байдалд, 19.7% нь хэвийн бус түвшинд байна гэж үнэлсэн байлаа. 2. Харин Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 58.6% нь сэтгэцийн хувьд эрүүл, 36.1% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 5.2% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байв.