Loading...
Идээт гидраденитын эмнэлзүйн тохиолдол
Зохиогч
Э.Сувд
У.Хувьтөгөлдөр
Б.Батдэлгэр
Б.Лхагвасүрэн
Б.Баярмаа
Б.Хандсүрэн
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
4
Start Page
124
End Page
128
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Идээт гидраденит /Hidradenitis suppurativa, HS/ нь үсний уутанцрын архаг, дахилтат үрэвсэл бөгөөд ихэвчлэн апокрин хөлсний булчирхай ихтэй хэсгүүд болох суга, цавийг хамардаг. Эмнэлзүйд өвдөлттэй зангилаа, буглаа, синусын зам, сорвижилтоор илэрдэг. Оношилгоо нь эмнэлзүйд тулгуурлах боловч бусад идээт арьсны өвчнөөс ялган оношлоход төвөгтэй тул хожуу оношлогдож, эмчилгээний сонголт буруугаас архаг хэлбэрт шилжих нь түгээмэл. Улмаар хөдөлмөрийн чадвар алдагдах, сэтгэл зүйн хямрал болон нийгмээс өөрийгөө тусгаарлах зэргээр амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Өвчний хүндийн зэргийг Hurley болон Sartorius-ын онооны системээр үнэлдэг. Бид арьс судлалын практикт ховор тохиолдох идээт гидраденитын тохиолдлыг танилцуулж байна. Тохиодлын танилцуулга: Эмчлүүлэгч Л овогтой Б. 35 настай, эрэгтэй. 2 суганд гарсан тууралтаас идээ гоожно, өвдөлттэй, удаан хугацаанд давтан сэдэрдэг гэсэн зовуурьтайгаар хандсан. Гэрээр өөрөө эмчилгээ хийсэн боловч сайжралгүй байсан тул Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв (АӨСҮТ)-н Эмчилгээний тасагт DS:L73.2 /Идээт гидраденит/ оношоор хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөнд системийн антибиотик (доксициллин, цефазолин), ретиноид, дэмжих эмчилгээ болон хэсэг газрын эмчилгээ хийсэн. Мөн идэвхтэй зангилаанд триамцинолоныг хэсэг газарт тарьж хэрэглэсэн нь богино хугацаанд үрэвсэл, өвдөлт, идээт шүүрлийг бууруулахад үр дүнтэй байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/30
Эшлэл
Э.Сувд, У.Хувьтөгөлдөр, Б.Батдэлгэр, Б.Лхагвасүрэн, Б.Баярмаа, Б.Хандсүрэн. Идээт гидраденитын эмнэлзүйн тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(4):124-128.
