Loading...
КОВИД-19-ийн дараах хам шинж ба халдварын хүндийн зэргийн хамаарал
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
51
End Page
56
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: 2019 оны 12-р сард 8АК8-СоУ-2 дэлхий даяар хурдацтай тархан 2020 оны 3-р сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) цар тахал хэмээн зарласан. КОВИД-19 нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэх хүндийн зэргүүдтэй, ханиад төст шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм. Халдвар авч, эдгэрсний дараа зарим шинж тэмдэг бүрэн эдгэрэхгүй үлдэхийг КОВИД-19-ийн дараах хам шинж гэнэ. Үүний хамгийн түгээмэл шинж тэмдэг болох сульдах, амьсгаадах, ханиалгах, толгой өвдөх нь өвчтөний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Манай улсад тохиолдож буй КОВИД-19-ийн дараах хам шинжийн илрэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: КОВИД19-ийн дараах хам шинжийн эмнэлзүйн илрэлийг халдварын хүндийн зэрэгтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг төвт агшингийн судалгааны загвараар гүйцэтгэж, 20222023 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвд үйлчлүүлсэн, КОВИД-19 оношлогдон гэрээр эсвэл хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийг 1 жилийн дараа үзлэг, шинжилгээ хийн судалгаанд хамруулав. Үйлчлүүлэгчдийн КОВИД-19-ийг ДЭМБаас гаргасан КОВИД-19-ийн эмнэлзүйн менежментийн удирдамж болон ЭМС-ын баталсан КОВИД-19-ийн оношилгоо, эмчилгээний удирдамж (А/549)-ийн дагуу хүнд ба хүнд бус хоёр бүлэгт ангилж, КОВИД-19-ийн дараах байдлыг 6 минут алхах сорил, Боргийн үнэлгээ, Сульдлын хүндийн зэргийн үнэлгээ (Р88) ашиглан тодорхойлж, холбоо хамаарлыг судлав. Үр дүнгийн статистик боловсруулалтыг 8Р88 26.0 программ дээр гүйцэтгэж, р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Судалгаа хийх зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос авсан болно (2022/3-06). Үр дүн: Судалгаанд КОВИД-19-өөр өвдсөн нийт 185 үйлчлүүлэгч хамрагдсанаас 74 эрэгтэй (40%), 111 эмэгтэй (60%), дундаж нас 57.15±11.29 жил байв. Үйлчлүүлэгчдийн 90 (48.6%) нь хүнд, 95 (51.4%) нь хүнд бус КОВИД19-өөр өвчилсөн байв. Хоёр бүлэгт амьсгаадах, ядарч сульдах, булчин өвдөх, толгой өвдөх эмнэлзүйн шинжүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р<0.05). Түүнчлэн Р88 голч утга хүндээр өвчилсөн бүлэгт 45, хүнд бус бүлэгт 38 байсан бол 6 минут алхах зайн голч утга харилцан 265 метр, 282 метр байв. Харин Боргийн үнэлгээний голч утга хүнд бүлэгт 2, хүнд бус бүлэгт 1 байсан нь хоёр бүлэгт тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р<0.05). Дүгнэлт: Хүнд КОВИД-19-өөр өвчилж байсан хүмүүст хүнд бус бүлэгтэй харьцуулахад ачаалал даах чадвар илүү буурч, амьсгаадалт болон сульдлын шинжүүд илүү илэрч байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/50
Эшлэл
Б.Одончимэг, Ж.Гаамаа, М.Аллаберген, С.Мөнхбаярлах, Ж.Сарантуяа, Д.Ичинноров. КОВИД-19-ийн дараах хам шинж ба халдварын хүндийн зэргийн хамаарал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):51-56.
