Loading...
Монгол Улсад тархсан сүрьеэгийн омгийн хэв шинж, хувилбар, эмэнд тэсвэржилтийг 10 жилийн давтамжтай харьцуулан судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
67
End Page
73
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сүрьеэ өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой, ихэвчлэн эдгэрдэг боловч коронавирусын халдварын дараа (СОҮТО-19) буюу 2022 оны байдлаар нэг үүсгэгчтэй халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтын хоёрдугаарт бичигдсээр байна1. Арван жилийн давтамжтайгаар тодорхой онуудад ялгасан омгийг дахин сэргээж, дараа үеийн геномын дарааллын шинжилгээг гүйцэтгэснээр түүний хэв шинж, тархвар зүй, эмэнд тэсвэржилт, омгийн хэв шинж түүний хөдлөлзүйг харах боломж бүрдэх юм. Зорилго: Өсгөврийн санд хадгалагдаж буй сүрьеэгийн омгийн хэв шинж, хувилбар, эмэнд тэсвэржилтийн түүхэн цаг хугацааны хандлага, хөдлөлзүйг судлах Арга, аргачлал: Эргэмж чиглэлтэй лабораторид суурилсан судалгааны аргаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторийн өсгөврийн санд хадгалагдаж буй 2010, 2020 оны оношилгооны зорилгоор ялгасан нийт 1000 гаруй омгоос 200 омгийг энгийн санамсаргүй түүврийн аргаар (§тр1е гапйот катрИпд) сонгож О пйЮ ^ Ох&гй №пороге ТесИпо&д^ек ([ОЭТ], Ох&гй, ^ К ) ашиглан бүрэн геномын дараалал тогтоох дараа үеийн технологийн шинжилгээг хийлээ. Р ак ^ мэдээллийн баазыг Олон улсын Микобактерийн нэгдсэн сан руу оруулж, дүн шинжилгээг ТВргоШег, МТВке^, ^ г е е ^ег8&п 1.6.12, ЕР12те программаар хэв шинж, дэд хэв шинж, эмэнд тэсвэржилтийн генийн мутац, тэсвэржилтийн байдлыг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд сонгогдсон сүрьеэгийн омгийн 66.5% нь Улаанбаатар хотын 8 (8/9) дүүргээс сонгогдсон бол 33.5% нь 16 (16/21) аймгаас түүвэрлэгдсэн байна. Судалгаагаар ялгасан сүрьеэгийн омгийн 83.9% (95% ИИ 78.7-89.1) нь хэв шинж 2 буюу орчин үеийн Бээжин хэв шинж, 16.1% (95% ИИ 10.9-21.3) нь хэв шинж 4 буюу Евро-Америк хэв шинж илэрсэн байна. Хөдөөгийн хүн амаас ялгасан омгийг хоттой харьцуулахад Бээжин хэв шинжийн эзлэх хувь бага зэрэг өндөр, Евро-Америк хэв шинжийн тархалт бага байгаа боловч хот, хөдөөгийн хоорондох хэв шинжийн тархалтад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (р=0.485). Бээжин хэв шинжийн дотор зөвхөн хэв шинж 2.2.1 буюу “Орчин үеийн” Бээжин хэв шинж (100%) илэрсэн бол Евро-Америкийн хэв шинжийн дэд хэв шинж 4 (0.5%), 4.5(1%), 4.1.2.1 буюу Нааг1ет (3%), Латин Америк Медитерренийн ^ А М , 7.5%), таш1у Т (3.5%), 8 1уре (0.5%) тус тус тодорхойлогдсон байна. Хэв шинж 2 нь 2010 онд 80% байсан бол 2020 онд 86% болж бага зэрэг өссөн байна. 2010 (72.16%-87.84%) болон 2020 (79.20-92.80%) оны итгэх интервалууд давхцаж байгаа нь цаг хугацаанаас хамааралтай сүрьеэгийн микобактерийн хэв шинжийн тархалтад мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүйг харуулж байна. Сүрьеэгийн эсрэг эмэнд тэсвэржилтийг генийн хэв шинжээр тодорохойлсон дүнгээр Бээжин хэв шинж нь эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (олон эмэнд тэсвэртэй, цөөн эмэнд тэсвэртэй, нэг эмэнд тэсвэртэй сүрьеэ) өвчтөнүүдэд зонхилон тархсан төдийгүй, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн урьдал 100% үүсгэсэн байна. Мөн Нааг1ет хэв шинжийн дотор 33% ОЭТС, ^АМ хэв шинжийн дунд ОЭТС 13.3%, цөөн эмэнд тэсвэртэй 6.6% нэг эмэнд тэсвэртэй сүрьеэтэй 13.3%, Ма1п1у Т хэв шинжийн дунд 42.8% нь нэг эмэнд тэсвэртэй байв. Дүгнэлт: Монгол улсын хүн амын дунд идэвхтэй орчил эргэлтэд буй сүрьеэгийн омгийн хэв шинжийн тархалтад цаг хугацаанаас хамааралтай мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй, харьцангуй тогтвортой байна. Сүрьеэгийн эмчилгээнд нэвтрүүлж буй шинэ эмэнд тэсвэржилтийг нөхцөлдүүлэгч генийн мутаци илрээгүй байна. Сүрьеэгийн генотип N 08 Эмэнд тэсвэржилт
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/53
Эшлэл
Т.Оюунтуяа, Б.Цэцэгтуяа, Э.Баасансүрэн, А.Такаки, Д.Наранзул, Г.Гантунгалаг нар. Монгол Улсад тархсан сүрьеэгийн омгийн хэв шинж, хувилбар, эмэнд тэсвэржилтийг 10 жилийн давтамжтай харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):67-73.
