Loading...
Ревматоид артриттай хүмүүст зүрх судасны эрсдэлийг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
115
End Page
119
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ревматоид артрит (РА)-тай өвчтөн нь зүрх судасны эмгэгээр өвдөх эрсдэл өндөр байдаг1. Монгол улсад үений үрэвсэлт өвчнүүдийн бүртгэл жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт нь ямагт тэргүүлэх таван шалтгааны нэг болж байна2. Манай орны хувьд ревматоид артриттай хүмүүст зүрх судасны эрсдэлийг үнэлсэн судалгаанууд хараахан хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Ревматоид артрит өвчтэй хүмүүст зүрх судасны эрсдэлийн зэрэг, эмнэлзүйн үнэлгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар 2024 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд ревматоид артриттай 64 өвчтөнийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ зүрх судасны эмгэгийн эрсдэлийг т8С О К Б болон ДЭМБ (ЖНО)-ийн зүрх судасны эмгэгийн эрсдэлийг тодорхойлох хүснэгтээр тус тус үнэлсэн. АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2024 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар (Хурлын тэмдэглэл №2024/3-05) судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд нийт РА-тай 64 өвчтөнийг хамруулснаас насны дундаж 55.2±9.7 жил, РА оношлогдсоноос хойших дундаж хугацаа нь 9.8±8.0 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 82.8% (п=53) нь эмэгтэй, 17.2% (п=11) нь эрэгтэй байлаа.Судалгаанд хамрагдсан РА-тай өвчтөнүүдийн зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэхэд ДЭМБ эрсдэлийн индексийн дундаж нь 10.25±11, т8С О К Е эрсдэлийн үнэлгээний дундаж нь 2.9±4 байв (р=0.001). т8С О К Е эрсдэлийн үнэлгээгээр 43.8% (п=28) бага, 34.4% (п=22) нь дунд эрсдэлтэй, 15.6% (п=10) нь өндөр эрсдэлтэй, 6.3% (п=4) нь маш өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон. Оролцогчдын 40-55 болон 56-65 насны бүлэг нь т8С О К Е түвшинтэй (р<0.001) ач холбогдол бүхий ялгаатай байна. Лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдээс СКР (ОК=0.05, г=0.35, 95% С1 0.9-3.2, р=0.004) статистик ач холбогдол бүхий ялгаатай, эерэг хамааралтай; И ^^-С нь (ОК=2.3, г=-0.25, 95% С1 2.9-10.0, р<0.0001) ач холбогдол бүхий ялгаатай, сөрөг хамааралтай байв. Мөн т8С О К Е эрсдэлийн үнэлгээ нь судалгаанд оролцогсдын тамхидалт (ОК=1.6, 95% С1 1.1-2.4, р=0,036), хүйс (ОК=2.1, 95% С11.52.8, р<0.0001)-тэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Судалгаанд нийт 64 оролцогч хамрагдсанаас ДЭМБ-ын үнэлгээгээр 17.2% нь ойрын 10 жилд зүрх судасны эмгэгээр өвдөх өндөр, маш өндөр эрсдэлтэй, шинэчлэгдсэн титэм судасны эрсдэлийн системчилсэн үнэлгээгээр 21.9% нь зүрх судасны эмгэгийн өндөр, маш өндөр эрсдэлтэй байв. Өвчний идэвхжилийн зэрэг нь зүрх судасны эрсдэлтэй ач холбогдол бүхий хамааралгүй байгаа ч үрэвслийн биомаркер болох Ц урвалж уураг нь зүрх судасны эрсдэлийн үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу эерэг хамааралтай байлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/61
Эшлэл
Г.Ану, Д.Цолмон, З.Дэвшил, Б.Алтанзул, Х.Чингэрэл, Д.Зулгэрэл. Ревматоид артриттай хүмүүст зүрх судасны эрсдэлийг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):115-119.
