Loading...
Туршилтын харханд бичил судас залгах мэс заслын эдэд үзүүлэх нөлөөг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
148
End Page
154
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Мөчдийн артерийн судасны бөглөрөл нь захын артерийн Бичил судас залгалт бөглөрөлт өвчний хүндрэлийн сүүлийн үе шат бөгөөд өвчтөний Мөчдийн ишеми амьдралын чанарт ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна. Герман улсад Эдийн нөхөн хийгдсэн судалгаагаар захын артерийн судасны бөглөрөлт өвчин төлжилт оношлогдсон 40,000 гаруй тохиолдлын 66% нь оношлогдсоноос Мөчдийн артерийн хойш дөрвөн жилийн дотор мөч тайруулах мэс засал хийгдсэн байна. бөглөрөлт Эмчилгээний гол зорилго нь мөчдийн цусан хангамжийг сайжруулах, Судасны мэс засал өвдөлтийг намдаах, эдийн нөхөн төлжилтийг хурдасгах, мөн зүрх судасны хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Сүүлийн жилүүдэд бичил судасны мэс засал нь эдийн нөхөн төлжилтийг хурдасгаж, эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтойг судлаачид онцолж байна. Зорилго: Туршилтын хархны загварт мөчдийн ишеми үүсгэсэн нөхцөлд бичил судасны төгсгөл-төгсгөл (Т-Т) болон төгсгөл-хажуу (ТХ) залгалтын эдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан үнэлж, эдийн нөхөн _______________________ төлжилтийг судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, туршилтын амьтны төвийг түшиглэн 30 Ж§1аг хархыг хоёр бүлэгт (хяналтын бүлэг 10 харх, ишеми үүсгэх бүлэг 20 харх) хуваасан. Туршилтын бүлэгт 3 хоногийн ишеми үүсгэн, зориулалтын уусмалд хадгалсан донор хархны артерийн судас ашиглан Т-Т болон Т-Х залгалт хийсэн. Мэс заслын өмнө болон 21 хоногийн дараа хархны биеийн жин, артерийн судасны диаметр, цусны урсгалын байдлыг шалгаж, үр дүнг тооцоолсон. Мөн гуя, шилбэ болон тавхайн арьсны эд болон мөчдийн судасны эндотелийн нөхөн төлжилтийн байдлыг иммуногистохимийг аргаар үнэлсэн. Үр дүн: Хяналтын бүлгийн хархнуудын биеийн жин мэс заслын өмнө 227.86±21.11 гр байсан бол, судас залгалтын дараа 240.24±25.77 гр болж 12.38 гр нэмэгдсэн (р<0.01). Ишеми үүсгэсэн бүлэгт Т-Т судас залгалт хийсэн хархнуудын биеийн жин мэс заслын өмнө 239.67±26.96 гр байсан бол, мэс заслын дараа 234.3±27.20 гр болсон бол 21 хоногийн дараа 250.67±27.09 гр болж нэмэгдсэн (р<0.05). Т-Х залгалтын бүлгийн хархнуудын биеийн жин 235.18±22.39 гр байсан бөгөөд 21 хоногийн дараа 249.62±21.12 гр болж нэмэгдсэн (р<0.01). Мэс заслын нийт хугацаа хяналтын бүлэгт 24.51±2.29 минут байсан бол, ишеми үүсгэсэн бүлэгт Т-Т залгалт 39.75±0.89 минут, Т-Х залгалт 46.65±8.12 минут үргэлжилсэн (р=0.001). Мэс заслын үеийн цус алдалт хяналтын бүлэгт 0.27±0.12 мл байсан бол, ишеми үүсгэсэн бүлэгт Т-Т залгалт 0.58±0.13 мл, Т-Х залгалт 1.12±0.61 мл байсан бөгөөд зарим тохиолдолд 2.35 мл хүрч байв (р<0.01). Дүгнэлт: 1. Хяналтын бүлгийн хархнуудын биеийн жин 21 хоногийн дараа 240.24±25.77 гр болж өссөн бол, ишеми үүсгэсэн бүлгийн хархнуудын биеийн жин 250.67±27.09 гр болж нэмэгдсэн нь эдийн нөхөн төлжилт сайжирсан, бичил судас залгалт амжилттай хийгдсэн болохыг харуулж байна. 2. Иммуногистохимийн шинжилгээнд РС^А болон КОР уургийн экспресс ишеми үүсгэсэнээс хойш 3 хоногийн дараа буурсан боловч судас залгаснаас хойш 21 хоногийн хугацаанд илэрхий нэмэгдсэн байгаа нь бичил мэс засал амжилттай хийгдсэнийг илтгэж байна. Эдүүд ишемийн өөрчлөлтөд харилцан адилгүй хариу үзүүлж, арьс болон булчингийн эдэд КОР болон РСМА уургуудын илрэл ялгаатай түвшинд нэмэгдсэн нь эдийн нөхөн төлжилт явагдаж байгааг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/67
Эшлэл
Чи Янбө (Yanbo), Ү.Санчин, Б.Анар, Б.Галиндэв, Б.Баатарсүрэн. Туршилтын харханд бичил судас залгах мэс заслын эдэд үзүүлэх нөлөөг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):148-154.
