Loading...
Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн архагдуу хорон чанар болон тайвшруулах үйлдлийн судалгаа
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
168
End Page
172
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр Эмийн бамбай уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн 365 орчим ургамал, амьтан Сибирь хотой болон эрдсийн гаралтай бэлдмэлийг хөгжиж буй орнуудын 70-95% нь Биохимийн эмчилгээндээ хэрэглэж байна. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь олон үзүүлэлт тооны биологийн идэвхт нэгдлүүдээс бүрддэг бөгөөд өвчин үүсгэгчийн Гистопаталоги эмгэг жамд нөлөөлдөг тул орчин үеийн эмийн бэлдмэлийн 25 орчим Нүхтэй тавцангийн хувь нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн байна. Ургамал нь төрөл сорил бүрийн метаболитуудын нэгдэл учир хүний биед эмчилгээний үйлдлээс гадна гаж нөлөө, хордлого үүсгэдэг. Бид Монгол, Төвөдийн анагаах ухаанд тайвшруулах зорилгоор хэрэглэж ирсэн Эмийн бамбай, Сибирь хотой ургамлуудыг сонгон авч, орчин үеийн анагаах ухааны практикт сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эсвэл үндсэн эмчилгээтэй хавсран хэрэглэх боломжтой шинэ эмийн бэлдмэл бий болгох зорилгоор дээрх ургамлуудаас нийлмэл бэлдмэл бэлдэж, ---------------------------------бэлдмэлийн архагдуу хорон чанар болон тайвшруулах үйлдлийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн архагдуу хорон чанар болон тайвшруулах үйлдлийг судлах. Арга, аргачлал: Эмийн бамбайн үндэс, Сибирь хотойн газрын дээрх хэсгээс 70%-ийн этанолын ханднаас 30:70 харьцаатайгаар авч, нийлмэл бэлдмэл бэлтгэж, архагдуу хорон чанарын судалгааг Ш§1аг үүлдрийн (180-250 гр жинтэй) харханд Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллагын (ОЕС^) 407 дугаар удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн. Бэлдмэлийн тайвшруулах үйлдлийн судалгааг С57В^/6 ба ВА^В/с үүлдрийн хулгана дээр Такао К-н аргаар харанхуй болон гэрэлтэй талбайн шилжилтийн сорил, ШгокЫ Такейа-н аргаар нүхтэй тавцангийн сорилоор тус тус туршсан. Үр дүн: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн архагдуу хорон чанарын судалгаагаар хархны АЛАТ, АСАТ, креатинин, мочевиний хэмжээ, элэг, бөөр, зүрхний гистопаталогийн шинжилгээ нь хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай өөрчлөлт илрээгүй. Нийлмэл бэлдмэл нь 1000 мг/кг тундаа харанхуй болон гэрэлтэй талбайн шилжилтийн сорилоор хулганы харанхуй талбайд байх хугацааг уртасган, гэрэлтэй талбайд байх хугацаа, хоёр талбайд шилжих тоог бууруулсан, мөн нүхтэй тавцангийн сорилоор хулганы нүх рүү толгойгоо хийх тоог бууруулсан. Дүгнэлт: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 28 хоногийн турш 1000 мг/кг, 1500 мг/кг тунгаар уулгахад биохими, гистопаталогийн шинжилгээнд өөрчлөлт илрээгүй, хорон чанар багатай байна. Мөн уг бэлдмэл нь 1000 мг/кг тундаа тайвшруулах үйлдэлтэй байгаа нь тогтоогдлоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/71
Эшлэл
Г.Марал-Эрдэнэ, Б.Батдаваа, Ц.Чимгээ, Ч.Ерөөлт, Г.Энхмаа. Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн архагдуу хорон чанар болон тайвшруулах үйлдлийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):168-172.
