Loading...
Фитонефро-САН бэлдмэлийн архагдуу хорон чанар болон бактерийн эсрэг үйлдлийн судалгаа
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
173
End Page
178
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хүндрээгүй цочмог бөөр шээсний замын халдвар (БШЗХ) нь түгээмэл тохиолддог бөгөөд дэлхий дээр жилд 150 сая орчим хүн өртөж нийт хүн амын 1% нь БШЗХ-аар өвдөж байна гэсэн тооцоо судалгаа байна. Бөөр шээсний замын өвчлөлд зонхилон тохиолддог халдваруудад ЕзскепсЫа сок 80%, 81арку1ососсшзаргоркуИсш 5-15% харин К1еЪз/е11а, Еп 1егоЪас1ег, РгоЪеш 5-10%-ийг тус тус эзэлдэг гэж судлаачид тогтоосон байна. Бөөрний өвчин үүсэхэд исэлдэлтийн стрессийн урвал, үрэвсэл, апоптоз нь голлох үүрэг гүйцэтгэдэг. Исэлдэлтийн стресс нь эсийн эвдрэлийг үүсгэдэг эмгэг жамын хүчин зүйл бөгөөд бөөрний цочмог өвчлөлийн эхлэл болон хүндрэлд шууд нөлөөтэй. Антиоксидантууд нь бие махбодыг чөлөөт радикалууд болон исэлдэлтийн стрессын хортой нөлөөнөөс хамгаалдаг үүрэгтэй. Судлаачид эмийн ургамлын арвин баялаг нөөц, уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн туршлага дээр үндэслэн антиоксидант үйлдэлтэй бодис агуулсан Сөөгөн боролзгоно (РаЫркога /гиИсоза Ь.), Артишок (Супага зсо1утш Ь.), Өргөст нохойн хошуу (Коза аасиЫ пз Ь.) зэрэг ургамлуудыг сонгон авч Фитонефро-САН бэлдмэл гарган фитохимийн болон бөөр хамгаалах үйлдлийг судлан тогтоосон. Цаашид уг бэлдмэлийн хөгжүүлэлт, нэмэлт мэдээлэлд аюулгүй байдлын судалгаа болох хорон чанарын судалгаа хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Фитонефро-САН бэлдмэлийн архагдуу хорон чанар болон бактерийн эсрэг үйлдлийг судлан тогтоох. Арга, аргачлал: Фитонефро-САН бэлдмэлийн архагдуу хорон чанарын судалгааг Жк^аг үүлдрийн харханд ОЕС^-407 удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Уг бэлдмэлийн бактерийн эсрэг үйлдлийн судалгааг шөлөнд шингэрүүлэх аргаар тодорхойлсон. Үр дүн: Архагдуу хорон чанарын судалгааг туршилтын амьтдын биеийн болон эрхтнүүдийн жин, цусны ерөнхий шинжилгээ (ЦЕШ) зэрэг үзүүлэлтээр тодорхойлоход бэлдмэлийг 500 мг/ кг болон 1000 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлэг болон хяналтын бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Бактерийн эсрэг үйлдлийн судалгаагаар Фитонефро-САН бэлдмэл нь 90 мг/мл, 80мг/мл тундаа бактерийн эсрэг үйлдэлтэй байна. Дүгнэлт: Фитонефро-САН бэлдмэлийг харханд 28 хоногийн турш 500 мг/кг ба 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд үхэл илрээгүй, биеийн болон эрхтнүүдийн жин болон ЦЕШ-д өөрчлөлт илрээгүй байгаа нь уг бэлдмэл хорон чанар багатай болох нь тогтоогдлоо. Мөн бэлдмэл нь өндөр концентрациар бөөр шээсний замын зарим бактерийн эсрэг үйлдэл үзүүлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/72
Эшлэл
Б.Батдаваа, Г.Марал-Эрдэнэ, Ц.Чимгээ, Г.Энхмаа, Ч.Ерөөлт. Фитонефро-САН бэлдмэлийн архагдуу хорон чанар болон бактерийн эсрэг үйлдлийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):173-178.
